Биеэ хөгжүүлэхэд хэрэгтэй хэдэн зөвөлгөө

2013-01-21, 05:08
55,586
Та эргэн тойрны хүмүүстээ өөрийн сүр хүчээ харуулахыг хүсдэг нь мэдээж. Үүнд чинь эмэгтэйчүүд бүр ч илүү тааламжтай хандах нь гарцаагүй. Гэхдээ хүмүүст хүчтэй гэдгээ харуулахын тулд, түүийгээ зарлах бус бодит үйлдэлээр харуулах хэдэн сонирхолтой зөвөлгөө өгөе. Энэ бол үнэхээр боломжийн зүйл шүү.
Биеэ хөгжүүлэхэд хэрэгтэй хэдэн зөвөлгөө
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гар дээрээ хоёр эмэгтэйг өргөж зургаа татуулах
Хэрэв Та од бол фотокамер барьсан хүн гараад ирвэл нарны хаалтаараа өөрийгөө халавчилж болно. Харин хоёр эмэгтэйг гар дээрээ өргөнө гэдэг бол үүнээс ч илүү сайхан зүйл юм. Үүний тулд эхлээд эмэгтэйчүүдээ өөрийнхөө мөрөн дээр гараар нь тэгнүүлж биедээ ойртуулна. Дараа нь ар талаас нь өргөж ташаан дээрээ суулган газраас хөндийрүүлнэ. Хэрэв эмэгтэйчүүдтэйгээ өмнө нь сайтар биендээ наалдаад өгөөрэй хэмээн тохирвол өргөхөд улам илүү хялбар байх болно.



Зүүн талын зургийг «пирамид шиг харагдах хүчгүй эр» хэмээн нэрлэдэг. Энэ үед ташаа бат бөх байх, тэгээд шуундаа бяртай байхад л хангалттай. Зүүн талын зурган дээрх дасгалыг хийж сурахад өөрийн жингийн 65–80%-тай тэнцэх штангийг өргөөд 8 удаа сууж босдог байх, мөн гарын шуугаараа 20%-ийг өргөж чаддаг байхыг хэлнэ. Эмэгтэйчүүдийг өргөхөд хатуу цэх нуруу, даралт тэсвэрлэх байдал хэрэгтэй. Энэ зурган дээрх дасгалын үндэс нь өөрийн биеийн жингийн 110–120%-тай тэнцэх хэмжээгээр сууж босох, 50%-тай тэнцэхээр тонгойхыг хэлнэ.



Штанг өргөн гарын шуугаа нугалахдаа нуруугаа цэх байлгаж, огцом хөдөлгөөн хийхгүй. Штангаа өөр рүүгээ татахдаа аахилж янцаглах хэрэггүй.



Эрхий хуруугаараа харандаа хугалж сурах хэрэгтэй.
Харандаа хуруунуудаас илүү урт гарах тусам түүнийг хугалахад хялбар. Үүний тулд ядам болон чигчий хуруунуудын завсар харандааны нөгөө үзүүрийг хийж бүх хуруунуудаа бүх хүчээрээ чангалж дарна. Ингэхийн тулд нэлээд дасгал хийх хэрэгтэй.



Энэ дасгалыг арай өөр байдлаар хийж болно. Жишээ нь, гарынхаа шууг тавиур дээр дэрлүүлэн тавиад гантель авч өөр рүүгээ бус, гадагш нь унжуулсан байдалтай, хуруунуудынхаа үзүүр дээр бараг л унагах мэт байдалтайгаар тогтоон барина.



Румын таталт. Штангийн бариулыг алчуураар ороож «бүдүүрсэн» хэсгээс барьж тонгойн нуруугаа тэгшхэн байлгаж хэдэн удаа таталт хийнэ. Энэ нь нэлээн нарийн техник шаардсан хөдөлгөөн бөгөөд дасгалжуулагчийн хяналт доор хийнэ.



Хөндлөн төмрөөс дүүжигнэх дасгал
Өмнө нь хэдэн удаа тонгойсны дараа хөшсөн нуруу эргээд өөрөө хэвэндээ орно хэмээн өөрийгөө тайвшруулах хэрэггүй. Арай өөрөөр аятайхан сайхан болгох арга бий. Гарын сайн атгалт, хатуу цэх чангарсан нуруунаас гадна энэ дасгал дал мөр, хуруунуудыг сайн хөгжүүлж өгдөг.



