Дэлхийн хамгийн баян иргэдтэй 15 хот

2016-08-27, 18:40
32,326

Хүн бүр аз жаргалтай хангалуун амьдралыг хүсдэг билээ. Харин хамгийн баян хотуудын иргэд аз жаргалтай, сэтгэл дүүрэн, хангалуун амьдардаг байна. Эдгээр хотуудад урлаг соёлын томоохон төлөөлөл болсон нийслэлүүдээс гадна эдийн засгийн хувьд хүчирхэгжиж буй жижиг гүрнүүд ч багтжээ. Ингээд дэлхийн хамгийн баян хот, хамгийн баян иргэдтэй танилцъя.

Дэлхийн хамгийн баян иргэдтэй 15 хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Истанбул (Istanbul)

Турк улс нь төрийн эргэлт хийж, Европын холбооноос удаан хугацаанд хориг тавиулаад байсан ч, Ойрхи Дорнодын орнуудтай нөхөрсөг харилцаатай байгаа орнуудын нэг юм. Мөн түүнчлэн Османы эзэнт гүрэн, бидний нэрлэж заншсанаар "Константинополь" гэх Византийн эзэнт гүрний үнэт чулуу, цаашлаад Ромын эзэнт гүрнийг эзэлж дэлхийн хамгийн баян хотуудын тоонд оржээ. Истанбул хотоор овоглодог 20 тэрбумтан байдаг. Хотын хамгийн супер баян Мурат Улкер (Murat Ulker) хотын хамгийн том хүнсний компанийг удирддаг. Түүний хөрөнгийн хэмжээ 3 тэрбум доллар ажээ. 

Истанбул (Istanbul)

2 Токио (Tokyo)

Этгээд сонин хэв маягаараа алдартай, Токио хот нь удаан жагсаалтад орж байна. Токио шиг соёлын дүр төрх болсон газар дэлхий нь, өөр хаана ч байхгүй. Аж үйлдвэржсэн орнуудын нэн тэргүүний ач холбогдолтой хэвлэл мэдээллийн эх орон юм. Эдийн засгийн хувьд дэлхийд нөлөө бүхий Япон улсын хамгийн том хот бөгөөд оршин суугчид нь чинээлэг гэдэгт гайхах зүйл үгүй. Нийт 18 сая хүмүүс Токио хотоор овоглодог ажээ. Нэгэн томоохон жишээ бол Тадаши Янай (Tadashi Yanai) гэх эрхэм юм. Тэрээр "Uniqlo" компаний эзэмшигч бөгөөд ойролцоогоор 18 тэрбумын хөрөнгөтэй байна.

Токио (Tokyo)

3 Чикаго (Chicago)

Чикаго нь эрх чөлөөний эх орны хоёр дах том хот юм. "Нью Йорк" шиг олон улсын төв биш, Лос Анжелес шиг сэтгэл татам бус ч гэлээ Чикаго хөх захтнуудын хот гэдгээрээ алдартай. АНУ-н хамгийн баян иргэдтэй хот гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй ажээ. 280,000 гаруй чинээлэг иргэдтэй хотын нийт хөрөнгө нь 1,2 их наяд доллар юм. Чикаго хот соёл, урлаг өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байна. Түүнчлэн АНУ-н бусад хотуудаас 3 одтой ресторанаараа алдартай юм. 

Чикаго (Chicago)

4 Парис (Paris)

Парис хот уг жагсаалтад багтах нь зайлшгүй юм. Уг хотоос импресионистууд ихээхэн төрсөн. АНУ-ын алдарт зохиолч, Эрнест Хемингуэй (Ernest Hemingway), Парис хотноо хамгийн гайхалтай зохиолоо бичсэн байдаг. Соёл урлаг, загварын ертөнцийн төв болсон хот юм. Сүүлийн 100 гаруй жил дэлхийн соёлын төв шилжиж Лондон, Нью-Йорк хотод халаагаа өгөөд байгаа юм. Гэсэн хэдий ч Парис л бол Парис шүү дээ. Баян чинээлэг хүмүүс уг хотод гэрэл нэмсээр л байна. Тэдний нэг нь L'Oreal-н үүсгэн байгуулагч 35 тэрбум долларын хөрөнгөтэй Лилиан Бетанкур (Liliane Betterncourt) юм. Франц хотын нийслэлд 22 тэрбумтан амьдардаг. 

