СААК БАРИМТ

Алтан гулдмай хийх явц

Австрийн нэгэн хотод “Ögussa GmbH” хэмээх алт боловсруулалтын үйлдвэр байдаг гэнэ. Энэхүү үйлдвэрт алтаар гоёл чимэглэлийн зүйл бүтээгч нарт зориулан алтыг боловсруулдаг байна. Үүнээс гадна өнгөт үнэт металуудаас лабораторийн багаж хэрэгсэл хийдэг аж. Харин боловсруулалтанд хэрэггүй болсон гоёл чимэглэл болон загвар нь хуучирсан эдлэлүүдийг ашигладаг байна. Ингээд ямар шат дамжлага дамжиж алтан гулдмай үүсдэг талаар сонирхоцгооё.
 Алтан гулдмай хийх явц Хадгалах
2012-10-29, 02:04

Эртний мэргэжил

Хамгийн эртний ажил мэргэжлийг та юу гэж бодож байна? Эртний мэргэжлийг эмэгтэйчүүд үүсгэсэн гэж үздэг байна. Тэгвэл хамгийн эртний мэргэжлүүдийн нэг бол хүн бүрийн сайн мэдэх биеэ үнэлэх ажил байсан байна. Олон зуун жилийн туршид биеэ үнэлэх нь бүсгүйчүүдэд хангалттай орлого олоход тусалдаг байсан бөгөөд заримдаа биеэ үнэлэж байсан эмэгтэйчүүд томоохон удирдлага болж, амьдралынх нь түвшин дээрдэх тохиолдол ч байсан аж. Харамсалтай нь энэ мэргэжилтэй хамт олон тооны өвчин гарсан нь энэхүү мэргэжлийн сул тал байсан гэнэ. Ингээд хамгийн эртний ажил мэргэжлийн талаар бага ч болов мэдэж авцгаая.
Эртний мэргэжил Хадгалах
2012-10-29, 01:37

Ягаан фламинго шувууны арал

Дэлхий дээр маш олон тооны гайхалтай, ганган шувууд бий. Тэгвэл “Накуру” хэмээх нэгэн арал байдаг гэнэ . Энэхүү арал Кенид оршдог бөгөөд Фламинго шувууны газар нутаг юм байна. Хэдийгээр “Накуру” арал чийглэг, замаг ихтэй боловч масай хэлээр “шороон газар” хэмээн нэрлэдэг аж. “Накуру” арал жуулчдын анхаарлыг ихэд татдаг газруудын нэг юм. Хэрвээ энэхүү арал дээр ирвэл маш олон тооны фламинго шувууг харах боломжтой аж. Хэдийгээр үүнийг сонсоход тийм ч гайхалтай сонсогдохгүй байх магадлалтай ч бодит байдал дээрээ хүмүүсийн сэтгэлийг ихэд татдаг гэнэ. Нууран дээр олон тооны фламинго цуглардаг нь энд тэдний гол тэжээл болох замаг их хэмжээгээр байдаг аж. Энэхүү зургуудыг байгаль судлаач 57 настай Мартин Харви (Martin Harvey) авсан байна.
Ягаан фламинго шувууны арал Хадгалах
2012-10-27, 23:25

Лас-Вегас дахь Coca-Cola дэлгүүр

Лас-Вегасын төв гудамжинд олон тооны бэлэг дурсгалын болон томоохон дэлгүүрүүд байдаг билээ. Харин үйлчлүүлэгчдийн анхаарлыг татсан дэлгүүр нь “Coca-Cola Store” юм. Энэхүү дэлгүүрээс үйлчлүүлэгчид нэг дороос маш олон хүссэн зүйлээ худалдаж авч болно гэнэ. Дэлгүүр хоёр давхар юм байна. Эхний давхарт янз бүрийн бэлгэ дурсгалын зүйл байдаг бол хоёр давхарт кафе байрладаг гэнэ. Coca-Cola Store нь АНУ-д энгийн бэлгэ дурсгалын зүйлээс л хэрхэн ашиг олж болохыг харуулсан дэлгүүрийн нэг юм. Дэлгүүрт хүний хөл хөдөлгөөн огт тасардаггүй гэнэ. Ингээд “Coca-Cola Store” дэлгүүрээс юу худалдаж авч болохыг харцгаая.
Лас-Вегас дахь Coca-Cola дэлгүүр Хадгалах
2012-10-27, 12:08

