2014 оны Гиннесийн номонд орсон амжилтууд

2013-09-22, 00:58
23,881
Гиннесийн Амжилтуудын ном өдгөө Дэлхийн 100 гаруй оронд, 23 хэлээр орчуулагдан хэвлэгдэх болжээ. Анхны хэвлэл нь 1955 онд гарч байхдаа Британий бестселлерийн жагсаалтыг шууд тэргүүлж байв. Та бүхний таалалд энэхүү алдартай номны хамгийн сүүлчийн буюу 2014 оны хэвлэлд багтах зарим сонирхолтой амжилтуудын мэдээллийг хүргэж байна.
2014 оны Гиннесийн номонд орсон амжилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Өсгийтэй гуталтай хамгийн хурдан гүйсэн нь.
Германий Юлия Плечер хэмээх бүсгүй 14,5 секундын дотор өндөр өсгийтэй гуталтай 100 метр гүйжээ.

www.caak.mn

2. Хамгийн жижигхэн нохой.
Милли (Milly) гэдэг нэртэй энэхүү чихуахуа үйлдрийн эм нохой нь биеийнхээ өндрөөр Дэлхий дээр амьдарч буй хамгийн жижигхэн нохойгоор тодорчээ. Тэрээр эзэн Ванесса Семлер (Vanessa Semler)-ийн хамт Пуэрто-Рико-д амьдардаг байна. Эзэн нь Милли-г анх төрөхдөө хэтэрхий жижигхэн байсан учраас эм дусаадаг жижигхэн соруулаар хооллодог байснаа хэлжээ.

www.caak.mn

3. Хамгийн өндөр сандал
30 метр өндөртэй сандал

www.caak.mn

4. Хамгийн олон тоос сорогчны цуглуулга
33 настай Английн Ноттингемийн эр Жеймс Браун (James Brown) нь 322 өөр загварын тоос сорогчны цуглуулгаараа өөрийн гэсэн музейг хүртэл байгуулсан нэгэн. Тэрээр найман настайгаасаа хойш энэ цуглуулгаа хийж эхэлсэн боловч өөрөө гэрийн ажилд дургүй гэнэ.

www.caak.mn

5. Роликтой шпагат суугч
Энэтхэгт хүүхдүүд Limbo-Skating-ээр хичээллэх нь эрс нэмэгджээ. Энэ спортын тамирчин нь роликтой шпагат сууж, ийм байдалтайгаар байж болох хамгийн намхан саадны доогуур гарах ёстой байдаг. Харин 7 настай Рохан Кокан хүү энэ спортоор 2014 оны Гиннесийн амжилтын эзэн болсон байна. Тэрээр газраас 25 см зайтай байрлуулсан садны доогуур 10 метр орчим газар уналгүй явжээ. Түүний рекордыг Италийн Lo Show Dei Record шоугаар бичиж авсан байна.

www.caak.mn

6. “Оддын дайн” киноны эд зүйлсийн хамгийн том цуглуулга
АНУ-ын Калифорнид амьдардаг Стив Сансвит (Steve Sansweet) нь “Оддын дайн” кинотой холбоотой 300,000 гаруй эд зүйлс цуглуулсан гэнэ. Гэсэн ч түүнийг номонд багтаасан өдөр буюу 2013 оны 5 сарын 15-наас өмнө түүний эд зүйлсийн цуглуулгыг нарийн шалгахад 90,546 байжээ. Гэвч энэ бол номонд багтах хангалттай үзүүлэлт байв.

www.caak.mn

7. Хамгийн уян хатан эмэгтэй
Филиппиний Лейлани Франко маш уян хатан бөгөөд хэд хэдэн рекордын эзэн болсон байна. Жишээлбэл тэрээр арын мост байрлалтайгаар 20 метр замыг 10,05 секундэд туулжээ. Арын мост хэмээх байрлал нь та бидний мэдэх, гар хөл нь газар байх хэдий ч нуруу нь нугарсан байрлалыг хэлэх билээ.

