Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

Хүн бүр өөрсдийн гэсэн зан ааш, дадал зуршил, хэв маягтай байдаг билээ. Тэдгээр нь бидний хувь хүний онцлогийг тодотгон харуулж байдаг ч заримдаа бусдад хэт гаж санагдах нь бий. Гэхдээ хэн ч бусдыг шүүмжлэх эрхгүй тул хэзээд өөрийнхөөрөө байхыг чухалчлах нь зөв юм. Ингээд танд дэлхийн алдартай эрхмүүдийн гаргадаг хачирхалтай зуршлуудыг танилцуулж байна.

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Ангела Меркель - Хүнс нөөцлөгч

Герман улсын канцлер Ангела Меркель урт дараалалд зогсож хүнсээ авдаг байсан коммунист дэглэмтэй хуучин Зүүн Германд 35 жил амьдарсан. Тэрбээр тухайн цаг, үе газар нутагт амьдарч байсан бусад хүмүүсийн адилаар одоо ч гэсэн хоол хүнс болон цэвэрлэгээний бодисоо нөөцөлдөг зуршилтай ажээ.

Ангела Меркель нэгэн ярилцлагадаа дэлгүүрээр хэсэх үедээ хэрэггүй байсан ч зарим зүйлсийг шууд худалдаад авчихдаг. Энэ нь эд бараа хомс байсан үед амьдарч байсантай минь холбоотой хэмээн өгүүлж байжээ. Мөн тэрбээр гараа угаахдаа Зүүн Германы шингэн саван хэрэглэдэг бөгөөд солянка (мах, ногооны шөл), летчо (Унгарын ялз чанасан ногоо), шашлык гэх мэт хоолнуудад дуртай гэнэ.

Ангела Меркель - Хүнс нөөцлөгч

9 Жон Ки - Гэзэгнээс зулгаагч

2015 онд Оукланд хотын нэгэн кафены үйлчлэгч эмэгтэй Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Ки-г гэзэгнээс нь байнга татдаг талаар өөрийн блогтоо гомдол мэдүүлснээр тэрбээр асуудалд орж байжээ.

Жон Ки инээмсэглээд “Бид маш хөгжилтэй, нөхөрсөг харилцаатай байсан. Амьдрал дээр олон төрлийн л элэглэл байдаг шүү дээ.  Гэхдээ одоо тийм зүйл байхаа больжээ. Би түүнийг гомдол мэдүүлсний дараа уучлалт гуйж дарсаар дайлсан бөгөөд маш их уучлалт гуйсан" хэмээн хэлсэн байна.

Тэрбээр анх эхнэрээ дагуулан хамгаалагчтайгаа уг кафе дээр очиж байжээ. Үйлчлэгч эмэгтэй түүнийг анх удаа үснээс нь татахад тэвчсэн бөгөөд хэдэн сарын турш тэр байдал нь үргэлжлэхэд ерөнхий сайдад уурлаж эхэлсэн гэнэ. Жон Кигийн энэ үйлдэл түүний хувьд тэсвэрлэхийн аргагүй зуршил гэнэ.

Жон Ки - Гэзэгнээс зулгаагч

8 Малкольм Тернбул - Блог хөтлөгч

Австралийн ерөнхий сайд Малкольм Тернбул бол тун сонирхолтой түүхтэй нэгэн билээ. Тэрбээр урьд нь эрчүүдэд зориулсан “GQ” сэтгүүлийн нүүр хуудасны модель байсан ба интернет нийлүүлэгч “OzEmail” компанийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Тернбул нь цахим орчинд маш дуртай бөгөөд засгийн газрын нэгэн блогийг нохойдоо зориулан хөтөлж байжээ. Хачирхалтай нь “Dog Blog”-ийн бичлэгүүдэд засгийн газрын шийдвэрт нохой нь хэрхэн хандаж байгаа талаар өгүүлдэг аж.

