Тохойны сайрыг хэрхэн арилгах вэ?

2016-02-27, 18:40
33,596

Хүзүү болон тохойны харлаж хатуурсан арьс бол эр эм гэлтгүй бүх хүмүүсийн гоо сайхныг ихээр гутааж, гундаадаг зүйл билээ. Тохойны хатуурч, сайртсан арьс бол тухайн хүний ариун цэврээс бага шалтгаалах зүйл бөгөөд харин арчилгаа сайн хийвэл дорхноо хэвийн болдог. Тиймээс дараах 6 зөвлөгөөг цаг алдалгүй биелүүлээрэй.

Тохойны сайрыг хэрхэн арилгах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн лосьоны оронд биеийн тосыг түлхүү хэрэглэх

Чийгшүүлэх үйлчилгээтэй лосьон нь цайруулах бодис давхар агуулсан байдаг ч 2 цагийн зайтай түрхэхгүй л бол тэр бүрийд үр дүнгээ өгөхгүй. Тэгэхээр жаахан ярвигтай байгаа биз? Харин чийгшүүлэх үйлчилгээтэй, хуурай, болон хэт хуурай арьсанд зориулсан биеийн тос нь түргэн хугацаанд биш ч гэсэн үр дүнгээ маш сайн өгч, тохойны арьсыг зөөлрүүлдэг юм. Тиймээс усанд орох болгондоо тохой хэсэгтээ бага зэрэг зузаан түрхэж, иллэг хийн шингээж өгөх хэрэгтэй.

Биеийн лосьоны оронд биеийн тосыг түлхүү хэрэглэх

2 Хуурайшуулдаг саван, халуун шүршүүрээс зайлсхий

Халуун ваннтай ус, шүршүүр нь сайхан амралт болдог ч гэлээ арьсны төрөлхийн тос чийгийн тэнцвэрийг алдагдуулж байдаг. Түүнчлэн бид ихэнхдээ л бактерийн эсрэг, хуурайшуулах саван хэрэглэдэг учир арьсны чийг ч бас алдагддаг. Тиймээс усанд орсны дараа чийг, тослогоо нөхөхийн тулд гүн чийгшүүлэгчтэй тос түрхэж байгаарай. Мөн халуун биш бүлээн усанд орж байх хэрэгтэй.

Хуурайшуулдаг саван, халуун шүршүүрээс зайлсхий

3 Тосоо зөв сонгох

Хэрвээ таны биеийн тос хангалттай чийгшил өгч, хатуу арьсыг зөөлрүүлж чадахгүй байгаа мэт санагдвал “Neutrogena” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна. эндэхийн биеийн тоснууд хүн бүхний арьсны төрөлд тохирсон олон төрлийн сонголттой байдгаас гадна арьсны эмч нарын туршилтаар батлагдаж, өндөр үнэлгээ авсан байдаг.

Тосоо зөв сонгох

4 Тохойгоо битгий мааж

Хүний тохой зузаан арьстай, хэр барагтаа өвчин мэдэрдэггүй ч гэлээ загатнаж улайсан үед битгий маажиж оролдоорой. Түүний оронд тос түрхэж иллэг хий. Эсвэл бага зэрэг гуужуулж, загатнаагаа гаргасан ч болно. Хэрвээ маажих юм бол улам хуурайшин, арьс нь хууларч, үзэмж гэж “авах юмгүй” болно шүү.

Тохойгоо битгий мааж

5 Долоо хоногт ядаж нэг удаа гуужуул

Нүүрний арьсийг долоо хоногт дунджаар 2 удаа зөөлхөн гуужуулах шаардлагатай байдаг бол харлаж, сайртсан тохойг ядаж нэг удаа бие угаагч, үрэгчээр үрэн угааж, гуужуулж байгаарай. Ингэснээр цусны эргэлт сайжрах давхар давуу талтай.

Долоо хоногт ядаж нэг удаа гуужуул

6 Ус уу

Хуурайшиж байна гэдэг нь ус, чийг дутагдаж байгаагийн л илрэл. Тиймээс боломжтой л бол ус уу, бас гэртээ агаар чийгшүүлэгч авч тавиарай. Мэдээж ганцхан шөний дотор үр дүнгээ өгнө гэж бүү найд. Арьсандаа тогтмол чийгшил өгч чадвал хуурайшилт, холцруу, сайртах зэрэг нь мэдэгдэхүйц багасдаг юм.

Ус уу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()