www.caak.mn

8. Биедээ хамгийн олон гадны биетэй хос
Уругвайн Виктор Хьюго болон түүний эхнэр болох Аргентины Габриэла Перальта нар 50 пирсинг, 11 биений имплант, суулгасан 5 хиймэл шүд, 4 чих өргөтгөх хагалгаа, чихний хоёр том ээмэг, хамгийн олон шивээс зэргээрээ ийнхүү бичигджээ.

www.caak.mn

9. Хамгийн жижигхэн илжиг
Ердөө 64 см өндөртэй Дэлхийн хамгийн бяцхан илжиг.

www.caak.mn

10. Хамгийн урт сахалтай эмэгтэй
АНУ-ын иргэн Вивиан Уилер бол 25,5 см урт сахалтай юм байна.

www.caak.mn

11. Дэлхийн хамгийн том мотоцикл
5 тонн орчим жинтэй энэхүү мотоциклийг Италийн дизайнер Фабио Режиани (Fabio Reggiani) бүтээжээ. Жирийн мотоциклоос 6 дахин том, 5.1 метр өндөртэй юм байна. Нийт долоон сарын хугацаанд долоон хүн үүнийг угсарчээ. 280 морины хүчтэй, 5.7 мотортой V8 хөдөлгүүртэй юм байна.

www.caak.mn

12. Дэлхийн хамгийн том биетэй “муур”
Эрэгчин арслан болон эм барын ирлийз болох "Геркулес" нэрэтй энэ барс нь Өмнөд Каролинагийн зэрлэг байгалийн хүрээлэнд амьдардаг. Тэрээр 418 кг жинтэй, 3.3 метр өндөртэй юм байна.

www.caak.mn

13. Хамгийн том дугуй
Энэ унадаг дугуйны дугуйн диаметр нь 3.2 метр юм байна. Германы дизайнер Диди Зенфтоны бүтээл юм байна.

www.caak.mn

14. Дэлхийн хамгийн том биетэй, алхдаг робот
Германы Zollner Elektronik компаний дэлхийн хамгийн том биетэй алхдаг роботыг бүтээжээ. Луун роботын урт нь 15.7 метр, өргөн нь 12.3 метр, өндөр нь 8.2 метр юм байна. 11 кг шингэн газаар энэ робот галаар тургидаг байна. Tradinno хэмээх нэртэй уг роботыг Германы үндэсний Further Drachenstich наадамд зориулан бүтээжээ.

www.caak.mn

15. Хамгийн том үсэрдэг төхөөрөмж (царцаа)
Царцаа буюу пого-стик гэгддэг төхөөрөмж нь пүрш, бариул, гишгүүрээс бүрдсэн үсрэх зориулалттай төхөөрөмж билээ. Харин Аерикийн иргэн Фред Грзибовски нь өөрийн бүтээсэн бараг 3 метр өндөртэй царцааг Торонтогийн олон улсын үзэсгэлэн дээр танилцуулсан нь шинэ Гиннесийн номонд багтах эрх авчээ.

www.caak.mn

16. Скейтборд унадаг ямаа
Happie нэртэй ямаа нь төрөлх хот болох АНУ-ын Флорида мужийн Форт-Майерс-даа 36 метр замыг 25 секундын хугацаанд скейтбордоор туулсан байна.

www.caak.mn

17. Олсон дээр явдаг нохой
Бордер – колли болон австрали овчаркны ирлийз болох "Ozzy" нэртэй нохой нь олсон дээр хамгийн хурдан явсан нохой болсон байна. 3,5 метрийн олсон дээгүүр тэрээр ердөө 18,22 секундэд алхаж чаджээ. Түүний энэ рекордыг Английн Норфолк дахь амьтан хамгаалах F.A.I.T.H. төвд тэмдэглэж авсан байна.

www.caak.mn

18. Хамгийн том бөмбөрчний хэрэглэл
Энэ бөмбөрний цуглуулга нь 6,4 метр өндөртэй 8 метр өргөнтэй юм байна. Үүнийг Drumartic хамтлагийн бөмбөрчид бүтээж, Австрийн Лиенц хотод толилуулжээ.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()