СААК БАРИМТ

Хамгийн өвөрмөц 10 жимс

Хаврын улирал хэдий сайхан ч витамины дутагдалд орох нь элбэг. Тиймээс бидний өдөр тутмын амьдралд амин дэмүүд, жимс жимсгэнэ зайлшгүй хэрэгтэй. Хэдийгээр бид алим, лийр, жүрж, нимбэг, тоор, ший гуа гэх мэт хүн бүрийн мэддэг жимсийг иддэг ч заримдаа өвөрмөц, сонин содон зүйл амталж үзэхийг хүсдэг. Харин одоо та бүхэнд танилцуулах гэж буй жимснүүдийг энгийн дэлгүүрүүдэд зарах нь ховор бөгөөд зарим нь бүр тухайн улсынхаа бэлгэ тэмдэг нь болдог юм.
Хамгийн өвөрмөц 10 жимс Хадгалах
2013-05-01, 20:33

12 настай хүүд 25 жилийн ял оноолоо

12 настай Пол Жингерич-д 25 жилийн хорих ял оноожээ. Найзынхаа хойд эцгийн аминд хүрснээр тэрээр ийнхүү чанд, хатуу ялыг сонссон байна. Түүнийг яг л насанд хүрсэн хүн шиг шүүсэн бөгөөд 37 насандаа л суллагдах нь. Хэдийгээр хүүгийн хийсэн гэмт хэрэг нь хүнд ноцтой ч насанд хүрээгүй хүүхдэд ийм олон жилийн ял оноож болох болов уу?...
12 настай хүүд 25 жилийн ял оноолоо Хадгалах
2013-05-01, 20:02

Өвөрмөц мэргэжлүүд

Хүмүүс ихэвчлэн мэргэжлээ сонгохдоо ирээдүйгээ болон өсөн дэвжих боломжоо харж байж сонгодог. Тэгвэл зарим нэг хүмүүс зүгээр л сурахын тулд ямар ч хамаагүй мэргэжил сонгодог бөгөөд төгсөхдөө маш өвөрмөц мэргэжилтэй болдог гэнэ шүү. Ингээд эдгээр хүмүүсийн талаар сонирхоцгооё.
Өвөрмөц мэргэжлүүд Хадгалах
2013-04-30, 23:11

Дэлхийн хамгийн үнэт эдлэлүүд

Дэлхий дээр маш олон, үнэт, нандин зүйлс байдаг билээ. Жишээ нь алмаз, алт, мөнгө гэх мэт... Гэхдээ энэ бүхэн бидний хамгийн нандин хүмүүс болох эцэг, эх, үр хүүхэд, хань ижил, гэр бүл, эх оронг маань гүйцэхгүй л дээ. Ингээд хамгийн үнэтэй, чамин үнэт эдлэл, металлуудын тухай 1грамм бүрийн үнийн судалгааг хүлээн авцгаая.
Дэлхийн хамгийн үнэт эдлэлүүд Хадгалах
2013-04-30, 21:36

Сансарт нэрээ мөнхлөгсөд

2001 оны 4 сарын 28-нд хамгийн анхны сансрын жуулчин сансарт хөөрсөн бөгөөд тэрээр Италийн саятан Деннис Тито байсан юм. 60 насандаа тэрээр 128 удаа дэлхийг тойрон ниссэн бөгөөд 20 сая доллар зарцуулжээ. Гэхдээ тэрээр өөрийн үрсэн мөнгөндөө огт харамсахгүй байгаа гэнэ.
Сансарт нэрээ мөнхлөгсөд Хадгалах
2013-04-30, 00:08

Сонирхолтой 2 нутагтан

Рitalenko хэмээх блогер Тайландын өмнө зүгээр аялал хийсэн бөгөөд Мыанг-Краби хэмээх хотыг зорьсон байна. Энэ хотын хүн ам нь 2005 оны байдлаар 24,986 байсан аж. Мыанг-Краби хот нь Андаманскийн далайн эрэг дээр оршдог. Хотын санхүүгийн асуудлыг ихэвчлэн аялал, жуулчлалын салбараар шийддэг аж. Ингээд блогер залуу шавар дээр харайгч амьтадтай таарсан бөгөөд эдгээр амьтдын талаар бяцхан гэрэл зургийн цуглуулга хийжээ.
Сонирхолтой 2 нутагтан Хадгалах
2013-04-29, 21:02

