Өөрөө ч мэдэлгүй олон мянган хүний аминд хүрсэн түүхэн хүмүүс

Мэдээж хэрэг ямар ч хүн алдаа гаргаж болно. Тэр бүү хэл алдаа гаргах нь энэ хорвоогийн жам гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гэхдээ сайн санасан ч бай хамаагүй тухайн хүний үйлдлээс болж олон хүн хохирсон эсвэл бүр амиа алдсан тохиолдол олон байдаг аж.

Өөрөө ч мэдэлгүй олон мянган хүний аминд хүрсэн түүхэн хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Азбестийг анх барилгын материал болгон ашигласан хүн

Азбест буюу шөрмөсөн чулууг одоогоос 4500 жилийн өмнө нэр нь үл мэдэгдэх хүн барилгад ашиглахаар шийдсэн байна. Удаан эдэлгээтэй, бөх бат, халуун дамжуулдаггүй, гал болон зарим химийн хортой нэгдэлд тэсвэртэй учраас энэхүү "Гайхамшигт эрдэс"-ийг түүнээс хойш барилга байгууламжид өргөнөөр ашиглаж ирсэн юм.

Мөн 19-р зууны үеэс цахилгаан бараа, автомашин, гэр ахуйн бараа зэрэгт өргөн хэрэглэх болов. Гэвч хожим агаарт тархсан шөрмөсөн чулууны нунтаг ширхэг нь амьсгалын замаар уушгинд орсноор хорт хавдрын эх үүсвэр болдог болохыг тогтоосон байдаг. Өнөө үед азбестын хэрэглээг бууруулахыг зорьж байгаа ч барилга болон химийн салбарт яалт ч үгүй ашиглахаас өөр арга байдаггүй гэнэ. 2006 оноос эхлэн "Энх цагийн цөмийн бөмбөг" зэргээр нэрлэх болсон шөрмөсөн чулуунаас болж амиа алдсан хүн хэдэн мянгаараа тоологддог байна. 

Азбестийг анх барилгын материал болгон ашигласан хүн

2 Гитлерийн амийг аварсан хүн

1894 онд Адольф Гитлер 4 настай байхдаа мөстэй гол руу унах үед нэгэн номлогч аварсан гэдэг. Гэхдээ өөр нэг эх сурвалж найз нь голоос татаж гаргасан гэж тэмдэглэсэн байна. Үүнээс олон жилийн дараа Дэлхийн 1-р дайнд Гитлер захиа хүргэгчийн үүрэг гүйцэтгэж байхад нь Ирланд гаралтай Майкл Кеог хэмээх цэрэг мөн амийг нь хэтрүүлсэн гэдэг.

Хэрвээ дээрх 2 тохиолдол дээр Гитлер үхсэн бол Дэлхийн 2-р дайн эхлэхгүй байсан гэж олон хүн үздэг. Гэхдээ Европ, тэр дундаа Германы улс төрийн байдал тун тогтворгүй байсны дээр дэлхий даяар хэт туйлширсан эх оронч үзэл газар авч байсан учраас дайн тэртээ тэргүй эхлэх нь дамжиггүй. 

Гитлерийн амийг аварсан хүн

3 Монтенуовогийн 2-р ханхүү Альфред

Монтенуовогийн 2-р ханхүү Альфред нь Австри-Унгарын эзэн хаан Франц Йозефын хамгийн ойрын хүмүүсийн нэг байжээ. Тэрээр мөн удам залгамжлах герцог Франц Фердинанд болон түүний эхнэр Софиа нарыг хэт зүүний үзэлтэй хэмээн үзэн яддаг байжээ. Тиймээс Босни ба Херцеговин улсад Франц Фердинанд айлчлал хийх үеэр Альфред 40  мянган австри цэргээ тус нутгаас гаргасан байна. Үүний нөлөөгөөр ямар ч хамгаалалтгүй болсон Франц Фердинанд бусдын гарт амиа алдаж Дэлхийн 1-р дайн эхлэсэн билээ. 

