Аймшигт худалдаа

2012-10-04, 21:56
27,831
Лондон хотод алдартай Smithfield хэмээх махны дэлгүүр байдаг ажээ. Гэтэл саяхан энэ дэлгүүрт аймшигтай зүйлийн худалдаа шинээр нээгдсэн байна. Энд хүний махыг зарж борлуулж эхэлсэн гэнэ. Жишээлбэл: Хүний бие, гар, чих, хөл гэх мэт. Тэгвэл эдгээр аймшигт худалдааны талаар илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.
Аймшигт худалдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Та жихүүцэж, айж байна уу? Тэгвэл огт айж, жихүүцсэний хэрэггүй. Учир нь энэ нь "Resident Evil Capcom 6" тоглоомыг олонд таниулахын тулд хийсэн ер бусын сурталчилгаа байжээ. Дэлгүүрт байгаа энэхүү хүний бие эрхтэнгүүд анх харсан хүмүүсийн хувьд нэлээд эвгүй, аймшигтай сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж.  Дэлгүүрийн дотор яг л аймшгийн кинон дээр байгаа мэт хаа сайгүй хүний мах өлгөөтэй, гар, хөл чих гэх мэт зүйлүүд нь савалгаатайгаар лангуун дээр өрөөстэй байв. Хэдийгээр энэхүү байдал үнэхээр аймшигтай боловч энэ бүгд зөвхөн Resident Evil тоглоомын шүтэн бишригчдэд зориулсан сурталчилгаа байсан байна.



Хүний гарыг 5.99 фунт (13250 төг), хөл нь 6 фунт (13270 төг)-ий үнэтэйгээр зарагдаж байв. Энд зарагдаж байсан эдгээр махнууд бүгд амьтны махаар хийгдсэн учраас үүнд санаа зовсны хэрэггүй л болов уу.

Энэ аймшигт сурталчилгааны санаачлагч нь Cakehead байсан бөгөөд тэрээр ердөө л шинэ тоглоомыг олонд таниулахын тулд ийнхүү зохиожээ. Харин хүний мах зарж байсан дэлгүүрт 2 хоногийн дотор маш олон сонирхогчид цуглан ирж энд зарагдаж байсан бүх махыг худалдан авсан байна. Үйл ажиллагааны орлогыг "Limbless" холбоо руу шилжүүлсэн аж.





Хүний биеийн хэсгүүдийг ингэж хийдэг байна.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()