Парис (Paris)

5 Сөүл (Seoul)

Өмнөд Солонгосын хамгийн том хот Сөүл нь Азийн бизнес төв болсон нийслэл юм. Япон, Хятад, Солонгос гэх гурван улс бүс нутгийнхаа аж үйлдвэрийн голлох хүчин болдог. Дэлхийн 13 дах том эдийн засаг, дэлхийн брэндүүд болох цахилгаан барааны тэргүүлэгч "Samsung", авто машин үйлдвэрлэгч "Huyndai" тус улсаас гаралтай юм. Сөүлийн хамгийн баян эр Samsung компаний захирал Кун-Хи Ли (Kun-Hee Lee) юм. Түүний хөрөнгө 10 тэрбум доллараас багагүй хэмээн тооцож байгаа юм байна. 

Сөүл (Seoul)

6 Мумбай (Mumbai)

Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад гэсэн 4 улсын бүрэлдэхүүнтэй БРИКС-ийн орнууд эдийн засгийн хувьд хүчирхэгжих өндөр магадлалтай байгаа юм. Маш хурдацтай өсөлттэй байгаа төдийгүй хүн ам, байгалийн баялаг нь давуу тал болж байна. Жагсаалтад эдгээр орнуудаас Энэтхэгийн нүүр царай болох Мумбай орж байна. Энэтгхэгийн ядуусын хороолол гэж хүмүүс их мэдэх хэдий ч нөгөө талаараа чинээлэг хүмүүс элбэг байдаг. Хамгийн их цэцэглэн хөгжиж буй кино үйлдвэрийн салбар Болливүүдийг хүн бүр мэдэх билээ. 30 тэрбумтан уг хотод амьдардгаас жагсаалтыг Мукеш Амбани (Mukesh Ambani) тэргүүлжээ. Тэрээр газрын тос, байгалийн хийн аварга том (Reliance Industry) үйлдвэрийг удирддаг ба түүний хөрөнгө нь 19 тэрбумаар хэмжигдэх ажээ.

Мумбай (Mumbai)

7 Бостон (Boston)

АНУ-н түүхийн илэрхийлэл болсон цөөн хотуудын нэг нь Бостон юм. АНУ-н хувьсгалын эхлэлд томоохон хотуудын анхдагч юм. Сүүлийн 200 гаруй жил өөрийн байр сууриа шинэ хотуудад дахин дахин баталсан. Бостон хот одоо ч баян чинээлэг хэвээр байгаа юм. Хотод 160,000 гаруй оршин суугчид амьдардаг ба тэдний нийт хөрөнгө нь 600 тэрбум доллар юм. 

Бостон (Boston)

8 Вашингтон (Washington DC)

Хүмүүс тэр бүрчлэн Вашингтоныг мөнгөний хот гэж боддоггүй. АНУ-н нийслэл, цагаан ордон уг хотод байрладаг. Үүнтэй зэрэгцэн ядуурал, гэмт хэрэг газар авсан байдаг. Хотын дарга тамхи татвал баривчлагдаж дараагийн хотын даргыг сонгодог ажээ. Вашингтон хотын том нууц нь засгийн газрын зарцуулах мөнгө маш их байдаг гэнэ. Үүнийхээ хэрээр баян чинээлэг хүмүүсийн тоо ихсэж уг жагсаалтад багтжээ. 

Вашингтон (Washington DC)

9 Бээжин (Beijing)

Сүүлийн 20-30 жилд Хятад улс эдийн засгаараа хүчтэй түрэн гарч ирж байгаа билээ. 1989 оны Тяньаньмэний талбайн эсэргүүцлээс хойш улс орны үзэл бодол эрс өөрчлөгдөж дэлхийн хэмжээнд гараад байгаа юм. Хөрөнгөтнүүд Бээжин улсад ихээхэн хэмжээгээр оршин суудаг байна. Тэдний нийт хөрөнгө нь 150 тэрбум доллар ажээ.

