Фитнесийн 10 стандарт бус төрөл

2012-09-26, 04:20
28,189
Forbes сэтгүүлээс орчин үеийн фитнесийн 10 өвөрмөц чиглэлийг шалгаруулжээ. Та бүхэн эндээс панк-рокийн концертын уур амьсгалыг санагдуулам аэробик, хүүхдийн тэрэгтэй дасгсал хийх, өндөр өсгийтэй гуталтай фитнес, караоке фитнес... гэх мэт стандарт бус бие бялдаржуулах дасгалуудыг мэдэж авах болно.
Фитнесийн 10 стандарт бус төрөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Сүүлийн үед манай томоохон хотуудад (Улаанбаатар, Эрдэнэт, Дархан...) спорт болон эрүүл амьдрах аж төрөх ёсд тэмүүлсэн давалгаа өрнөж байгаа билээ. Үдэш орой үдэшлэгт цэнгэсэн хүмүүс сайтар унтаж өглөө эрт босч гүйлтээр хичээллэх нь цөөнгүй болжээ. Дулаан цагт унадаг дугуйг ашигладаг бөгөөд дугуй нь хотын тээврийн хэрэгслийн бүрэн эрхт нэгэн гишүүн болох үе удахгүй байх гэж найдаж байна.

Аливаа айл өрх шинэ дүүрэгт нүүж суурьшихдаа сургууль, дэлгүүр хоршооны ойр байхыг тооцохоос гадна фитнес-клубтэй эсэхийг хардаг болсон байна. Иймд биеэ эрүүлжүүлэх доорх сонирхолтой дасгал сургуулилтуудыг санал болгож байна.

Өндөр өсгийтэй гутал дээрх фитнес — Stiletto Fitness
Бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал дээр гүйх нь ердийн үзэгдэл. Харин өндөр өсгийтэй гутал дээрх фитнес бараг саяханы шинэ зүйл. Энэ чиглэл анх Италид үүсжээ. Богино хугацаанд олон бүсгүчүүдийг байлдан дагуулж чадсан байна. Stiletto Fitness зөв цэх зогсолтоос гадна булчинг чангаруулах, мөн тэнцвэрийн аппаратыг сайжруулдаг. Энэ бүхний эцэст гоё сайхан алхаатай болдог. Гэхдээ энэ чиглэл биеийн галбир сайтай хүмүүст ашигтай. Илүүдэл жинтэй хүмүүст өндөр өсгийтэй гутал дээр гүйж дасгал хийх нь юу л бол. Тэдний хувьд энэ дасгал там болох нь ойлгомжтой. Эмч нар энэ чиглэлийн дасгал нь гэмтэл учруулах аюултай хэмээн болгоомжтой хандаж байна. Үүнээс гадна өндөр өсгийтэй гутал дээр их явах нь артрит үүсгэхээс гадна хөлний судасыг бүдүүрүүлдэг гэдгийг сануулж байгаа.



Фитнесээр эхлэж хичээллэж буй хүмүүст зориулсан Fitness Boot Camp
Дасгал тогтмол хийснээр фитнесийн үр дүн гардаг гэдгийг Fitness Boot Camp чиглэлээр хичээллэдэг хүмүүс хамгийн сайн ойлгодог. Fitness Boot Camp шинээр цэрэгт татагдаж буй хүмүүсийг санагдуулдаг. Энэ чиглэлд хүссэн хүн болгон хамрагдаж болно. Хичээлийг цэрэгт алба хааж явсан офицерууд заадаг. Тэдний зорилго нь хүн өөрийн бие бялдрын боломжоо дээшлүүлж толгойноос илүү өндөр харайж сургах явдал гэнэ. Fitness Boot Camp-ын дасгалжуулагч команд бус, тушаалыг өндөр дуугаар өгдөг. Хичээллэгсдэд цэргийн өнгөлөн далдлалтын тусгай хувцас өмсүүлдэг. Хичээлийг зааланд бус, цаг агаар харгалзахгүйгээр гадаа явуулдаг. Fitness Boot Camp-ийн хөтөлбөрт өөрийгөө хамгаалах арга барил болон байлдааны тулааны энгийн аргуудыг бас заадаг.



