2013 оны Гиннесийн ном

2012-09-18, 04:31
23,054
Гиннесийн амжилтуудын ном нь өнөөдөр Дэлхийн 100 гаруй улс оронд, 23 хэлээр орчуулагдан гардаг болжээ. Анхны дугаар нь 1955 онд гарч байсан энэ ном худалдаанд гарсан даруйдаа бестселлерийн номер нэгт жагсаж байсан юм. Ингээд бүгдээрээ энэхүү сонирхолтой номны хамгийн сүүлчийн дугаар болох “2013 оны Гиннесийн амжилтууд” номонд орсон хамгийн содон тохиолдлуудыг хүлээн авцгаая.
2013 оны Гиннесийн ном
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Хамгийн жижигхэн хүмүүс
Энэтхэгийн 18 настай оюутан бүсгүй Жиоти Амге нь энэ цаг үед амьдарч байгаа хамгийн жижигхэн биетэй эмэгтэйгээр шалгарсан билээ. Түүний биеийн өндөр нь 62.8 см ажээ. Харин энэ цаг үеийн хамгийн жижигхэн биетэй эрэгтэйн байр сууриа 72 настай Непалын иргэн Чандра Бахадур Данги хадгалсан хэвээр үлджээ. Түүний биеийн өндөр нь 54.6 см юм байна.



2.Дэлхийн хамгийн том гарын булчинтай хүн.
Египетийн иргэн Мустаф Исмаил гэгч нь хамгийн том шууны булчинтай хүнээр нэрлэгдэсэн байна. Зүүн гарынх шууны тойрог нь нугалсан үед 64.77 см, дэлгэсэн үед 62.23 см юм байна. Харин баруун гарынх нь нугалсан үедээ 63.5 см, дэлгээстэй үедээ 60.96 см ажээ.



3.Хамгийн хүнд жинтэй эмэгтэй тамирчин
Энэ цаг үед амьдарч байгаа бүх эмэгтэй тамирчдын дундаас хамгийн хүнд биетэй нь Лондонгийн сумочин Шарран Александр юм байна. Түүний биеийн масс нь 203.21 кг ажээ.



4.Хамгийн өндөр морь
АНУ-д амьдардаг 210.19 см өндөртэй “Том Жек” хэмээх морь нь энэ цагийн үеийн хамгийн нуруулаг адуу юм.



5.Хамгийн залуу мэргэжлийн бөмбөрчин
АНУ-д амьдардаг энэ жаал 2004 оны 5-р сарын 14-нд мэндэлсэн юм байна.



6.Уурхайн хамгийн том самосвал
Энэхүү америкад үйлдвэрлэгдсэн төмөр мангас болох Westech T282C –самосвал нь нэг удаадаа 470 куб метр нүүрс зөөх хүчин чадалтай.



7.Хамгийн өндөр нохой
Өнөөдөр амьдарч байгаа бүх нохдын дундаас хамгийн өндрийг нь “Зевс” гэдэг. Нохой 1.12 метр өндөртэй бөгөөд АНУ-д амьдардаг байна.



8.Хамгийн жижигхэн бух
Дэлхийн хамгийн жижигхэн биетэй бух нь Ирландын хойд хэсэгт амьдардаг. 76,2 см өндөртэй энэ бяцхан бухыг Арчи гэж дууддаг ажээ.



9.Хамгийн өндөр илжиг
Түүнийг Сэм гэдэг. Нурууны өндөр нь 155.45 см.



10.Барби хүүхэлдэйн хамгийн том цуглуулга болон хамгийн өндөр могикан стилийн үс засалт
Зүүн гар талын зураг дээр байгаа хүн бол 1993 оноос хойш Барби хүүхэлдэй цуглуулсан, 52 настай эмэгтэй юм. Өдгөө түүний цуглуулгад 15000 ширхэг хүүхэлдэй байдаг ажээ. Харин баруун гар талын зураг дээрээс та үсээ 1 метр, 12 см өндөр зассан японы дизайнерыг харж байна. Ингэж үсээ засахдаа тэрээр 3 лонх лак, бүтэн сав гель ашигладаг ажээ.



11.Хамгийн өндөр настай гимнастикчин эмэгтэй.
Дэлхийн хамгийн өндөр настай гимнастикчин эмээ нь Германд амьдардаг. Тэрээр 86 настай (1925 оны 11-р сарын 20-нд төрсөн) бөгөөд байнга тэмцээн уралдаанд оролцдог байна.



12.Хамгийн хурдан хонь
Дэлхийн хамгийн хурдан гүйдэг хонь нь Английн Бакингемширийн вант улсад амьдардаг. Үргэлж уралдаанд оролцдог энэ хонь нь 179 удаагийн уралдааны 165-д нь түрүүлээд байгаа ажээ.



13.Дэлхийн хамгийн том хот-дог.
3.2 кг жинтэй, 41 см урттай хотдог. Нэг бүрийн үнэ нь 54930 төгрөг юм байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()