Монтенуовогийн 2-р ханхүү Альфред

4 Мари Кури (Marie Curie)

1898 онд Мари Кюри, Пьер Кюри, Анри Беккерел нар цацраг идэвхт бодис, тэр дундаа цацраг идэвхт элементүүд болох радий, полониумыг нээсэн байдаг. Харамсалтай нь түүний нээлтийг хожим нь атомын бөмбөг хийхэд ашигласан билээ. Хирошима, Нагасаки дээр хаясан атомын бөмбөг 150 мянган хүний аминд хүрсэн юм.

Үүний хажуугаар цацраг идэвхт элементүүдийг анх нээсний дараа тэдгээрийг хор хөнөөлийн талаар хүмүүс огт мэддэггүй байжээ. Тиймээс тэрхүү гэрэлтдэг чамин материалыг аяга таваг, гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж эхэлснээс болж олон хүн өвчилж, нас барсан байдаг. 

Мари Кури (Marie Curie)

5 Филип Моррис (Philip Morris)

1847 онд Филип Моррис хэмээх эр Лондон хотод тамхины дэлгүүрээ нээсэн юм. Хожим нь тэрээр өөрийн гэсэн Philip Morris & Co. хэмээх тамхины компаниа байгуулсан бөгөөд түүнийг нь 20-р зууны эхээр АНУ-д төвтэй компани өөртөө нэгтгэсэн байна.

Яваандаа Филипп Моррис хэмээх нэр дэлхий даяар алдартай болж бүтээгдэхүүн нь 180 оронд зарагддаг болсон юм. 

Та бидний сайн мэдэх Marlboro, Parliament, Bond, Chesterfield, L&M, Next, IQOS зэрэг тамхины брэндүүд нь Филипп Моррисын бүтээгдэхүүн юм.

Өнөө үед тамхины хор хөнөөлийн талаа бид мэддэг болсон ч 20-р зууы сүүлч үе хүртэл энэ талаар ямар ч ойлголт байгаагүй юм. Тэр бүү хэл эмч нар тамхины утаа уушгийг тэлж, амьсгаа задалдаг гэж үздэг байсан учраас өвчтнүүдэд дээрх брэндүүдээс татахыг санал болгодог байжээ. Мэдээж хэрэг үүнийг дагаад олон сая хүн хорт хавдар, уушгины өвчлөлөөр нас барсан юм. 

Филип Моррис (Philip Morris)

6 Аяга таваг, усны хоолой зэргийг тугалгаар хийхийг санаачилсан хүн

Ундны усны нэгдсэн систем Эртний Ромоос эхтэй бөгөөд тэр үед усны хоолойг хар тугалгаар хийдэг байжээ. Мэдээж ромчууд хүнд метал хүний биед асар хор хөнөөлтэй гэдгийг мэддэггүй байв.  Мөн хэвэнд оруулахад амар учраас эрт цагт олон хүн хар тугалгаар сав суулга хийж хэрэглэдэг байсан юм.

Тугалга нь бие махбодид аажмаар хуримтлагдаж яваандаа яс, элэг бөөрийг юу ч үгүй болгодог юм. Үүнээс болоод хичнээн хүн тарчилж үхснийг таахал хэцүү. 

Аяга таваг, усны хоолой зэргийг тугалгаар хийхийг санаачилсан хүн

7 Кристофер Колумб (Christopher Columbus)

Америк тивийг анх нээсэн гэгддэг Кристофер Колумб нь олон оронд баатар хэмээн хүндлэгддэг болжээ. Гэвч энэ далайчин эр олон сая хүний аминд хүрсэн юм.

Тэрээр уугуул америкчуудыг хүн биш гэж үзсэн учраас хэдэн мянгаар нь боолчилж хөнөөсөн байдаг. Түүгээр ч зогсохгүй Европоос тээж ирсэн төрөл бүрийн халдварт өвчин нь Карибын арлууд болон Хойд Америкийн уугуул хүн амын 90 хувийг хөнөөсөн гэдэг тооцоо бий. Тухайн үед өнөөгийн АНУ-ын газар нутаг дээр Европтой дүйх хэмжээний хүмүүс амьдарч байсан гэхээр хичнээн олон хүн Колумбаас болж нас барсан бэ гэдэг нь төсөөлөгдөнө. 

Кристофер Колумб (Christopher Columbus)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()