Үүнийг хийхийн тулд эхлээд алчуураар ороож боосон савлуур, гар нүүрийн алчуураар ороосон хөндлөвч зэргээс татаж чангаах дасгал хийх хэрэгтэй. Энэ бүхний эцэст ямар ч зүйлээс шууд зууран татаж чаддаг болно.



Эмэгтэйг шатаар хэрхэн дээш гар дээрээ өргөн явах дасгал
Эмэгтэй хүнд туслах шаардлага амьдрал дээр зөндөө л гарна. Эмэгтэйг гар дээрээ өргөхдөө биеийг нь эвхрүүлж өргөж болохгүй. Учир нь ингэж өргөхөд хүндийн төв шууд доош ачаалал өгнө. Харин гар дээрээ хагас суугаа байдалтай өргөөд хээв нэг ядарсан шинжгүй авч явах нь хамгийн ачаалал багатай бөгөөд хөндлөнгөөс харсан хүн өөрөөр чинь бахархах болно.



Иймэрхүү хөдөлгөөнийг чөлөөтэй хийж сурахад нэлээд хэдэн удаа дасгал хийсэн байх шаардлагатай.

Үүний тулд өөрийн биеийн жингээс 100–120 хувь хүнд ачааг гарын сарвуун дээрээ өргөн татаж чангааж сурах ёстой.

Энэ дасгалыг штангаар орлуулан хийж ч болно.



Биеийн тэнцвэр сайн байх ёстой тул үүний тулд хос гантель авч нуруугаа бөхийлгүй өлмий дээрээ зогсоно. Дараа нь энэ байдлаараа тасалгаан дундуураа чөлөөтэй явж болно. YouTube дээр энэ талаар бүр сайн заасан дасгалууд бий.



Эспандертай дасгал



Устай торхыг мөрөн дээрээ авч явах
Торхыг гар дээр бөгцийн авч явах нь тэнхээгүй хүний шинж. Харин мөрөн дээрээ давуулж шидээд авч явах нь бяртай хүний шинж. Мөрөн дээрээ торхыг гаргахын тулд бага зэрэг суулт хийнэ. Суулт хийхдээ нуруугаа аль болохоор цэх байлгахыг хичээх ёстой. Тэгээд шууд барьж аваад мөрөн дээр байрлуулах хэрэгтэй.



Дээрх хөдөлгөөнийг хийж сурахын тулд хүнд зүйлийг өргөн цээжин тушаа хэсэгтээ олон удаа өргөх дасгал хийх хэрэгтэй. Зурган дээр энэ дасгалыг илүү сайн харуулсан тул нэмэлт тайлбар хийх илүүц байх. Хамгийн гол нь нуруугаа л цэх байлгаж сурах хэрэгтэй.





Өөрийгөө авч явж чадахгүй хүнийг хэрхэн үүрч явах дасгал
Ийм хүнийг эхлээд хана түшүүлж суугаа байдалтай болгох, эсвэл боломжтой бол сандал дээр суулга. Дараа нь хоёр хөлний завсраар нь гараа оруулж өргөөд мөрөн дээрээ дамнуулан хэвтүүлээд гараараа нөгөө хүний гарыг атган холбогч хийх хэрэгтэй.



Үүний тулд дараах дасгалыг хийх хэрэгтэй. Штангийг нуруун дээрээ байрлуулж олон удаа бөхийх дасгал хийх хэрэгтэй. 


Сануулга. Хүмүүсийн дунд байхдаа хүч бяраа үзүүлэх шаардлагагүй газар сүр хүчээ үзүүлэх нь зохимжгүй. Жишээ нь, нийтийн наран шарлагын газар хэвтэж гар дээрээ суниалт хийх, офисийн толинд өөрийгөө тольдох, бусдыг гар дээрээ суниах дасгал хийхийг шаардаж уриалах, булчин нэвт гэрэлтсэн торон майк цамц өмсөх, эрэгтэйчүүдтэй гар барихдаа гарыг нь өвдтөл атгах гэх мэт. Хүмүүс өөрийн чинь биеийн галбир гадаад байдлаар чинь тэртэй тэргүй мэдэж байхад илүүц үйлдэл хийх зохимжгүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()