Хүний бодлын зарим нэг сонирхолтой зүйлс

2012-10-01, 17:51
25,567
Хүн бүрт итгэдэг эсвэл итгэхийг хүсдэг зүйл гэж бий. Жишээлбэл: Та нарыг шар өнгөтэй гэж боддог уу? Тэгвэл нар цагаан өнгөтэй байдаг гэнэ. Яагаад гэдгийг нь мэдээнээс үргэлжлүүлэн авч үзээрэй. Нарыг шар өнгөтэй гээд итгэсэн болохоор одоо нарыг цагаан гэж хэлэхэд та итгэх үү эсвэл үгүй юу гэж бодож байж магадгүй. Хүний толгойд байнга л ийм зүйл эргэлдэж байдаг байна. Тиймээс зарим нэг эргэлзээтэй зүйлсийн нууцыг тайлцгаая.
Хүний бодлын зарим нэг сонирхолтой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Хэрвээ спортоор хичээллэхээ больвол булчин өөх болж хувирна.
Булчин болон өөх нь хоёр өөр төрлийн бүтэц, үүрэгтэй зүйлс юм. Спортоор хичээллэхэд булчин их томордог. Өөрөөр хэлбэл, булчингийн эсийг нэмэх бус харин булчингийн хэмжээ нь л томордог байна. Харин хүн спортоор хичээллэхээ больсны дараа булчин өөх болдоггүй бөгөөд харин булчингийн эс агшиж жижиг болдог аж. Спортоор хичээллэж байх үедээ хүн маш их энерги зарцуулдаг учраас их иддэг. Харин спортоор хичээллэхээ больсны дараа илүүдэл илчлэгийг зарцуулж чадаагүй нь улмаас хүний жин нэмэгддэг байна. Энэ нь булчин өөх болж байгаа шинж биш юм.



Тэмээн хяруул толгойгоо шороонд нуудаг.
Хэрвээ тэмээн хяруул ямарваа нэгэн аюул мэдрэх юм бол хүмүүсийн боддогоор шороонд толгойгоо нуух бус харин зугатах болно. Тэмээн хяруул нь олон амьтныг гүйцэж чадах тийм их хурдтай амьтан бөгөөд мөн маш сайн хараа, сонсголтой. Тиймээс тэд ирж буй махчин амьтныг холоос мэдэрч чадна. Гэсэн хэдий ч тэр газар хэвтэж хүлээдэг байна. Үүнээс болоод түүнийг шороонд толгойгоо нуудаг хэмээх буруу ойлголт гарсан болов уу.



Үс хусах нь түүний ургалтад нөлөөлнө.
Ихэнхи хүмүүс үзэхдээ үс хусвал түүний ургалт хурдасч илүү өтгөн, ширүүн ургадаг гэж ойлгодог. Тэгвэл энэ тийм биш юм байна. 1920-оод оны үед хийсэн судалгаагаар үс хусах нь түүний ургалтанд ямар ч нөлөөгүй хэмээн гарсан аж. Үсний ургалтыг арьсан дор байдаг үсний хүүдий зохидуулдаг байна. Гэсэн хэдий ч зүгээр хусахад үсний хүүдийн үйл ажиллагааг өөрчлөх боломжгүй юм.



Далайн байцаа нь ороомог-түүхий загас
Энэ бол буруу ойлголт. Сашами хэмээх хоолонд бага хэмжээний түүхий загасын соустай хамт хийдэг. Суши бол өөр төрлийн хоол бөгөөд үүний үндсэн найрлаганд будаа ордог байна. Тиймээс далайгүй орнуудад ихэвчлэн боловсруулсан бүтээгдэхүүн ашиглаж хийдэг байна.



Нар шар өнгөтэй.
Нар шар биш харин цагаан өнгөтэй юм. Бидний амьдарч буй орчин нарны гэрлийг сарниулдаг учраас нар шар мэт харагддаг аж. Ийм учраас тэнгэр өдөр цэнхэр өнгөтэй байдаг байна.



Та тархиныхаа 10%-ийг л ашигладаг.
Энэхүү хачирхалтай зүйл олон жилийн өмнөөс тарж эхэлсэн. Эрдэмтэд тархины маш олон судалгаа хийсэн бөгөөд судалгаанаас харахад хүүний тархинд ажилладаггүй хэсэг гэж огт үгүй байлаа. Хэрвээ бид тархины 10%-ийг л ашигладаг байсан бол бага зэргийн гэмтэл бидэнд төдийлөн нөлөөлөхгүй л байсан болов уу. Тиймээс бид тархиныхаа 100%-ийг ашигладаг. Заримдаа тархиныхаа ихэнхи хэсгийг гэмтээсэн хүн эрүүл байж чаддаг. Гэхдээ энэ бол 1000-д ганц тохиолдох ховор зүйл юм.



Усыг юүлж байхад түүний чиглэл нь таны амьдарч буй бөмбөрцөгний талаас хамаарна.
Хэрвээ үнэхээр сайн хийсэн байвал Кориолосын хүч угаалтуур руу хийсэн усны чиглэлийг тодорхойлно. Гэхдээ үүнийг төгс хийж чадна гэдэг нь юу л бол. Учир нь Кориолос нөлөөлж болохуйц тийм их орон зай байхгүй. Угаалтаар руу асгаж буй ус ихэнхидээ угаалтуурын хэлбэр болон ус зайлуулах сувгийн угсралтаас шалтгаалж эргэлтийн чиглэл нь тогтоогддог.



Махан дотор байгаа улаан шүүс бол “цус”.
Махан дотор байгаа улаан шүүс бол ердөө ч “цус” биш юм. Малыг нядалж байх хооронд түүний бүх цус гарж дуусдаг. Ховорхон тохиолдолд цустай мах байх магадлалтай. Жишээлбэл, үхрийн маханд байдаг улаан шүүс юу юм бэ? Ийм мах маш их устай байдаг бөгөөд миоглобин хэмээх уурагтай холилдсоноор бага зэргийн улаан өнгөтэй болж цус мэт харагддаг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()