СААК БАРИМТ

Амжилттай шоронгийн орголтууд

Энэ оны 9-р сарын 17-нд Мексикийн Пьедрас Неграс шоронгоос 132 хоригдол оргон зугтсан байна. Мексикийн удирдлагуудын үзэж байгаагаар эдгээр хоригдлууд төв хаалгаар зугтсан хэмээн үзэж байгаа аж. Шоронгийн манаач нар хоригдлуудын нэгэнтэй тохиролцсоноор тэд ийнхүү оргон зайлсан байх гэсэн таамаглал дэвшүүлж байгаа гэнэ. Хар тамхины наймаачдын нэг болох Лос-Зетасыг саатуулах үеэр хоригдлууд оргон зугатаасан байна. Одоогийн байдлаар орогдлуудыг хайх үйл ажиллагаа өрнөөд байгаа бөгөөд тэдний талаар ямар ч мэдээлэл өгсөн, мэдээлэл бүрт 15 мянган доллар өгнө хэмээн зарласан байна. Мексикийн шоронгоос хоригдлууд оргосон нь анхны явдал биш юм. Түүхээс харахад маш олон амжилттай бөгөөд аюултай орголтууд болж байсныг харж болно. Харин одоо дэлхийн амжилттай болсон 10 алдартай орголтын талаар хүргэе.
Амжилттай шоронгийн орголтууд Хадгалах
2012-09-26, 04:27

Фитнесийн 10 стандарт бус төрөл

Forbes сэтгүүлээс орчин үеийн фитнесийн 10 өвөрмөц чиглэлийг шалгаруулжээ. Та бүхэн эндээс панк-рокийн концертын уур амьсгалыг санагдуулам аэробик, хүүхдийн тэрэгтэй дасгсал хийх, өндөр өсгийтэй гуталтай фитнес, караоке фитнес... гэх мэт стандарт бус бие бялдаржуулах дасгалуудыг мэдэж авах болно.
Фитнесийн 10 стандарт бус төрөл Хадгалах
2012-09-26, 04:20

Хүрэхэд хамгийн хэцүү газар баригдсан сүмүүд

Ихэвчлэн Буддын шашны сүм хийдүүдийг асар шигүү модтой бөглүү ойн орой дээр, эсвэл хадан цохионы оргил дээр барьдаг билээ. Тэгвэл зарим үнэн алдартны тансаг хийцтэй сүмүүдийг ч гэсэн яг тийм газарт хүн төрөлхтөн байгуулсаар иржээ. Өнөө цагт ийм алслагдмал, хүрэхэд хэцүү байрлалтай буян номын газрууд нь зөвхөн аялал жуулчлалын зорилгоор хадгалагдсаар байна. Ингээд хүн төрөлхтнийг хэчнээн ер бусын болохыг батлах хамгийн өндөрлөг газарт баригдсан Дэлхийд алдартай сүм хийдүүдтэй танилцацгаая.
Хүрэхэд хамгийн хэцүү газар баригдсан сүмүүд Хадгалах
2012-09-25, 21:43

Хүн төрөлхтнөөс нуусан техникийн 18 бүтээл

Дэлхийн улс орнуудын засгийн газрууд иргэдээсээ чухал ашигтай болон хор хөнөөлтэй бүтээл нээлтүүдийг нуудаг гэсэн яриа байдаг. Магадгүй энэ нь нийгэмд эмх замбраагүй байдал үүсэхээс сэргийлдэг байж болох юм. Та бүхэн энэ тухай харуулсан холливудын олон кино үзэж байсан биз ээ. Харин одоо энд нийгмээс нуусан гэж болох 18 бүтээлийн тухай баримтыг харуулна.
Хүн төрөлхтнөөс нуусан техникийн 18 бүтээл Хадгалах
2012-09-25, 21:28

Малчин нохой

Өнгөрсөн удаад та бүхэнд эзнээ хоёр жил нисэх дээр хүлээсэн нохойн тухай сэтгэл хөдлөм түүхийг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад мөн л эзэндээ үнэнч, эзнийхээ ажилд хэзээд тус болдог Жесс хэмээх нохойны талаар хүргэе. Спрингер-спаниель үүлдэрийн Жесс өөрийн эзэн Луиз Мурхаус (Louise Moorhouse)-т гологдсон хурга хооллоход нь тусалдаг байна. Бороотойд ч, нартайд ч аль ч улирлыг үл хамааран өдөрт 3 удаа хургуудаа хооллодог байна. Түүний эзэн 270 хонь тэжээдэг бөгөөд Жессгүйгээр хэрхэн ажлаа амжуулах байсан бол хэмээн гайхдаг аж. Ингээд харахад нохой ер нь их ухаалаг, өхөөрдөм амьтан юм.
Малчин нохой Хадгалах
2012-09-21, 02:11

Хятадын гэмт хэргийн орлон тоглогчид

Хятад улсад алдартай, баян хүмүүс гэмт хэрэгт санаатай бөгөөд санамсаргүй байдлаар холбогдсоныхоо дараа ял шийтгэл эдлэхээр болвол өөрөө бус харин өөртэйгөө ижилхэн хүнийг олж төлбөр төлснөөр өөрийнхөө өмнөөс ял эдлүүлдэг байна. Ихэвчлэн амьдралын түвшин доогуур, гэр бүлээ тэжээхийг хүссэн иргэд энэхүү саналыг хүлээж авдаг гэнэ. Судалгааны дүнгээс харахад энэхүү асуудал хэдийгээр тийм ч их газар аваагүй боловч ер нь байсаар л ирсэн аж. Харин 2009 онд хэд хэдэн ийм хэрэг гарснаар энэхүү асуудлыг нэлээд нухацтай авч үзэх хэрэгтэй болохыг Хятадын удирдлагууд ойлгожээ.