Каланетик — Callanetics
Калланетик буюу эвгүй хүнд байрлалд фитнес хийх чиглэл. Энэ чиглэлийг анх америк бүсгүй Каллан Пинкни санаачилж булчинг агшаах болон сунгахад чиглэгдсэн хэдэн арван дасгал сэджээ. Эдгээр дасгалыг хийхэд хүний биеийн бүх хэсэг зэрэг оролцдог. Хөл, гар, нуруу эвгүй гэмээр бөхийж, гэдийж заримдаа чих хүртэл шуугина. Дасгалын зорилт нь тодорхой байрлал эзлэх нь гол бус, харин энэ байрлалаа 90 секунд хадгалах нь чухал. Callanetics-ээр астматай, хараа муутай зэрэг олон шалтгаантай хүмүүс хичээллэж болохгүй аж. Зарим мэргэжлийн хүмүүс энэ чиглэлээр зөвхөн тамирчны дадалтай хүмүүс л хичээллэх ёстой гэж үздэг. Гэхдээ энэ чиглэлийн дасгалыг хөнгөрүүлсэн хэлбэрээр хичээллэх боломж хүн бүрт бий. Callanetics-ийн бүрэн хөтөлбөрөөр хичээллэх нь 7 цагийн шейпинг, эсвэл 24 цагийн аэробикээр хичээллэсэнтэй тэнцдэг.



Jukari Fit to Fly фитнес
“Jukari Fit to Fly” нь Reebok болон Cirque Du Soleil-ийг хослуулсан хэлбэр гэлтэй. Энэ чиглэлийг үүсгэхэд 25 оронд амьдардаг эмэгтэйчүүдийн дунд явуулсан социологийн санал асуулга нөлөөлсөн гэдэг. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн дийлэнх нь фитнесийн ач тусыг ойлгохын зэрэгцээ 25 хувь нь байнгын дасгал сургууль хийдэг байсан аж. Бусад нь залхуудаа бус, харин сонирхолгүй гэсэн үр дүн гарчээ. Үргэлж бөхийх тонгойх нь уйтгартай гэж хариулжээ. Jukari Fit to Fly-ээр хичээллэх нь зугаатай тоглоом мэт болдог аж. Бүх дасгалыг таазанд бэхэлсэн тусгай трапеци хэлбэртэй FlySet-ээр хийдэг. Энэ төхөөрөмж 150 хүртэл кг жинг даана. Бараг л циркийн агаарын гимнастикийн нэг хувилбарыг санагдуулна. Jukari Fit to Fly-г эхлэн санаачлагчид яагаад эмэгтэйчүүдийг сонгож авсан нь ойлгомжгүй. Хэрэв эрэгтэйчүүдийг сонгосон бол тэд ниснэ гэх байх.



Панк-рок-аэробик— Punk Rock Aerobics
Хөгжимчид амьд тоглолт хийхдээ их ядардаг аж. Зөвхөн нэг концерт тоглоход хэдэн килограмм хассан мэт болдог хэмээн ярьдаг аж. Үүнтэй адил 2 цагийн турш зааланд нэг байран дээрээ үсрэнэ гэдэг степ-аэробикээс илүү амар зүйл биш. Америкийн Хилкен Манчини, Мору Жаспер гэдэг хоёр бүсгүй “Punk Rock Aerobics”-ийн хөтөлбөрийг анх санаачилжээ. Энэ хөтөлбөрийг хийх болсон үндэс нь панк-рок концертийн үе дэх хүний хөдөлгөөн байсан аж. Энэ чиглэлээр хичээллэгсэд толгойгоо хаялаж, гитар дээр тоглож буй мэт хөдлөж, түлхэлцэж, бүр The Ramones, Stiff Little Fingers, The Misfits хөгжмийн аяанд хашгирч болох аж. Хилкен, Мора нар АНУ-ын хотуудаар аялан хичээлээ заадаг. Нэг удаагийн хичээл нь 10$-аас хэтрэхгүй. Хичээллэх сонирхолтой хүмүүст Punk Rock Aerobics-ийн цагаан толгойг заасан гарын авлага өгдөг байна.



Залбиралтай Body Gospel фитнес
Тамирчин төдийгүй хэн бүхэн 10 дахь удаагаа тренажертоо ойртож очоод: «Туслаач Бурхан минь!» хэмээн өөрийн эрхгүй амандаа шивнэдэг. Body Gospel системд оролцогчид хичээлэх үедээ амандаа залбирал үйлдэх бүрэн эрхтэй хүмүүс юм. Body Gospel-ээр хичээллэснээр илүүдэл жингээ хаяад зогсохгүй, өөрийн сүсэг бишрэлдээ шинэ мэдрэмжийг олж хардаг. Энэ хөтөлбөрийг анх Донна Ричардсон Жойнер санаачилжээ. Тэрбээр хэлэхдээ: “турахын тулд үүнд чинь бурхан туслана хэмээн итгэх хэрэгтэй. Бусад нь аяндаа бүтээд явчихна”- гэжээ. Дасгалын үеэр өөрийн бие сэтгэлээ төгөлдөржүүлэхэд Доннагийн инээмсэглэл туслахаас гадна сүмийн сүлд дууллыг мэргэжлийн хоор дуучид дуулж өгдөг зэрэг нь бас нэгэн тус дэм болдог. Body Gospel-ийг санаачлагчид хүмүүсийн сэтгэл зүйд гойд анхаардаг. Учир илүүдэл жинтэйгээ тэмцээд цөхөрсөн хүн ганцаараа биш, бусадтайгаа хамтдаа тэмцэнэ гэсэн уур амьсгалыг бий болгодог.



