Хүн төрөлхтнөөс нуусан техникийн 18 бүтээл

2012-09-25, 21:28
29,115
Дэлхийн улс орнуудын засгийн газрууд иргэдээсээ чухал ашигтай болон хор хөнөөлтэй бүтээл нээлтүүдийг нуудаг гэсэн яриа байдаг. Магадгүй энэ нь нийгэмд эмх замбраагүй байдал үүсэхээс сэргийлдэг байж болох юм. Та бүхэн энэ тухай харуулсан холливудын олон кино үзэж байсан биз ээ. Харин одоо энд нийгмээс нуусан гэж болох 18 бүтээлийн тухай баримтыг харуулна.
Хүн төрөлхтнөөс нуусан техникийн 18 бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Цахилгаан авто машин.
«Цахилгаан авто машиныг хэн булшлав?» хэмээх баримтат кинонд «Женерал моторс» компаний EV1 хэмээх машины тухай өгүүлдэг. Энэ бол дэлхийд хамгийн олон үйлдвэрлэгдсэн цахилгаан машин юм. Нийт 800 загвар үйлдвэрлэгдсэн бөгөөд 90-ээд оны сүүлчээр GM (Женерал моторс) эдгээрийг түрээслэжээ. GM компаний машины аккумуляторын батарей хязгаарлагдмал тул бага зай туулдаг байв. Иймд хэрэглэгчийн хэрэгцээг хангахгүй хэмээн шалтаглан 1999 онд EV1-г үйлдвэрлэх шугамыг хаажээ.

Олон хүмүүс GM компани EV1-ийг нефтийн компаниудын шахалтаар хаасан хэмээн үздэг. Сонирхолтой нь GM компани зарсан EV1-ийн бүх загваруудыг нэг бүрчлэн хайж үгүй хийсэн байна.



Америкийн трамвайн төгсгөл
1921 онд трамвайн цэвэр ашиг миллиард доллар байсан гэдэг. Харин энэ нь «Женерал моторс»-ын хувьд 65 сая доллараа алдсантай адил байжээ. Үүнд хонзогнон GM компани хэдэн зуун трамвайн компанийг худалдан авч үгүй хийн бензинийг үлэмжээр шатаадаг автобус, автомашинуудын зах зээлийг шууд дэмжин ажилласан гэдэг. Харин сүүлийн жилд трамвайг аврах хөдөлгөөн идэвхижиж бaйна.



Адтай Volkswagen Lupo
99 миль замыг 1 галлон (100 км-т 2.4 л) түлшээр туулдаг машин, авто машин үйлдвэрлэгчдийн гол шүтээн байсан үе саяхан. Ийм машин бүтээгдээд хэдэн жилийн нүүр үзэж буй боловч авто машин үйлдвэрлэгчид америкийн зах зээлээс нуусаар байгаа аж. 2000 онд «Нью-Йорк таймс» сонин дизель хөдөлгүүртэй Volkswagen Lupo-гийн тухай мэдээллэсэн байдаг. Энэ машин дэлхийг тойрсон аялалд шатахууны дундаж зарцуулалт 99 миль/галлон илүү бага түлш зарцуулсан гэдэг. Энэ адтай машиныг европт 1998-2005 онуудад худалдаж байв. Үүнийх нь төлөө авто машин үйлдвэрлэгчид уг машиныг зах зээлээс шахжээ. Шалтаг нь: “америкчууд ийм жижиг машин сонирхдоггүй” - гэсэн аж.



Чөлөөт эрчим хүч.
Никола Тесла 1899 онд цахилгаан станцуудад болон цахилгаан дамжуулах шугамд зориулж шатаадаггүй өвөрмөц түлш бүтээх арга олжээ. Тэрбээр атмосферын дээд давхрагад цахилгаан хэлбэлзлэлийн ионизацийг бүтээснээр «чөлөөт эрчим хүчийг» ашиглаж болно гэсэн санааг дэвшүүлжээ. Тесла-гийн судалгааг санхүүжүүлж байсан Ж.П.Морган ийм юм хийсэндээ жаахан харамсаж байжээ. Учир нь эрчим хүч ингэж хямдхан болбол хэнд ч ашиг авчрахгүй болно хэмээгээд Морган бүх хөрөнгө оруулагчдыг тарааж Теслагийн мөрөөдөл болсон төслийг үгүй хийжээ.



