Хималайн уулсын дундах нууцлаг хаант улс Сиккимийн төрх өнгөрсөн зуунд...

2021-11-08, 17:34
17,430

Өнөөгийн Энэтхэг орны хамгийн цөөхөн бөгөөд сийрэг хүн амтай муж бол Хималайн нурууны өндөрлөгт орших Сикким юм. Өнгөрсөн зуун хүртэл энэхүү нутагт зорчихын тулд тусгай зөвшөөрөл авах ёстой, гадна ертөнцөөс хаалттай хаант улс байжээ. Харин Сиккимчүүд тусгаар тогтнолоо алдаж, Энэтхэгийн нэг хэсэг болохын өмнө доорх гэрэл зургуудыг буулгасан байна.

Хималайн уулсын дундах нууцлаг хаант улс Сиккимийн төрх өнгөрсөн зуунд...

Өдгөө Энэтхэгийн Сикким муж нь Төвдийн өөртөө засах орон, Балба, Бутан улсуудтай хиллэдэг. Хүн амын ихэнх нь балба үндэстэн болон 14-р зуунд Төвдөөс нүүдэллэн ирж суурьшсан Бутиа хүмүүс юм. 

Хиндү болон Буддын шашны шарын урсгал тус мужийн ард иргэдийн голлох шүтлэгт тооцогдоно. Гэлүгпа буюу шарын шашин Сиккимийн хаант улс мөхөхөөс өмнө төрийн шашин байсан бөгөөд өдгөө 75 гаруй сүм хийд үлдэж хоцорчээ. 

Энэтхэгийн эрхшээлд ороод багагүй хугацааны турш Сиккимийг "орхигдсон хаант улс" гэж нэрлэдэг байсны учир нь тийшээ очих зам харгуй, дэд бүтэц огт байдаггүй байсантай холбоотой. Сиккимийн анхны онгоцны буудал 2018 онд л нээгджээ.

Дараах зургуудыг буулгасан Америкийн гэрэл зурагчин Алис С.Канделлд 60 болон 70-аад оны үед Сикким нутагт хоёр удаа зочлох ховорхон завшаан тохиожээ. 1965 онд түүний их сургуулийн найз бүсгүй нь тухайн үеийн Сиккимийн хаан Балдандондовнамжилтай гэрлэж, тус улсын анхны гадаад хатан болсон тул Алис С.Канделл хуримын ёслолд оролцох урилга хүлээн авсан аж. Мөн 1979 онд Саймон Абрахам хэмээх Америк эр Сиккимийн гүнж Янжиндуламтай гэрлэхэд тэрээр дахин нэг удаа "орхигдсон хаант улс"-ыг зорьсон байна.

Ийнхүү Алис С.Канделл Сиккимд байх хугацаандаа дэлхийд бараг танигдаагүй нууцлаг ард иргэдийн аж амьдрал, соёл уламжлалыг харуулсан 15 мянга гаруй өнгөт гэрэл зургийг буулгасан нь өнөө цагт гайхалтай үнэ цэнтэй соёлын өв болон үлджээ.

Алис С.Канделл

Лам нар цагаан сарын үеэр, 1969

Өвөө ач хөвгүүдийн хамт, 1969

Дүнз зөөж буй хөвгүүд, 1965

Гүүрэн дээр, 1970

Цай нунтаглаж буй эмэгтэй, 1965

Хэнгэрэг цохиж буй лам, 1969

Ламтан шавийн хамт Канченжунга уулын өвөрт, 1969

Цам харайх ёслолын үеэр, 1969

Мөнгөн гүц барьсан лам, 1970

Үхэр бүрээ үлээж буй ламхай нар, 1969

Тосгоны удирдагч эр хөвгүүдийн хамт, 1971

Хандмаа нарын сүм, 1969

Чулуун дацангийн хүрдийг эргүүлж буй хүү, 1971

Балин барьсан охин, 1969

Цагаан сарын цам харайх ёслолд оролцож буй лам, 1969

Сиккимийн хоёр гүнж хааны хуримын үеэр, 1965

Сиккимийн "чойжил" буюу хаан Балдандондовнамжил гэртээ, 1965

Үндэсний хувцасаа өмссөн гүнж, 1971

Хаан хатан хоёр хуримын үеэр, 1965

Хуримын үеэр хааны ордонд

Сиккимийн нийслэл Гангток хотын зах, 1969

Хөдөө нутгийн хүүхдүүд, 1965

Хааны төрсөн өдрийн жагсаалд оролцож буй сургуулийн сурагчид, 1971

Ууланд гороо хийж буй лам нар, 1969

Эрхи эргүүлж буй лам, 1965

Уулнаас түлээ бэлтгээд бууж буй хүмүүс, 1965

Ах дүү хоёр, 1971

Жирийн Сикким хосын гэрт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()