12 настай хүүд 25 жилийн ял оноолоо

2013-05-01, 20:02
36,376
12 настай Пол Жингерич-д 25 жилийн хорих ял оноожээ. Найзынхаа хойд эцгийн аминд хүрснээр тэрээр ийнхүү чанд, хатуу ялыг сонссон байна. Түүнийг яг л насанд хүрсэн хүн шиг шүүсэн бөгөөд 37 насандаа л суллагдах нь. Хэдийгээр хүүгийн хийсэн гэмт хэрэг нь хүнд ноцтой ч насанд хүрээгүй хүүхдэд ийм олон жилийн ял оноож болох болов уу?...
12 настай хүүд 25 жилийн ял оноолоо

Тэгвэл Америкийн Индиана мужид энэ боломжтой гэнэ. Индианад 10-аас дээш насны хүүхдийг насанд хүрсэн хүний дайтай шүүдэг байна. Пол 15 настай нэгэн найзтайгаа юманд явах гэтэл нөгөө хүүхэд нь "хойд эцэг маань намайг хаашаа ч явуулдаггүй"- хэмээн гомдоллосон аж. Ингээд хөвгүүд буугаар хойд эцгийг нь айлгахыг оролдсон бөгөөд харамсалтай бүх зүйл аллагаар дууссан байна.



Полыг Индиана мужийн хувьд бараг л хамгийн зөөлхөнөөр шүүсэн бололтой. Учир нь түүнд 65 жилийн ял ч оноох боломжтой байсан гэнэ. Эхний 3 жил Пол хүүхдийн хорих ангид хоригдох бөгөөд дараа нь насанд хүрэгчдийн хорих анги руу шилжих юм байна. Полын эцэг эх нь хүүгээ хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байгаа ч 25 жил хэтэрхий урт хугацаа байна гэж үзсэн байна.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()