Өмөн үүгээс хамгаалах шидэт эм
2001 онд канадын Рик Симпсон түүнийг гар дээрх өмөн үүгийн толбо Олсны ургамалын эфирийн тосыг түрхэснээр алга болсныг ажиглан мэджээ. Түүнээс хойш Симпсон болон бусад хүмүүс өмөн үүгээр өвдсөн олон мянган хүнийг эмчилжээ. Испаний судлаачид олсны идэвхитэй бүрэлдүүн хэсэг болох тетрагидроканнабинол туршилтанд оролцсон хүмүүсийн тархины, ходоодны шүүрлийн булчирхай, элэгний хорт хавдрыг эмчилдэг болохыг дахин нотложээ. Харин АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг удирдлах газар марихуаныг № 1 наркотик бодис хэмээн үзсээр байна. Энэ нь анагаах ухаанд энэ бодисыг хэрэглэх замыг хааж байгаа хэрэг гэж үзэхээс өөр аргагүй гэнэ. №2 хэмээгддэг кокаин, метамфетаминыг ашиг тустай хэмээн тоцдог гэнэ.



Усаар ажилладаг тээврийн хэрэгсэл
Усаар ажилладаг тээврийн хэрэгсэл гэвэл анх сонсоход утгагүй мэт санагдаж болох юм. Стен Мейерийн элсэнд явдаг Багги 100 мильд 1 галлон усаар түлш хийсэн баримт байдаг. Хэрэв Мейер 57 насандаа тархины аневризмаар сэжигтэйгээр өвдөж үхээгүй бол түүний машин илүү хол зайг усаар түлш хийн туулах байсан ч юм билүү. Зарим хүмүүс Мейерыг өөрийн зохиосон санааны патентыг худалдаагүй, мөн судалгаагаа зогсоогоогүйн төлөө амийг нь егүүтгэсэн хэмээн мэдэгдэл хүртэл хийж байв. Энэ бүхнээс болж Мейерийн түншүүд нууц байдалд орж түүний Багги машиныг хүртэл нуухаас өөр аргагүй байдалд орсон гэдэг.



Хроновизор.
Танд өнгөрсөн болон ирээдүйг хардаг машин байвал яах байсан бол? «Ирээдүй рүү эргээд» гэдэг гурамсан зохиолд гардаг доктор Кристофер Ллойдын зөвөлгөө хэрэггүй гэвэл 1960-аад оны үед амьдарч байхдаа “Хроновизор” хэмээх машин бүтээж өнгөрсөн рүү өнгийж цовдлуулсан Христыг харсан хэмээн гэрчлэсэн италийн ламтан Пеллегрино Мария Эрнеттид хандах хэрэгтэй болох байх. Дээрх багаж аливаа үйл хийсний дараа үлддэг үлдэгдэл вибрацийг тохируулах замаар хүмүүст хүн төрөлхтний түүхэнд болсон ямар ч үйл явдал руу өнгийн харах боломж олгодог гэнэ. Хроновизор-ын судалгааны группт анхны атомын бөмбөгний төсөл дээр ажиллаж байсан Энрико Ферми хүртэл оролцож байжээ. Ферми нас барахын өмнөх захидалдаа эртний Грекийн дүр зураг, Христийн үхэл зэргийг харсан. Мөн Хроновизор алга болсон. Ватикан “Хроновизор”-ыг одоо хүртэл нууж эзэмшсээр байгаа байх хэмээн бичжээ.



