Хулууг урлахуй

2012-10-25, 20:20
20,717
Англи болон англи хэлтэй орнуудын тэмдэглэдэг Хэллоуны баяр ойртож байна. Баярын хамгийн гол бэлгэ тэмдэг нь “Жекийн гэрэл” байдаг билээ. Харин энэхүү гэрлийг америкийн зураач Рэй Виллафан (Ray Villafane) өөрийн гараар хийдэг байна. Үүнийг хийхэд түүний хувьд тийм ч хэцүү ажил биш гэнэ. “Жекийн гэрлийг” хийхэд хулуу, цахилгаан гэрэл болон сийлбэр хийх хутга байхад л хангалттай аж. Монгол оронд ихэвчлэн сийлбэрийг мод болон чулуун дээр гайхалтай сайхан хийдэг. Магадгүй энэ нь бусад орноос ялгарах томоохон онцлогийн нэг мөн болов уу. Харин Америкийн энэхүү зураач хүнсний ногоо болон жимс жимсгэнийг ашиглан сийлбэр хийдэг байна. Ингээд түүний бүтээлүүдээс сонирхоё.
Хулууг урлахуй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Ингээд Рэй Виллафаны бүтээсэн сийлбэрүүдээс хүлээн авцгаая.



Сийлбэр (carving): Энэ нь янз бүрийн хүнсний ногоо жимс, жимсгэнэ, мод, мөс болон чулуун дээр сийлбэр хийж ямарваа нэгэн амьтан, юмс эдлэл бүтээх сийлбэрийн урлаг юм.



Хүнсний ногоо болон жимс жимсгэнээр сийлбэр хийх нь олон жилийн өмнөөс Дорнодод үүссэн бөгөөд цаг хугацааны явцад Дорнодын нэгэн уламжлал болж үлдсэн байна. Сийлбэрийн урлагийг үеэс үе дамжин зааж, сургаж хойч үедээ өвлүүлдэг байсан аж.



Сийлбэрийн урлагийг Хятадаас гаралтай гэж үзэх тохиолдол ч бий. Харин Оросод бол сийлбэрийн урлагийг Зүүн Өмнөд азийн орноос буюу Тайландаас тэдний оронд ирсэн хэмээн үздэг байна.



Нэгэн домогт: "Хамгийн анхны сийлбэрийг нэгэн хааны баяр ёслолын үеэр Тайландын гүнжид зориулан хийсэн хэмээн үздэг аж. Тэр үед Тайландын ард иргэд өвөрмөц хэлбэртэй гэрлийг тэнгэрт хөөргөж, зарим нь голд бадамлянхуа цэцгийн хамт лаа суурилуулсан бяцхан завийг тавьдаг баяр болох “кратонг” ойртож байсан учраас гүнжид амьтдын дүрсээр сийлбэр хийсэн бяцхан завийг бэлэглэсэн"- гэнэ.



Үүнээс хойш сийлбэрийг үндэсний урлаг болгож, тусгай сургалт дамжаа хичээллэдэг болсон байна.



Хэсэг хугацааны дараа сийлбэрийн урлаг Европ руу нэвтрэн орох болжээ. Анхандаа Еропт энэхүү урлаг хүмүүсийн анхаарлыг татахгүй байв. Үүний шалтгааныг ази болон европын оройн хоолны ширээнээс хайж болох аж. Учир нь Азиуд ширээн дэрээ маш олон ургамлын гаралтай бүтээгдэхүүн тавьж байнга өөрчлөхийг эрмэлздэг бол Европчууд тоодоггүй байсан бөгөөд тэдний ширээн дээр мах, загас, ногоо гэх мэт бүхий л зүйл байдаг байна.





























Рэй Филлафон бүтээлээ хийж байна.



Сонирхолтой санагдаж байвал хулуун дээр хэрхэн сийлбэр хийх талаар бичлэгийг үзэцгээе.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()