Малкольм Тернбул - Блог хөтлөгч

7 Нарендра Моди - Хувцас загвар, сельфи сонирхогч

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нь загварт их дуртай бөгөөд бүх хувцсаа заавал индүүдлэгтэй, цэвэрхэн байлгадаг. Тэрбээр өөрийнхөө өмсдөг үндэсний курта, цамцнуудаа бэлэг тэмдгээ болгосон бөгөөд хэдэн 10 жилийн турш нэг л дэлгүүрээс худалдаж авч байгаа гэнэ. Мөн түүний хувцас загварын хандлагыг өрсөлдөгч улс төрийн хүчнийхэн нь шүүмжилж “Моди өдөрт 500 куртка сольж өмсдөг бөгөөд хүнтэй уулзах бүрдээ шинэ хувцас өмсдөг” хэмээн шоглож байжээ. Түүний байнгын үйлчлүүлдэг дэлгүүр нь Модигийн куртка нэрээр олонд танигдсан юм.

Моди гадаадад айлчлал хийх үеэрээ хувцсаа сольдгоороо алдаршсан бөгөөд өөрийн хувцаслалтаараа улс төрийн байдлаа илэрхийлдэг гэнэ. Тухайлбал, тэрбээр хөрш зэргэлдээ орнууд руугаа айлчлахдаа үндэсний ердийн хувцсаа өмсдөг бол АНУ, Герман гэх орнууд руу очихдоо маш хээнцэр хувцас сонгодог. Тэрбээр манай оронд айлчлах үеэрээ Монгол үндэсний дээл өмсөж байсан удаатай.

Мөн Моди нь сельфи зургаа авах дуртай. 2015 онд Хятадын өндөр албан тушаалтан Ли Көчянтэй уулзах үеэрээ түүний дарсан селфи зургийг “Wall Street Journal”-ийнхан түүхэн дэх хамгийн хүчирхэг селфи гэж онцолж байжээ.

Нарендра Моди - Хувцас загвар, сельфи сонирхогч

6 Пап лам Франсис - Танго бүжиглэгч

Түүний тухай олон сонирхолтой баримт байдаг. Тэрбээр хөл бөмбөгийн хорхойтон, эмчийн зааварлаж өгсөн хоолны дэглэмийн оронд мөхөөлдөс, пицца иддэг бөгөөд хуучин Буэнос-Айрес хотын шөнийн клубт хөгжөөгч хийдэг байжээ. Мөн пап лам Франсис 2010 онд Хорхе Марио Бергольо нэртэй байхдаа танго бүжигт маш их дуртайгаа ярилцлагадаа дурдаж байсан. Тэрбээр танго бүжгийн талаар маш ихийг мэддэг бөгөөд Карлос Гардел, Хулио Соса, Ада Сокол зэрэг бүжигчин, дуучдыг шүтэн биширдэг гэнэ.

Түүний 78 насны төрсөн өдрөөр хэдэн мянган танго бүжигчид Гэгээн Петрийн талбайд бүжиглэж байсан билээ.

Пап лам Франсис - Танго бүжиглэгч

5 Билл Гэйтс - Зүүн гараа халаасандаа хийгч

“Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 2013 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хетэй уулзахдаа зүүн гараа халаасандаа хийсэн чигтээ  гар барьсан нь тус улсын хэвлэл мэдээллээр шуугиан тарьж байжээ. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэл хүртэл гаргаж байсан юм.

Уг мэдэгдэлд “Билл Гэйтс нь 5 жилийн өмнө Ли Мен Бак ерөнхийлөгчтэй уулзахдаа ч ийм байдалтай байсан ба энэ нь Америкчуудын мэндчилгээний нэг хэлбэр гэж үзэж байна” хэмээн өгүүлсэн байжээ.

Тэрбээр НҮБ-ын ерөнхий бичгийн дарга Пан Ги Мун, Францын ерөнхийлөгч асан Николас Саркози гэх мэт олон хүмүүстэй яг дээрх байдалтайгаар гар барьж байсан гэдэг.

