Хятад улсад тохиолддог хачирхалтай зүйлс

2012-10-25, 21:36
30,740
Дэлхий дахинд хачирхалтай зүйлүүд ихээхэн тохиолддог. Тэр дундаа манай урд хөрш хятадаас маш олон сонин содон асуудал гарч ирдэг. Энэ нь бас хятадад эдийн засаг өсч байгаатай холбоотой хэмээн тайлбарлах хүмүүс ч бий. Магадгүй хаалттай улс зэх зээлийн нийгэмд шилжихэд олон нууц зүйлс ил болох нь тодорхой. Мөн зах зээлээ дагаад тэдний хийх үйлдэл нь ч өөр болсон биз ээ. Ингээд урд улсад юу тохиолддог болохыг гэрэл зургийн хамт хүлээн авцгаая.
Хятад улсад тохиолддог хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Хятад улсад байшин нурах нь энгийн үзэгдэл боловч заримдаа шинэ барилгууд нурах нь ч бий.

Энэхүү 13 давхар байшин нурахад азаар дотор нь оршин суугчид орж амжаагүй байсан учраас олон хүний эрүүл мэнд, амь насанд хохиролгүй үлдсэн байна. Нэг харамсалтай зүйл нь барилга нурахад нэгэн барилгачин амь насаа алдсан аж. Барилгын аюулгүй байдлыг хангах нь Хятадуудын хувьд их чухал байдаг гэнэ.



Орон даяар хий үзэгдэлтэй хотууд бий болж байна.

Өндөр барилгууд баригдаж байгаа нь хий үзэгдэлтэй хот бий болоход ихээхэн нөлөөлж байгаа аж.



Хүмүүс сая сая долларыг хушга авахад зарцуулдаг гэнэ.

Хөрөнгө оруулалт хийх мөнгөний хэмжээг нь хязгаарласан баячууд хушга, хаш, алт зэргийг худалдан авдаг байна.



Мөн олон сая долларыг хаш худалдан авахад зарцуулдаг.

Хашийн үнэ 2005 оноос өсч эхэлсэн байна.



Улсын томоохон удирдлагууд их хэмжээний мөнгийг алт болон мөнгө худалдан авахад зарцуулж байна.

Үүнээс үүдээд авилгын асуудал үүсч байгаа гэнэ.



Маш урт, орооцолдсон гүүрнүүд баригдаж байгаа ч эдгээр гүүрүүд төдийлөн хэрэг болдоггүй аж.

Хамгийн урт Циндао гүүрийг барихад 14,8 тэрбум юаны хөрөнгө орсон ч бараг л ашигладаггүй гэнэ.



Сайн хүүхдийг сайхан хүүхдээр сольдог байна.

Хятадад гадаад төрх их чухал. Тиймээс Бээжинд болсон Олимпоор дуу дуулж байсан охины гадаад төрхийг хангалттай хөөрхөн, сайхан гэж үзээгүй учраас түүний оронд фонограммтай зөвхөн амаа хөдөлгөх хөөрхөн охиныг дуулуулсан байна. Хөгжмийн найруулагч Чин Цзенг хэлэхдээ: “Иргэд биднийг ойлгох болно. Үүнийг олон нийтийн саналаар хийж байгаа юм” -хэмээн хэлжээ.



Хэвлэл мэдээллийн сайтыг хориглосон байна.

Bloomberg.com сайт руу орох эрхийг Хятадын удирдлагууд хаасан байна. Учир нь энэхүү сайт дээр Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос улсын төлөөлөгч Си Цзиньпины гэр бүлийн баялагийн талаар мэдээлэл гаргасан байсан гэнэ. Мөн бидний мэдэх олон сайтууд халттай байдаг.



“Цагаан захтнуудад” банкны системийн нууц ажиллагаанд оролцдог хэргээр цаазлах ял оноодог байна.

Хятадын хамгийн залуу саятны нэг болох У Инд 56 сая доллар хөрөнгө оруулагчдаас залилан авсан хэргээр цаазлах ял оноосон боловч сүүлдээ энэхүү шийтгэлийг насан туршид нь хорих ял болгож өөрчилсөн байна.



Цаазын ялын өмнө ялтантай хийсэн ярилцлагаар бүхэл бүтэн зурагтын нэвтрүүлэг хийдэг аж.

“Цаазын өмнөх ярилцлага” хэмээх нэвтрүүлэг орон даяар алдартай байсан байна. Хятадын удирдлагууд энэхүү нэвтрүүлгийг хаасан учир нь Хятадын нэр хүндэд муугаар нөлөөлж магадгүй хэмээн үзсэн аж.



Барилгын ажил дууссаны хэдхэн сарын дараа барьсан гүүрнүүд нь нурдаг байна.

Фуцзяньд нурсан энэхүү гүүрнээс болж нэг хүн амиа алдаж, 22 хүн гэмтсэн аж.



Мөнгөтэй хүмүүс өөрсдийнхөө оронд ял эдлэх хүмүүсийг хөлсөлдөг.

Маш баян Хятадууд хэрэг хийчихээд харин дараа нь өөрсдийнхөө оронд ял эдлэх өөртэйгөө төстэй  хүмүүсийг хөлсөлж авдаг байна. Энэ тухай тусгайлан нийтлэл хүргэж байсан билээ. Мэдээгүй бол ЭНД дарж үзээрэй.



Саяхан баригдсан хурдан галт тэрэгний зам дээр хачирхалтай үйлс болж байна.

2011 онд хоёр галт тэрэг мөргөлдсөнөөр 40 хүн амь алдаж, 200 хүн гэмтсэн аж.



“Apple”-ийн дэлгүүр нь хүртэл хуурамч байдаг.

Хуурамч томоохон брэндийн дэлгүүр ажиллуулах нь орон даяар энгийн үзэгдэл болжээ.



Сүүнээс меланин илэрчээ.

2008 оноос эхлэн Хятадын сүү сүүн бүтээгдэхүүнд химийн бодис ихээр байх болсон бөгөөд улсын удирдлагууд их анхаарал хандуулж байгаа аж. Эдгээрээс мөнгөн ус, меланин гэх мэт маш олон хорт химийн элемэнтүүдийг илрүүлж байгаа гэнэ.



Голууд улаан өнгөтэй болж байна.

Химийн хог хаягдал болон усны бохирдол нь голын усыг улаан болоход нөлөөлж байна.



Инфляцитай тэмцэхийн тулд Хятадад гахайн махны нөөц байдаг гэнэ.

Гахайн махны нөөц Хятад улсад байдаг байна. Махны ханш нэмэгдэхэд гахайн махыг борлуулалтанд гаргадаг аж.



Замын түгжрэлтэй үед хүмүүс дасгал хийдэг.

Урт хугацааны замын түгжрэлд орсон жолооч нар биеийнхээ чилээг гаргахын тулд зам дээр дасгал хийдэг байна.



Оффисын барилгын цонхны урдуур төмөр тор татдаг байна.

“Foxconn” компани ажилчдынхаа амиа хорлох гэсэн үйл явдаас сэрэмжилж байгууллагынхаа гадна талд төмөр тор татаж, мөн сэтгэл судлаачдыг ажиллуулдаг гэнэ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()