Райфын төхөөрөмж.
Америкийн зохион бүтээгч Роял Райф өөрийн төхөөрөмжийн туяагаар 1934 онд 14 өмөн үүгээр өвдсөн «терминаль» өвчтөн, олон зуун амьтдыг эдгээжээ. Райфын төхөөрөмж өнөөдөр яагаад хэрэглэгдэхгүй байна вэ? 1986 онд хэвлэгдсэн Барри Лайнз, Жон Крейний «Өмөн үүг эмчилж байсан нь: Тавин жилийн нам гүм» хэмээх номондоо мартагдсан Райфын тухай болон олон хүмүүс, үйл явдал, болсон газар зэргийн талаар дэлгэрэнгүй бичжээ. Барри Лайнз, Жон Крейн нар бичихдээ: «Райф 1934 онд өөрийн төхөөрөмжийн эмчлэх увидасыг гайхамшигтайгаар харуулж байв. Ангаах ухааны гол сэтгүүлүүдэд энэхүү аргын талаар бичсэн бүх мэдээллийг AАУН (Америкийн анагаах ухааны нийгэмлэг) хянаж байв» -гэжээ. 1953 онд АНУ-ын Сенат тусгай мөрдөлт явуулж Фишбейн (AАУН-ийн удирдагч) болон Америкийн анагаах ухааны нийгэмлэг АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн болон эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтыг удирдлах газартай хуйвалдсан гэсэн дүгнэлт хийжээ. AАУН-ийн үзэж байгаагаар «радий, рентгений шарлага өмөн үүг эмчлэх цорын ганц арга» ажээ. Ингэж Райфын зохион бүтээсэн төхөөрөмжийг үгүйсгэж чадсан байна.



Үүл «саагч».
1953 онд Мэн мужийн ургацанд ган аюул занал учруулж эхлэв. Нэлээд хэдэн фермер Райхыг (австри-америкийн сэтгэл зүйч. Амьдралын универсаль эрчим хүч болох оргоны тухай санааг дэвшүүлэгч) бороо оруулж чадвал мөнгө төлнө хэмээжээ. Райхыг 1953 оны 7 дугаар сарын 6-ны 10 цагт туршилтаа явуулж эхлэхэд цаг уурын товчооны мэдээнд ойрын хэдэн өдөр ямар ч хур тундас байхгүй хэмээжээ. 7 дугаар сарын 24-нд “Bangor Daily News” сонин дараах мэдээг нийтлэжээ. Үүнд:
Райх доктор 3 туслагчийнхаа хамт Агуу нуурын эрэгт «бороо дуудагч» төхөөрөмж байрлуулав. Энэ төхөөрөмж нь кабельтай холбоотой урт яндан. 1 цаг 10 минутын турш бороо «дуудав». Элсвортын баттай эх сурвалжийн мэдээгээр 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжихийн өглөө заасан газар цаг агаар дараах байдлаар өөрчлөгджээ. Үүнд: «Даваа гаригт орой 10 цагт түр зуурын бороо эхлээд багаар, дараа нь шөнө дунд гэхэд жигд орж эхлэв. Бороо шөнөжин орж маргааш өлгөө Элсвортод 0.24 дюйм (6 мм) тундас орсныг тогтоожээ».
Үүнийг харсан нэгэн гэрч хэлэхдээ: «Райх болон түүний туслагч нар ажилдаа ормогц үүл үүсч эхлэсэн. Их сонин хэлбэртэй үүл». Дараа нь тэр гэрч хэлэхдээ: “Тэд төхөөрөмжөөрөө салхины чигийг өөрчилж байсан” гэжээ. Ингээд фермерүүдийн ургац аврагдаж Райх шагналаа авчээ.



Мөнхийн хөдөлгүүр.
20-р зуунд нэлээд хэдэн ийм хөдөлгүүр бүтээгдсэн байдаг. Хувь тавилангийн эрхээр эдгээр төхөөрөмж олон асуудлын бай болж байв. Бараг бүх тохиолдолд уг туршилтын хөдөлгүүрүүд худалдахын тулд үйлдвэрлэлд шилжихийн өмнөх шатанд аж ахуйн корпоратив нэгжүүд болон төрийн байгууллагуудын дарамт шахалтаар зогсдог байв. Сүүлийн үед арилжааны зориулалттай Lutec 1000 «цахилгаан өсгөгч» амжилттай явж байна.



