СААК БАРИМТ

Хамгийн хачирхалтай 10 ажил

Дэлхий дээр маш олон тооны ажил мэргэжил байдаг билээ. Зарим нэг хүмүүс их дээд сургууль төгссөн хэдий ч өөрийн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй тохиолдол байдаг. Магадгүй ийм тохиолдолд тэд дахин ямар нэг сургалтанд сурч өөр нэгэн мэргэжил эзэмшиж авдаг байна. Ингээд хамгийн хачирхалтай 10 ажлын талаар сонирхуулъя. Та бүхэнд үнэхээр ийм ажил байдаг болов уу л гэмээр санагдах байх.
Хамгийн хачирхалтай 10 ажил Хадгалах
2012-10-06, 00:47

Цардмал нуур Пич-Лэйк

Уолтер Роли хэмээх нэгэн залуу 1595 онд Тринидад арлын баруун урд зүгт Пич-Лэйк (Peach Lake) хэмээх энэхүү хачирхалтай нуурыг нээж илрүүлсэн байна. Нуурт сэлж болохгүй, загас байхгүй. Тэгвэл юугаараа тэр тийм хачирхалтай, гайхалтай юм бол оо? Учир нь нууран дээгүүр явж болдог юм байна. Нуурын дээр дан цардмал байдаг аж. Пич-Лэйк нь дэлхий дээр цөөн байдаг цардмал нууруудын нэг юм. Нууран дээгүүр болгоомжтой явах хэрэгтэй бөгөөд учир нь нуурыг судлах судалгаа хийх явцад нууран дотроос түүнийг сорж авсан динозаврын араг яс гарч ирсэн байна.
Цардмал нуур Пич-Лэйк Хадгалах
2012-10-06, 00:29

Хоригдлуудын бүтээсэн хэрэглээний багажнууд

Хүний биеийг хорьж болох авч сэтгэлийг нь хорьж дийлдэггүй ажээ. Хамгийн муу хэрэг үйлдэж, төмөр торны цаана олон жил хоригдох ял авсан хамгийн өөдгүй ялтан хүртэл ямагт тав тухад тэмүүлж байдгийн жишээ болсон нэгэн сонирхолтой нийтлэлийг танд хүргэхээр бэлтгэлээ. Тав тух гэхлээр дулаан, тансаг сууц, гял цал машин, сайхан ажил, сайн хань, хөөрхөн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Хүний хүсэл хязгааргүй гэдэг шүү дээ. Шоронгийн хоригдлууд хүртэл гар доорхи материалаа ашиглан өөрсдийн амьдардаг хүйтэн нүхэндээ тав тухыг бий болгохыг хичээсээр иржээ. Ингээд та бүхэнд хоригдлуудын бүтээсэн зарим эд хэрэгслүүдээс танилцуулж байна.
Хоригдлуудын бүтээсэн хэрэглээний багажнууд Хадгалах
2012-10-06, 00:19

Бергамот гэж юу вэ?

Бергамоттой цай гэхээр хүн бүр л мэддэг. Гэхдээ бергамот гадна талаасаа яаж харагддаг, мөн яг юу вэ гэдгийг мэдэх хүн цөөн. Бергамот – лийр болон нимбэгиний төрлийн ургамалд багтана. Ер нь бергамот төрөл маш олон. Жишээ нь: мод, бут, өвс хэлбэрээр ч байдаг. Хэдийгээр төрөл зүйл олон ч тэдэнд нэг л ижил зүйл байдаг. Түүнийг нь хүн хэрэглэдэг. Энэ бол эфирийн тос.
Бергамот гэж юу вэ? Хадгалах
2012-10-05, 00:33

Эртний матар

150 сая жилийн өмнө Европын далайд маш олон тооны томоохон Матрууд байдаг байсан бөгөөд зарим нь далайгаас хоол хүнсээ урж тасдан иддэг байсан бол, зарим нь сорж авдаг байв. Одоо та бүхэнд танилцуулах Plesiosuchus болон Dakosaurus нь үнэхээр аймшигтай амьтад байсан учраас үүнийг тираннозавр болон аварга далайн амьтадтай харьцуулан үзэж байгаа аж. Тираннозаврыг тодруулбал, эрт үеийн газар дээрх томоохон махчин амьтдын нэг байсан бөгөөд түүний урт нь 12-15 метр, өндөр нь 6м, жин нь 6-7 тонн байсан байна.
Эртний матар Хадгалах
2012-10-04, 22:24

Аймшигт худалдаа

Лондон хотод алдартай Smithfield хэмээх махны дэлгүүр байдаг ажээ. Гэтэл саяхан энэ дэлгүүрт аймшигтай зүйлийн худалдаа шинээр нээгдсэн байна. Энд хүний махыг зарж борлуулж эхэлсэн гэнэ. Жишээлбэл: Хүний бие, гар, чих, хөл гэх мэт. Тэгвэл эдгээр аймшигт худалдааны талаар илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.
Аймшигт худалдаа Хадгалах
2012-10-04, 21:56

Тархинд муугаар нөлөөлдөг зүйлс

Хүний тархи гэдэг бол байнгын арчилгаа болон байнгын хөгжлийг шаардаж байдаг маш хэцүү эрхтнүүдийн нэг билээ. Тиймээс ч сүүлийн үед хүмүүс тархи, оюун ухаанаа хөгжжүлэхийн тулд ном уншиж, үгийн сүлжээ бөглөж ер нь л оюуны хөдөлмөр шаардагдсан зүйлүүдийг их хийх болжээ. Гэсэн хэдий ч зүгээр л таны ажлын шаардлагаас болж хийж байгаа зарим нэг үйл ажиллагаа чинь таны тархинд сөрөг нөлөө үзүүлэх үр дагавартай байх юм. Харин одоо та бүхэнд хүний тархинд муугаар нөлөөлж болох зарим нэг сонирхолтой баримтуудыг хүргэе.
Тархинд муугаар нөлөөлдөг зүйлс Хадгалах
2012-10-03, 22:39