Таны очих ёстой газрууд

Бидний амьдарч буй дэлхий, ертөнц үнэхээр үзэсгэлэнтэй юм. Ингээд энэ удаад зөвхөн хотын төвүүдээр биш харин дэлхийн өнцөг булан бүрийн сонирхолтой, сэтгэл татам газруудын гэрэл зургийг үзэцгээе. Та бүхнийг эдгээр газруудаар заавал нэг аялаж үзээрэй гэж хүсье.
Таны очих ёстой газрууд Хадгалах
2013-04-28, 22:31

Нарны аймгийн эргэн тойронд

НАСА болон бусад сансар судлалын байгууллагууд нарны аймгийнн талаар нэлээд судалгаа хийж байгаа билээ. Харин яг одоогийн байдлаар сансрын хүлгүүд нь долоон гариг дээр байгаа юм. Эдгээр сансрын төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бид нарны аймгийн талаар гайхалтай гэрэл зургуудыг хүлээн авч үзэх боломжтой болж байна. Ингээд нарны аймгийн эргэн тойронд юу болж байгаа талаар сонирхоцгооё.
Нарны аймгийн эргэн тойронд Хадгалах
2013-04-28, 20:24

Нэг доллараар юу худалдаж авч болох вэ?

Нэг доллар юу ч худалдаж авахад хүрэхгүй мэт санагдана. Хэрвээ долларын ханш өндөр байвал манай оронд нэг талханд л хүрэх болов уу? Гэтэл зарим нэг орнуудад нэлээд зүйл худалдаж авч болдог гэнэ шүү. Чамлахаар чанга атга гэдэг шүү дээ. Энэ нь яг ямар оронд байгаагаас ихээхэн шалтгаалдаг байна. Ингээд 1$-оор дэлхийн өнцөг булан бүрээс юу худалдаж авч болдог талаар мэдэж авцгаая.
Нэг доллараар юу худалдаж авч болох вэ? Хадгалах
2013-04-27, 22:25

Хоёр давхар тээврийн хэрэгсэл

Хэрвээ Монгол улс хоёр давхар автобустай болвол та хэрхэн хүлээж авах вэ? Зарим нэг иргэдийн хувьд хоёр давхар унаанд тийм ч дуртай биш байдаг гэнэ. Тиймээс л хүмүүс хоёр давхар автобус зөвхөн Лондонд байдаг гэсэн ойлголттой байдаг бололтой. Үнэн хэрэгтээ энэ тийм биш юм. Дээр үеийн автобуснууд ихэвчлэн хоёр давхар байсан байна. Судалгаанаас харахад хоёр давхар автобус тав тух муутай ч багтаамж сайтай болох нь батлагдсан юм. Ингээд хоёр давхар автобус болон бусад тээврийн хэрэгслүүдийн тухай товч мэдээлэлтэй танилцацгаая.
Хоёр давхар тээврийн хэрэгсэл Хадгалах
2013-04-27, 22:25

Хятадуудын автобусанд төлсөн мөнгийг тоолж байна

Хятад Улсын хувьд хамгийн чухал тээврийн хэрэгсэл нь автобус юм. Яагаад ч юм Хятадад трамвай байдаггүй байна. Харин төлбөрийг манай оронтой адил бэлнээр төлдөг аж. Ингээд орой ажил тарах үед автобусны ажилчид орлогоо тоолох гэж нэлээд хугацааг зарцуулдаг бололтой.
Хятадуудын автобусанд төлсөн мөнгийг тоолж байна Хадгалах
2013-04-27, 22:20

Арабын Нэгдсэн Эмират Улсын татах хүч

Арабын Нэгдсэн Эмират Улсын талаар ярихад нэг талаас хялбар мэт, харин нөгөө талаас хэцүү мэт санагдана. Яагаад амархан бэ гэвэл энд бүх зүйл ил нүдэн дээр харагддаг. АНЭУ-ын хамгийн гол зүйл нь нефть бөгөөд нефть нь улсын бүх иргэдэд нь хангалттай хүрэлцэхүйц байдаг. Ингээд энэ орны талаар мэдээллийг хүлээн авцгаая.

Арабын Нэгдсэн Эмират Улсын татах хүч Хадгалах
2013-04-26, 20:03