Цөмийн хүйтэн синтез.
Хүн төрөлхтөн удирдаж болох «халуун синтез»-ийн салбарт олон тэрбум доллар зарцуулсаар байна. Сүүлийн үед их дээд сургуулийн эрдэмтэд «хүйтэн синтез»-ийн эрчим хүчийг ашиглахад тун ойртож ирээд байна. Энэ эрчим хүч нь тогтвортой бөгөөд удирдагдаж болно. Гэвч үүнийг төр засгаас дэмжих нь сул, мөнгөө санхүүгээр тааруу байна. 1989 онд Мартин Флейшман, Стенли Понс нар лабораторынхаа ширээн дээр шилэн саванд хүйтэн синтезийг ажигласан тухайгаа зарлан бичжээ. Гэтэл CBS-ийн TV-ийн «60 минут» хөтөлбөрт уг судалгааг хийсэн эрдэмтдийн эсрэг халуун цөмийн урвалыг санхүүжүүлэгчид гадаад руу явуулж судалгаанаас нь хөндийрүүлж татгалзуулах арга хэмжээ авч байна хэмээн бичжээ.



Халуун цөмийн синтез.
Лос-Аламоссын лабораторийн токамак (соронзон катушкийн тороидалькамер)-д халуун цөмийн салбарт хэдэн арван жил ажиллаж байсан 2 физикч санамсаргүйгээр атомуудыг мөргөлдүүлж эрчим хүч гаргах хямд аюулгүй арга олжээ. Гэтэл тэднийг удирдлага өөрсдийн нээлтээс татгалз, эс тэгэвээс санхүүжүүлэхгүй хэмээн шахаж дарамтлажээ. Хариуд нь эрдэмтэд төрийн оролцоогүйгээр өөрсдийн судалгааг санхүүжүүлэх Фокуссинтезийн нийгэмлэгийг байгуулжээ.



Magnetofunk ба Himmelkompass.
Нацистийн германы эрдэмтэд Дэлхийн II дайны үед хойд туйл дээрх Пункт 103 хэмээх бааздаа нуугдан дайсны онгоцны луужингийн зүүг самууруулж дээрх баазыг тойруулан төөрүүлж нисгэх зорилгоор Magnetofunk (радиомагнит) гэдэг төхөөрөмжийг бүтээж байжээ. Харин Himmelkompass (тэнгэрийн луужин) нь германы нисгэгч нарт соронзон орноор бус, нараар баримжаалан Пункт 103-ыг олуулах зорилготой байв. СС-ийн офицер байсан Вильгельм Лангиг эдгээр хоёр төхөөрөмжийг гитлерийн Германий нууц албадын хамгаалалтад байдаг байсан гэжээ.



Хамгийн бага хортой янжуур тамхи
 1960-аад оны үед Liggett & Myers (L&M) гэдэг тамхины компани XA нэртэй янжуур бүтээжээ. Уг янжуур нь хавдар үүсгэгч бодисгүй байсан байна. Гэтэл Phillip Morris компаниас Сан-Франциско хот болон тойргийн шүүхэд мэдүүлсэн зарга үүсчээ. Тэд L&M-ийн үйлдвэрлэсэн тамхийг бусдын адил хортой гэдгийг нотлох зорилготой байв.  Мөн “Phillip Morris компани L&M-ийг тамхи хүний эрүүл мэндэд асар их хортой тухай мэдээллийг нийтэд дэлгэрүүлэхгүй бол «танай компанийг үгүй хийнэ хэмээн мэдэгдсэн»” -гэжээ. L&M «аюулгүй» тамхины альтернатив сурталчилгаандаа тамхины хорыг хүлээн зөвшөөрөх ёстой байв. Шүүхийн шийдвэр Phillip Morris, Inc.-ийн заргыг формаль үндэслэлээр биелүүлэхээс татгалзаж, харин «Филлип Моррис» буруутгагдахаас аль болохоор зайлсхийх байдлаар хэрэг дуусчээ.
Ингээд L&M компани XA-г өөрийн эрдэмтдийн хулгана дээр туршихад өмөн үүгээр өвчлөх явдал багассан гэсэн судалгааны үр дүнг үл ойшоож тамх хэрэглэхэд хүмүүс өмөн үүгээр өвддөг гэсэн нотолгоог баталсан мэдэгдэл хийснээр XA-г үйлдвэрлэхээ больжээ.