Бээжин (Beijing)

10 Москва (Moscow)

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох ОХУ-н нийслэл Москва хот тэрбумтнуудын диваажин юм. Нэг л өдөр Зөвлөлт улс задарч үйлдвэрүүд хувьчлагдан, олон арван бизнес эрхлэгчид төрөн гарсан юм. Бизнес эрхлэгчид буюу бидний нэрлэж заншсанаар олигархуудын тоо нэмэгдэж эдийн засаг хурдацтай өссөн юм. 50 тэрбумтан амьдардаг ба тэдний нийт хөрөнгө 220 тэрбум доллар юм. Хамгийн баян эрхэм Леонид Михельсон (Leonid Mikhelson) байгалийн хийн Новатек (Novatek) компанийг удирддаг ба 14 тэрбум хөрөнгөтэй ажээ. 

Москва (Moscow)

11 Лос Анжелес (Los Angeles)

Сэтгэл булаам Холливудын ертөнц Лос Анжелес. Дэлхийн хамгийн баян хүмүүс уг хотод амьдагдаг гэхэд гайхах зүйлгүй юм. 3,9 сая хүн амтай. Тэдний дундаас 350,000 баян хүмүүсийн тоонд багтдаг ба тэдгээрийн нийт хөрөнгө нь 1,3 их наяд доллар юм. Хотын хамгийн баян хүн бол эрүүл мэндийн салбарын магнат Патрик Сун Шионг (Patrick Soon Shiong) юм. Тэрээр Хятад төрж Өмнөд Африкад өсжээ. Лос Анжелест ирэхээсээ өмнө Канад улсад суралцжээ.

Лос Анжелес (Los Angeles)

12 Лондон (London)

2016 он хүртэл Лондон Европын санхүүгийн төвүүдийн нэг байсан юм. Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн алдартай нийслэлүүдийн нэг бөгөөд хөрөнгөтнүүдийнхээ тоогоор ч дээгүүр байранд жагсдаг. 50 тэрбумтан амьдардаг ба 200 тэрбум долларын хөрөнгөтэй юм. Хотын хамгинн баян хүн болох Лен Блаватник (Len Blavatnik) ОХУ-д төрсөн. Тэрээр 15 тэрбум долларын хөрөнгөтэй. 

Лондон (London)

13 Сан Франциско (San Francisco)

Сүүлийн 20 жил АНУ-н нүүр царай болж буй томоохон хотуудын нэг Сан Франциско юм. Бидний сайн мэдэх Google, Apple компаниудын өөрчлөлт шинэчлэлт эдийн засгийн хувьд өсөхөд нөлөөлжээ. Сан Франциско хотод амьдарч буй 20 тэрбумтан Хойд Калифорниагийн үзэсгэлэнт бүс нутагт оршин суудаг байна. Хотын нийт баялгийн хэмжээ их наяд доллар юм. 

Сан Франциско (San Francisco)

14 Хонконг (Hong Kong)

Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хувьд тэсрэлт хийн гарч ирсэн томоохон хот юм. Британы колонид 100 гаруй жил байсан бөгөөд 1997 онд Хятад улсад буцжээ. Хонконг хотноо 60 тэрбумтан амьдардаг. Тэдгээрий нэг нь Ли Ка Шинг (Li Ka Shing) Азийн хоёр дах хамгийн баян хүн юм. Тэрээр 1950 онд өөрийн компаниа үүсгэн байгуулж байсан ба өдгөө бизнесийн ертөнцийн олон олон группыг удирддаг байна. 

Хонконг (Hong Kong)

15 Нью Йорк (New York)

Жагсаалтыг Нью-Йорк хот тэргүүлж байна. Нью-Йоркийн оршин суугчид хэзээ ч унтдаггүй. Дэлхийн санхүүгийн төв Нью-Йоркийн чинээлэг хүмүүсийн тоо ойролцоогоор 1 сая бөгөөд тэдний нийт хөрөнгийн хэмжээ 3,5 их наяд доллар юм. 80 тэрбумтантай. Нью-Йоркийн хамгийн чинээлэг иргэн Майкл Блүүмберг (Micheal Bloomberg) 40 тэрбумийн хөрөнгөтэй юм. Түүнчлэн 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп (Donald Trump), Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон (HIllary Clinton), АНУ-н сенатор нар тус хотод амьдардаг. 

Нью Йорк (New York)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()