65 сая долларын хурим

Баян бүсгүйтэй гэрлэхийг хүсэж буй залуусын  хувьд томоохон боломж гарлаа. 33 настай энэхүү эмэгтэйн аав нь Хонгконгийн тэргүүн баяны нэг болох Сесиль Чао (Cecil Chao) юм. Тэрээр өөрийн охины сэтгэлийг татаж, өөртэйгөө гэрлэхийг зөвшөөрүүлж  чадсан ямар ч залууд 65 сая доллар өгнө хэмээн зарласан байна. Энэ залуу баян ч байж болно, ядуу ч байж болно гэж 76 настай тэрбумтан хэлжээ. Магадгүй энэхүү мэдээг сонссон орон орны ганц бие эрчүүд түүний сэтгэлийг эзэмдэхээр Хонгконг руу явах болов уу.
65 сая долларын хурим Хадгалах
2012-10-02, 22:56

Анагаах ухааны гайхамшиг

АНУ-ын иргэн энэхүү эмэгтэйн чихийг эмч нар тайрахаас өөр аргагүй болж гэнэ. Учир нь тэрээр чихэн дотроо арьсны хорт хавдартай байсан аж. 42 настай  Шерри Уолтер (Sherrie Walter) 2010 онд зүүн чихэн дотор нь шалбархай мэт юм тэмтрэгдэхийг мэдэрчээ. Гэсэн хэдий ч тэр төдийлөн тоогоогүй байна. Тэрээр хумсаараа чихээ урчихсан байх хэмээн бодож байжээ. Сүүлдээ тэрээр янз бүрийн тосон түрхлэг, антибиотик хэрэглэсэн боловч огт зүгээр болохгүй байсан бөгөөд эцэст нь ийнхүү хагалгаанд оржээ. Хагалгаа хийлгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Балтиморын Хопкины Их Сургуулийн эрдэмтэд бүсгүйд туслахаар шийджээ. Түүний гар дээр нь чих боловсруулж, чихтэй болгож өгсөн байна. Анагаах ухааны салбар улам хөгжсөөр хүмүүс дэлхий дээр нүүр бардам, сэтгэл хангалуун явах боломж нээгдэж байна.
Анагаах ухааны гайхамшиг Хадгалах
2012-10-02, 21:41

Нацистуудын олсон Буддийн гэх баримал дэлхий дээр унасан солироор урлагджээ

Өнөөдөр ажил дээрээ энэхүү сонирхолтой мэдээллийг эгч дүү Жим болон Ширли нарын өнөө өглөөний “Roanoke Times” сонин дээр гарсан нийтлэлийн тухай надад ярьсан ярианаас олж мэдэв. Энэ тухай нийтлэлийг Washington Post-ийн вэб сайтнаас орчуулан хүргэе. Энд бидний өвөг дээдэстэй холбоотой цаашилбал дэлхийд тайлагдаагүй нууцын тухай товчхон өгүүлэх юм. Алдаа дутагдалтай орчуулсан бол уучлаарай.
Нацистуудын олсон Буддийн гэх баримал дэлхий дээр унасан солироор урлагджээ Хадгалах
2012-10-02, 18:35

Хүний бодлын зарим нэг сонирхолтой зүйлс

Хүн бүрт итгэдэг эсвэл итгэхийг хүсдэг зүйл гэж бий. Жишээлбэл: Та нарыг шар өнгөтэй гэж боддог уу? Тэгвэл нар цагаан өнгөтэй байдаг гэнэ. Яагаад гэдгийг нь мэдээнээс үргэлжлүүлэн авч үзээрэй. Нарыг шар өнгөтэй гээд итгэсэн болохоор одоо нарыг цагаан гэж хэлэхэд та итгэх үү эсвэл үгүй юу гэж бодож байж магадгүй. Хүний толгойд байнга л ийм зүйл эргэлдэж байдаг байна. Тиймээс зарим нэг эргэлзээтэй зүйлсийн нууцыг тайлцгаая.
Хүний бодлын зарим нэг сонирхолтой зүйлс Хадгалах
2012-10-01, 17:51

Таны хэзээ ч мэдэж чадахгүй 8 зүйл

Энэ дэлхий дээр хүн хэзээ ч бүх зүйлийн талаар мэдэж чадахгүй. Засгийн газар үргэлж л ямар нэгэн нууцтай байдаг. Тэд хуулийн тусламжтайгаар улсын нууц, хувь хүний эрхийн асуудал гэх мэтээр шалтаглаж ихэд нууц хураадаг. Харин энэ нууцын талаар баримтлах хууль дүрэм нь орон оронд өөр байдаг нь мэдээж. Нэгэн улсын иргэний хувьд бид их зүйлийг мэдэх эрхтэй боловч нууц бол нууц хэвээрээ л үлддэг бөгөөд бидний ихэнхи нь үүнийг илрүүлж чадахгүй. Тэгвэл яагаад, ямар учраас, юуг ингэж их нууцалдаг талаар мэдэж авцгаая.
Таны хэзээ ч мэдэж чадахгүй 8 зүйл Хадгалах
2012-10-01, 17:38