Япончуудын 1960-аад оны бэлгийн боловсролын ном

ХХ зууны 60-аад онд, Япончууд эр эмийн харилцааны талаар ийм нэгэн зурагт гарын авлага бэлдэж байжээ. Үүнд эрэгтэйнхээ гутлыг эмэгтэй нь хэрхэн арчиж өгөх талаар, эмэгтэйнхээ үснээс авахуулаад, хүйсний нүх, хөхний толгойд хэрхэн иллэг хийх гээд эр эмийн нарийн ширийн хүртэлцэхүйн талаар дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтойгоор зааж сургасан байх аж. Хагас зууны өмнө гарч байсан энэхүү гарын авлага танд сонирхолтой санагдах нь дамжиггүй.
Япончуудын 1960-аад оны бэлгийн боловсролын ном Хадгалах
2012-10-26, 22:25

Хятад улсад тохиолддог хачирхалтай зүйлс

Дэлхий дахинд хачирхалтай зүйлүүд ихээхэн тохиолддог. Тэр дундаа манай урд хөрш хятадаас маш олон сонин содон асуудал гарч ирдэг. Энэ нь бас хятадад эдийн засаг өсч байгаатай холбоотой хэмээн тайлбарлах хүмүүс ч бий. Магадгүй хаалттай улс зэх зээлийн нийгэмд шилжихэд олон нууц зүйлс ил болох нь тодорхой. Мөн зах зээлээ дагаад тэдний хийх үйлдэл нь ч өөр болсон биз ээ. Ингээд урд улсад юу тохиолддог болохыг гэрэл зургийн хамт хүлээн авцгаая.
Хятад улсад тохиолддог хачирхалтай зүйлс Хадгалах
2012-10-25, 21:36

Хулууг урлахуй

Англи болон англи хэлтэй орнуудын тэмдэглэдэг Хэллоуны баяр ойртож байна. Баярын хамгийн гол бэлгэ тэмдэг нь “Жекийн гэрэл” байдаг билээ. Харин энэхүү гэрлийг америкийн зураач Рэй Виллафан (Ray Villafane) өөрийн гараар хийдэг байна. Үүнийг хийхэд түүний хувьд тийм ч хэцүү ажил биш гэнэ. “Жекийн гэрлийг” хийхэд хулуу, цахилгаан гэрэл болон сийлбэр хийх хутга байхад л хангалттай аж. Монгол оронд ихэвчлэн сийлбэрийг мод болон чулуун дээр гайхалтай сайхан хийдэг. Магадгүй энэ нь бусад орноос ялгарах томоохон онцлогийн нэг мөн болов уу. Харин Америкийн энэхүү зураач хүнсний ногоо болон жимс жимсгэнийг ашиглан сийлбэр хийдэг байна. Ингээд түүний бүтээлүүдээс сонирхоё.
Хулууг урлахуй Хадгалах
2012-10-25, 20:20

Бидний амьдарч буй Дэлхийг бусад гаригуудтай харьцуулвал...

Бид бүхнийг халуун хөрсөн дээрээ оршуулж, цэвэр агаараараа амьсгалуулсан хосгүй цохилдлогоот цэнхэр гариг (дэлхий) хичнээн аугаа том санагддаг билээ. Тэгвэл бүгдээрээ амьдарч буй Дэлхийнхээ талаар бас нэгэн сонирхолтой баримтыг хүлээн авцгаая. Энэ бол сансар огторгуйтай Дэлхийг харьцуулсан фото нийтлэл юм. Сансар огторгуйн бидний мэдэх хэсгийн диаметр нь хэдэн миллиард гэрлийн жилтэй тэнцдэг. Нэг гэрлийн жил нь 9,5 триллион километртэй тэнцэнэ.