Хятадын гэмт хэргийн орлон тоглогчид Хадгалах
2012-09-20, 03:02

Эмират дахь цагаач иргэдийн амьдрал

Арабын Нэгдсэн Эмират Улсад ихэвчлэн ажил хийж, мөнгө олж, хангалуун сайхан амьдрахыг хүссэн хүмүүс ирдэг байна. Тэд Эмиратад насан туршдаа амьдрах бодолгүй байдаг бөгөөд хангаллтай мөнгө хураасныхаа дараа эх орондоо буцах зорилготой байдаг. Ихэнхи хар ажлыг цагаач иргэд хийдэг бөгөөд Эмиратад буй цагаач иргэд зөвхөн өнөөдрийг бодож амьдардаг байна. Учир нь тэднийг хэзээ ч хамаагүй нутгаасаа хөөж магадгүй юм. Гэсэн хэдий ч сайхан амьдрах, гэр бүлээ тэжээхийн тулд хүмүүс зориглож энэхүү улсыг зорьдог ажээ.
Эмират дахь цагаач иргэдийн амьдрал Хадгалах
2012-09-18, 23:13

604 метрийн өндөртэй Норвегийн Прекестулен хад

Прекестулен (Preikestolen) хэмээх хад 10000 жилийн өмнө мөстлөгийн үеэр үүссэн бөгөөд 604 метрийн өндөртэй, 25:25 метрийн хавтгай оройтой хад юм. Өвөрмөц тогтоцоос нь болж заримдаа “индэр” эсвэл Pulpit Rock “Индэр хад”, “Сүмийн индэр” хэмээн нэрлэдэг байна. Орой дээрээс Люс-фьорд болон Кьера-ийн өндөрлөг газар гайхалтай сахан харагдах болно. Прекестулен нь Норвегийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг билээ. Мөн хүн бүрийн заавал үзэх ёстой газруудын нэгд зүй ёсоор багтана.
604 метрийн өндөртэй Норвегийн Прекестулен хад Хадгалах
2012-09-18, 22:30

Аалзнаас болж 15 сая долларын өртөгтэй замын ажил зогсов

Энэхүү хачирхалтай зүйл Техасын Сан-Антониод болжээ. Энэхүү ховордсон аалзыг сүүлийн гучин жилийн туршид эрдэмтэн судлаачид огт олж чадаагүй байна. Гэтэл саяхнаас хоёр долоо хоногийн өмнө энэхүү аалз Сан-Антониогийн баруун хойд зүгээс олдсон аж. Тиймээс байгаль судлаачид болон шавьж судлаачид ихэд баяртай байгаа гэнэ. Нэг дутагдалтай зүйл нь энэхүү аалзнаас болж 15 сая долларын өртөгтэй зам угсралтын ажлыг зогсооход хүргэж, олон жилийн турш энэхүү замыг баригдахыг хүлээсэн иргэдийн бухимдлыг төрүүлжээ. “Бие нь жижиг ч бэлчээр нь том” гэдэг энэ бололтой.
Аалзнаас болж 15 сая долларын өртөгтэй замын ажил зогсов Хадгалах
2012-09-18, 21:19

2013 оны Гиннесийн ном

Гиннесийн амжилтуудын ном нь өнөөдөр Дэлхийн 100 гаруй улс оронд, 23 хэлээр орчуулагдан гардаг болжээ. Анхны дугаар нь 1955 онд гарч байсан энэ ном худалдаанд гарсан даруйдаа бестселлерийн номер нэгт жагсаж байсан юм. Ингээд бүгдээрээ энэхүү сонирхолтой номны хамгийн сүүлчийн дугаар болох “2013 оны Гиннесийн амжилтууд” номонд орсон хамгийн содон тохиолдлуудыг хүлээн авцгаая.
2013 оны Гиннесийн ном Хадгалах
2012-09-18, 04:31

50000 долларын үнэтэй өрөө

Атлантис буудал Пальма Жумейра хэмээх хиймэл арал дээр байрладаг. Энэхүү буудал нь үнэхээр чамин, тансаг, тав тухтай буудал бөгөөд нэг өрөө нь 50,000 долларын үнэтэй гэнэ. Буудалд 350-50000 долларын үнэтэй өрөөнүүд байдаг байна. Ингээд энэхүү гайхалтай буудлын талаар сонирхоцгооё.

50000 долларын үнэтэй өрөө Хадгалах
2012-09-15, 20:56

Сансрын нисгэгч Сандра Магнусын интернэт дэхь тэмдэглэлээс...

44 настай Америкийн сансрын нисгэгч болох Сандра Магнус дэлхийтэй ойролцоо орбитод 133 хоногийн турш 2008 оны 11-р сарын 14-оос 2009 оны 3-р сарын 28-ыг хүртэл амьдарсан байна. Тэрээр сансрын нисгэгч Юрий Лончаков болон Майкл Финк нартай дэлхийн сансрын станцын 18 дахь туршилтанд хамт явсан байна. Энэ нь түүний анхны нислэг байсангүй. Тэрээр 2002 онд Atlantis STS-112 туршилтанд оролцож байсан. Харин тэрээр интернэт тэмдэглэл хөтөлсөн анхны хүн байсан болов уу.

Сансрын нисгэгч Сандра Магнусын интернэт дэхь тэмдэглэлээс... Хадгалах
2012-09-14, 21:50