Үсэрдэг Kangoo Jumping фитнес
Циркт имж ринг дээр боксчны бээлийтэй гарч хүмүүсийг гайхашруулдаг. Харин фитнес төвд хүмүүс турахын тулд хэдэн цагаар харайдаг. Kangoo Jumping фитнесийн үеэр хүмүүс гүйдэг хүмүүсийг бодвол 2 дахин илүү калорийг шатаадаг. Тусгай гутал өмссөнөөр шөрмөсөнд ачаалал ихээр буудаг. Kangoo Jumps-ийн гутал роликтой тэшүүрийг санагдуулдаг. Роликийн оронд пүрштэй механизм байрлуулжээ. Анх харахад уначихмаар тогтворгүй мэт боловч зааварлагчдын өгсөн зөвөлгөөний дагуу аюулгүйн техникийг хэдхэн минутад хялбар эзэмшиж болдог. Үсэрдэг гутал загвараасаа хамаарч янз бүрийн үнэтэй. Монгол мөнгөөр 360000-450000 орчим. Энэ гутлыг өмсөөд асфальт төдийгүй элсэн дээр хэрэглэж болох аж.



Хүүхдийн тэрэгтэй Stroller Fitness фитнес
Залуу эхчүүдэд тэр болгон дасгал хийх цаг гардаггүй. Харин Stroller Fitness-ийг хийснээр хүүхдээ хажуудаа тэргэнд нь суулгаж байгаад өөрийн бие галбиртаа анхаарал тавьж болох боломж бүрджээ. Stroller Fitness-ийн хүүхдийн тэрэг дасгалын гол хэрэгсэл болдог. Тэргэн дээр тулгуур хийж эхчүүд бөхийж, сууж, хөлөө савлах, хавчих гэх мэт янз бүрийн хөдөлгөөн хийдэг. Stroller Fitness-ээр хичээлэхийн тулд уг эмэгтэй төрөөд 6 долоо хоногоос дээш хугацаа болсон байх шаардлагатай ажээ. Энэ нь эмчийн магадлагаа хэрэгтэй гэсэн үг. Энэ хугацаанаас өмнө хичээллэх осолтой. Зааланд хичээллэхэд ердийн тэрэг байхад хангалттай. Stroller Fitness-ээр гадаа хичээллэхэд “Stroller Jogger” хэмээх өндөр зөөлөн дугуйтай тэрэг шаардлагатай. Учир нь ийм тэрэг түрээд гүйхэд тогтвортой байдаг. Хүүхэд сэгсрэгдэх нь бага.



Cardioke караоке фитнес
Фитнесийн энэ чиглэл нь зүрхний булчин чангалах дасгал болон караокэд дуулах хоёрын зааг дээр үүссэн гэж болно. Үүнийг анх америкийн домогт фитнес-гуру, тай-босистемийг үндэслэгчийн хүү бага Билли Блэнкс сэджээ. Бага Блэнкс сайн бүжигчин төдийгүй Мадонна, Пола Абдулын клипт оролцсон нэгэн. Cardioke-оор хичээлэх нь нэг талаас хүмүүс хип-хоп маягаар дуулаад инээдтэй юм шиг хөнгөн хялбар харагдаж болох боловч нөгөө талаас энэ нь дасгалжуулагч багшийн зааврын дагуу идэвхитэй амьсгалж дуугаа аль болохоор багаар гаргах хэрэгтэй байдаг аж. Ингэснээр зөв амьсгаа зүрхний булчин чангалах ёстой аж. Cardioke-ээр нэг удаа хичээллэхэд ердөө 30 минут хангалттай.



Гудамжны Thug Workout: Fitness From The Streets фитнес
Амьдрал дээр хүн бүр фитнес клубт очих боломжоор тааруу байдаг. Тэгэхээр амьдрал хэцүү үед хүн өөрийн бие галбираа барьж байхын тулд “Thug Workout: Fitness From The Streets” хөтөлбөрт оролцоход хангалттай. Гудамжны фитнес ямар ч орон сууцны гадаах хүүхдийн талбайг тулгуурлан хийж болдог онцлогтой. Бас гүйцэд баригдаагүй барилгын хашаа, барилга ч тохирно. Thug Workout-ын албан ёсны видео гарын авлагыг анх америкийн рэп болон хип-хоп дуучдыг бэлтгэдэг дуу хөгжмийн Ruff Ryders Entertainment санаачилжээ. Өнгөт арьстан зааварлагчид Нью-Йоркийн өнгөт арьстнуудын геттогийн хэлний аялгаар заадаг.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()