Үүнийг уугаад биеэ эрүүлжүүлж, олон төрлийн өвчнөөс салаарай!

Цай нь хүний эрүүл мэндэд олон талын ашиг тустай. Гэвч бид энэ удаагийн нийтлэлээр жирийн нэг ногоон цай, эсвэл байхуу цайны талаар дурдах гэсэнгүй, харин эрүүл мэндэд тустай, олон төрлийн жимсний амттай цайг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэж болох тухай зөвлөгөөг хүргэх болно. 

Үүнийг уугаад биеэ эрүүлжүүлж, олон төрлийн өвчнөөс салаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нимбэгний өвс, манготой цай

Орц:

  • Дөрвөлжин хэрчсэн манго жимс
  • 1 ширхэг нимбэгний өвс (lemongrass)
  • 2,5 см-ийн урттай хэрчсэн цагаан гаа
  • 2 хэрчим нимбэг
  • 2 хэрчим лайм
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага цай

Бэлтгэх арга:

Жижгэвтэр тогоонд бүх орцоо хийж, дээрээс нь зөөлөн гал дээр буцалгасан 4 аяга усыг нэмнэ. Үүнийг 30 минут буцалгасны дараа таны цай бэлэн болох болно. 

Эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө: Энэхүү цай нь А, С, В6 витаминаар баялаг бөгөөд цайны найрлага дахь жимснүүд нь хорт хавдартай тэмцэх нөлөөтэй, антиоксидантаар баялаг юм. Нимбэгний өвс нь өвчин намдаах үүрэгтэй бөгөөд хоолны шингэцийг сайжруулах болно. 

Нимбэгний өвс, манготой цай

2 Тайвань жимсний цай

Тайвань жимсний цай нь таны ууж байсан хамгийн гайхалтай амттай цай байх болно гэдэгт итгэлтэй байна. 

Орц:

  • Алим- 1 ширхэг
  • Жүрж- 1 ширхэг
  • Нимбэг- 1 ширхэг
  • 1 атга гүзээлзгэнэ
  • Жүржийн шүүс- 1/3 цайны аяга
  • Халуун ус- 1 аяга

Бэлтгэх арга:

1. Алим, жүрж, нимбэгийг хальсална.
2. Жүржийн шүүсийг богион долгионы зууханд 1 минут халаана.

3. Жимснүүдийг хэрчиж, бэлтгээд жижиг тогоонд хийж, халаасан жүржийн шүүсийг нэмнэ. 

4. Үүн дээр 1 аяга халуун усыг нэмж, 15 минут буцалгаад цай бэлэн болно. 

Эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө: Алим нь тархийг Паркинсоны өвчинд нэрвэгдэхээс сэргийлнэ. Мөн чихрийн шижин өвчин тусах эрсдлийг бууруулна. Жүрж, нимбэг нь С витамин болон антиоксидантаар баялаг тул таныг эрүүл байлгахад туслах болно. 

Тайвань жимсний цай

3 Гүзээлзгэнэ, жүржийн цай

Орц:

  • Хүйтэн ус- 4 цайны аяга
  • Дүрдэг цай- 4 ширхэг
  • Элсэн чихэр- 1/2 цайны аяга
  • Гүзээлзгэнэ- 2 аяга
  • Жүржийн шүүс- 3 аяга

Бэлтгэх арга:

1. 1 аяга усыг зөөлөн гал дээр буцалгана.

2. Буцалсан усанд дүрдэг цай, элсэн чихрийг хийж 5 минут буцалгана. 

3. Цайгаа сайтар хутгаад, хөргөнө. 

4. Гүзээлзгэнэ, жүржийн шүүсийг холигчид хийж сайтар холино.

5. Үүнийг цайн дээрээ нэмж, хийсний дараа хөргөгчинд хийж 1 хонуулна. 

6. Маргааш нь цайгаа уухдаа мөс нэмж хийвэл илүү сэргэг, сайхан амттай болох болно. 
Эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө: Гүзээлзгэнэ болон жүрж нь дархлааны ситемийг дэмжиж, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Мөн найрлага дахь элсэн чихрийг зөгийн балаар орлуулж хийж болно. 

Гүзээлзгэнэ, жүржийн цай

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()