Ираны шейх Кажарын гүнж үнэхээр бодит хүн мөн үү?

XX зууны эхэн үед амьдарч байсан Ираны шейх Кажар (Qajar)-ын гүнж Анис аль Доляхын талаар та дуулсан л байх. Түүнийг "100 жилийн өмнө гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг байсан төдийгүй 13 залуу түүнээс болж амиа хорлосон" гэх баримт твиттерээр тархаж, хүмүүсийг худал үнэн хэмээн талцуулж байсан. Гэхдээ дээрх баримт яг ч үнэн биш.

Ираны шейх Кажарын гүнж үнэхээр бодит хүн мөн үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тийм гүнж үнэхээр байсан гэж үү? Тийм, бас үгүй. Үнэн хэрэгтээ зураг дээрх эмэгтэйг Тадж аль-Дола (Taj al-Dawlah) гэдэг байсан. Мөн тэрээр Каджар овгийн гүнж биш, харин тус овгоос гаралтай Насер ад-Дин шейхийн эхнэр байсан юм. Түүний зургийг хараад хүмүүс эмэгтэй хүний дүрд тоглож байгаа эрэгтэй хүн байх гэж таамагладаг. Харин доорх зургийн зүүн талд байгаа хүн бол Тадж аль-Долагийн охин Исмат аль-Дола юм. Ээж охин хоёр тийм ч сайхан төрхтэй байгаагүй бололтой. Тиймээс 13 хүн түүнээс болж амиа хорлосон гэдэг нь худлаа мэдээлэл болж таарах нь.

Шейх Кажар нь бага байхаасаа гэрэл зураг сонирхсон нэгэн аж. Тэрбээр төрийн эрхэнд гараад ордныхоо дэргэд фото студи нээжээ. Ордных нь зурагчнаар Антон Севрюгин гэх орос эр ажиллаж байсан гэнэ. Антон 1870-аад онд Тегеранд фото студээ нээсэн байна. Тэрбээр Ираны урлагт оруулсан хувь нэмрээрээ олон шагнал авч байжээ. Гэхдээ тэр шейх болон ордны ажилчид, шейх дээр ирдэг зочдын зургийг л авах эрхтэй байсан гэнэ. Шейх өөрөө хэнд ч үзүүлэлгүйгээр зураг авч, хадгалдаг нууц газартай байжээ. Энэ талаар түүний зурагчны хадгалж үлдсэн хальс, яриан дээр тулгуурлан Оросын хэвлэлүүд мэдээлдэг.

Шариатын хуулиар хүмүүсийн царайг оруулж зураг авах хориотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн зургийг дарах хориотой билээ. Харин шейх Кажар эрх баригч болоод энэ хуулийг зөрчжээ. Гэхдээ тэрээр улсдаа бол энэ хуулийг хатуу баримталж, өөрөө хэнд ч мэдэгдэлгүйгээр зураг авдаг байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()