Арьсаар дамжуулж нервний цахилгаан стимуляци хийх төхөөрөмж (ТЭНС)
Арьсаар дамжуулж биед нервний цахилгаан стимуляци хийх төхөөрөмж (ТЭНС) нь мансууруулах бодис хэрэглэлгүйгээр өвчнийг намдаах зориулалттай. 1974 онд Johnson & Johnson энэ төхөөрөмжийг худалдаалж байсан StimTech компанийг худалдан авч ТЭНС-ийг үйлдвэрлэх үйл явцыг хүнд байдалд оруулав. StimTech шүүхэд хандан “Johnson & Johnson зориуд өөрийн тайленол (парацетамол) хэмээх урдаа барьдаг эмийн худалдааг хангахын тулд ТЭНС-ийн технологийг боймолсон”- гэж зарга мэдүүлжээ. Johnson & Johnson үүнийг эсэргүүцэн уг төхөөрөмжийн үзүүлэлт мэдэгдэж буйгаасаа бага, ашиггүй гэжээ. StimTech-ийг үндэслэгчид 170 сая долларын зарга авч чадсан ч энэ шийдвэр формаль үндэслэлээр няцаагджээ. Шүүхээс Johnson & Johnson ТЭНС-д хүндрэл учруулсан хэмээн тогтоосон боловчэнэ нь үгүйсгэгджээ.



«Феб» картель.
 1924-1939 онуудад Phillips, General Electric, Osram компаниуд 6 жилийн дараа «Тайм» сэтгүүлд хэвлэгдсэн материалд цахилгаан гэрлийн үйлдвэрлэлд хяналт тогтоохын тулд үгсэн хуйвалдаж ажиллаж байжээ хэмээн өгүүлжээ. Эдгээр компаниуд картель хэлбэрээр ажиллаж өрсөлдөгч технологийг дарамтлах, үнээ тогтоох зэргээр ажиллаж байжээ. Энэ үйл ажиллагаа удаан тэссэнгүй. Удаж төдөлгүй 1990-ээд оны сүүлчээр Европ даяар, хойд Америкт люминисцент лампуудын үйлдвэрлэл газар авч дэлхийн зах зээл дээр түрэн гарч иржээ.



Шүрэн арлан цайз.
 Эд Лидскалнин хэрхэн Флорида мужийн Хомстедэд тус бүр нь 30 тонн жинтэй шүрэн арлан чулуугаар ямар ч өргөгч техник ашиглалгүйгээр, гадны туслалцаагүйгээр цайз барьсан юм бол оо?... Энэ талаар олон таамаглал байдаг. Харийнхны хэрэглэдэг таталцлын эсрэг төхөөрөмж, соронзон хэлбэлзэл болон технологийг ашигласан хэмээн тайлбарладаг. Лидскалнин 1951 онд нас баржээ. Цайзыг хэрхэн барьсан тухайгаа нотолсон ямар ч баримт үлдээсэнгүй. Музей болсон Цайзын гол хэсэг 9-тонн жин бүхий чулуун хаалга. Энэ хаалга хуруу хүрэх төдийд онгойдог байжээ. 1980-аад оны үед хаалганы холхивч шаарик элэгдсэн үед 5 хүнтэй баг солих үүрэг хүлээж 7 хоног гаруй ноцолджээ.



Олсноос гаргаж авсан био түлш.
АНУ-ыг үндэслэгч Жорж Вашингтон олсны ургамлын үрэнд их дуртай байсан нэгэн. Тэрбээр: «Би худал хэлж чаддаггүй» хэмээн хэлэх дуртай байжээ. Одоо америкт шудрага улс төрийн бодлого гэхээс илүү хавчигдаж буй зүйл бол марихуанаас илүүд тооцогдох олсны ургамал юм. Төр засгаас олсны ургамалыг этанол үйлдвэрлэх гол түүхий эд хэмээн үзэхгүй байна. Олсны ургамалын үйлдвэрлэлийг экологийн хувьд хортой эх сурвалж хэмээдэг. Олсны ургамал химийн бодис, ус бага агуулдаг төдийгүй боловсруулалт бага шаарддаг хэдий ч тархалт бага. Шинжээчид үүний гол буруутан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид бөгөөд тэд сонгуулийн өмнө хүмүүсээс илүү олон санал авахын тулд Айовагийн эрдэнэ шиш тариалагчдад тал засахыг хичээж хааяа ашигладаг гэжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()