Билл Гэйтс - Зүүн гараа халаасандаа хийгч

4 Далай лам цагны хорхойтон

14-р далай лам Данзанжамц нь шинжлэх ухаан, технологид маш их дуртай. Хэрэв лам болоогүй байсан бол инженер болох байсан гэдгээ нэг удаа хэлж байжээ. Тэрбээр багаасаа техникт дуртай болсон бөгөөд механик цагийг гарамгай задалж угсардаг байсан юм. Түүнийг 7 настай байхад нь АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт хоёр орны хооронд харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн захиаг явуулж, алтан цаг бэлэглэж байжээ. Гэвч тэрбээр захиаг бус цагийг нь маш их сонирхож байсан гэдэг.

Далай лам цагны хорхойтон

3 Хатан хаан Элизабет II - Сарьсан багваахайн хамгаалагч

Эзэн хааны албан бус түүхч Брайн Хоейны өгүүлснээр Хатан хаан Элизабет II амьтанд маш их хайртай ажээ. Нэгдсэн вант улс дахь бүх хун түүний мэдэлд байдаг ба “Balmoral” цайздаа улаан хэрэм өсгөж үржүүлэхээ ч амлаж байсан гэдэг.

Мөн тэрбээр уг цайздаа байрладаг сарьсан багваахайнуудыг хамгаалахын тулд хамгаалалтаа нэмэгдүүлж байжээ. Тэдгээр хамгаалагчид нь сарьсан багваахайнуудын амар тайван байдлыг хангаж ажилладаг юм.

Хатан хаан Элизабет II - Сарьсан багваахайн хамгаалагч

2 Дэвид Рокфеллер - Цох сонирхогч

3 тэрбум долларын хөрөнгөтэй алдартай эрхэм цох цуглуулах дуртай байжээ. Тэрбээр 1922 онд 7 настай байхдаа цуглуулгынхаа анхны амьтан болох аварга бор цохыг гэртээ авчран хадгалж байсан гэдэг. “Coleoptera” гэх түүний цуглуулгад одоо 90000 цох хадгалагдаж байдаг. Сонирхуулахад тэрбээр Харвард сурч байхдаа ганцхан шавж судлалын хичээл дээрээ “A” дүн авч байжээ. Мөн 1943-1944 онд Алжирын тулаанд оролцож байхдаа ч цохоо цуглуулсаар байсан юм. Улмаар зарим шинээр олдсон цохны төрлүүдийг түүний нэрээр нэрлэх болжээ. 

Дэвид Рокфеллер - Цох сонирхогч

1 Владимир Путин нь маш этгээд дадал зуршилтай нэгэн

Владимир Путин шөнө дунд хүртэл ажиллаж, үдээс өмнө сэрдэг аж. Өглөөний цайндаа котеж бяслаг, овьёосны будаа, шарсан өндөг болон бөднө шувууны өндөг идэж, жимсний шүүс уух дуртай.

Дараа нь кофе уугаад 2 цаг сэлж, дасгал хийчихээд халуун, хүйтэн устай ваннд ордог. Энэ үед нь түүнийг 4 цаг ч хүлээж магадгүй юм.

Амралтаа дуусгаад дотоод болон гадаад тагнуулын албаныхаа өдөр тутмын тайланг, сонин сэтгүүлийн хамтаар уншдаг. Эцэст нь зочид төлөөлөгчидтэй уулзахаар Кремль рүү онгоцоор нисдэг юм.

Тэрбээр Герман хэлээр уншиж чаддаг боловч гадаад хэл дээрх мэдээллүүдийг нь ажилчид нь орчуулж өгдөг. Мөн орчин үеийн технологид нэг их дуртай биш боловч заримдаа маш удаан кино үздэг аж. Сонирхуулахад, Путин өөрийгөө Сталинаас хойших хамгийн шаргуу ажилладаг удирдагч гэж үздэг билээ.

Владимир Путин нь маш этгээд дадал зуршилтай нэгэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()