Бидний амьдарч буй Дэлхийг бусад гаригуудтай харьцуулвал... Хадгалах
2012-10-25, 18:51

Цагаан хоолчдын фестиваль

Одоогоос 180 жилийн өмнөөс эхлэн Хятадын хуанлигаар ихэнхидээ ес эсвэл арван сарын үед шинийн 9-нд Тайландад “Цагаан хоолтны фестиваль” буюу “Удирдагч есөн бурхны фестиваль” болдог байна. Нутгийн иргэд үүнийг Тхесакан Кин Че гэж нэрлэдэг аж. Фестиваль 10 хоногийн турш үргэлжилдэг бөгөөд дотоод сэтгэлээ ариусгах, өөрийн гаргасан шийдвэрийн мөн чанарыг мэдэх зорилготой байдаг байна. Тэдний үзэж байгаагаар энэхүү фестиваль нь ямар нэг зөв шийдвэр гаргасан хүмүүст томоохон баяр баясал болдог аж. Энэ жилийн “Цагаан хоолтны фестиваль” 10-р сарын 15-23 хооронд зохиогдож байгаа гэнэ. Хэт мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байхыг хүсье.
Цагаан хоолчдын фестиваль Хадгалах
2012-10-23, 19:26

Бүжгийн марафон

Америкийн Нэгдсэн улсад хамгийн анхны бүжгийн марафон буюу бүжгийн тэмцээн 1909 оны 12 сард Бьютт хотын Монтана мужид болсон байна. Энэхүү бүжигт 170 орчим хос оролцсон бөгөөд 15 цагийн турш үргэлжилсэн юм. Мөн дараагийн нэгэн бүжгийн марафон нь 1923 онд болсон аж. Харин энэ үеэр 32 настай Америкийн нэгэн бүжигчин эмэгтэй 27 цагийн турш зогсолтгүй бүжиглэж, 6 удаа хосоо сольж Английн рекордыг эвдсэн байна. Түүний энэхүү амжилт олны анхаарлыг татсан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд ихэд гайхан биширцгээж байв.
Бүжгийн марафон Хадгалах
2012-10-23, 19:23

Хамгийн хачирхалтай мөнгөний ханш уналт

Мөнгө гэдэг бол хамгийн тогтворгүй зүйл билээ. Хэдийгээр мөнгийг олж болох боловч таныг мэдээгүй байхад л урсаж алга болно. Толгой өндийх завгүй ажиллаж байгаад хэдэн төгрөг хураатал тэр нь нэг л мэдэхэд үнэ цэнэгүй болвол үнэхээр харамсалтай байх нь мэдээж. Хурааж чадахгүй байлаа гэхэд түүнийгээ хэрэгцээтэй зүйлээ худалдан авахын тулд зарцуулахыг хүснэ. Гэтэл энэ бүхэн боломжгүй болчихвол та яах вэ? Тэгвэл одоо дэлхийн хамгийн томоохон хачирхалтай мөнгөний ханш уналтын талаар сонирхоцгооё.
Хамгийн хачирхалтай мөнгөний ханш уналт Хадгалах
2012-10-20, 20:14

ЭХО-д ээжийнхээ сүнсийг харжээ

Марчело болон Фамела де Соуза (Marcelo, Phamela de Souza) нар ирээдүйнхээ хүүхдийг ЭХО-д үзүүлэхээр явжээ. Харин ЭХО-д үзүүлж байх үед тэдэнд маш хачирхалтай, жигтэй зүйл тохиолдсон байна. Юу вэ? гэхээр тэдний хүүхдийн яг ард нь нөхрийнх нь ээжийн сүнс харагдаж байсан гэнэ. Үүнийг хараад гэр бүлийн хоёр нэлээд цочирдсон бөгөөд эмээ нь ачаа болон хосуудын хэрхэн амьдарч буйг харахын тулд шинэ хүүхэдтэй хамт эргэн ирж байна хэмээн үзсэн аж.
ЭХО-д ээжийнхээ сүнсийг харжээ Хадгалах
2012-10-20, 20:13