СААК БАРИМТ

Хэрхэн тогоо хийдэг вэ?

Хоол хийхэд зайлшгүй шаардлагатай ахуйн хэрэглэлүүдийн нэг бол яах аргагүй тогоо билээ. Тэгвэл энэ тогоог хэрхэн хийдэг бол?... Мадагаскарт бүх зүйлийг өөрийн гараар хийхийг хүсдэг ажилсаг, авъяаслаг иргэд амьдардаг гэнэ. Тиймээс ч Мадагаскарын нэгэн тосгонд хөнгөн цагаан тогоо, түүнийг таг, сав суулгыг хийдэг нэгэн жижиг үйлдвэр байдаг бөгөөд энэ бүхнийг тэд өөрийн гараар хийдэг байна.
Хэрхэн тогоо хийдэг вэ? Хадгалах
2013-06-07, 20:33

Ихрүүдийн тухай үнэн бөгөөд итгэмээргүй түүхүүд

Яагаад ч юм ихрүүд гэхээр нэг л гоё санагддаг. Бага байхдаа ижил хувцас өмссөн тэдний харахад үнэхээр хөгжилтэй, өхөөрдөм байдаг билээ. Харин өсөөд ирэхээрээ тэд нэг нэгнээсээ ялгарахын тулд хичээх хэрэгтэй болдог. Та ихрүүдийн талаар хэр мэдлэгтэй вэ? Ихрүүдийн талаар мэдлэгийг тань нэмэгдүүлэх үүднээс ихрүүдийн талаар сонирхолтой 10 баримтыг хүргэе. Тэдний амьдрал үнэхээр л хувь тавилангаар холбоотой байдаг бололтой.
Ихрүүдийн тухай үнэн бөгөөд итгэмээргүй түүхүүд Хадгалах
2013-06-06, 22:50

Дэлхийн хамгийн алдартай гаж донтонгууд

Дэлхийн алдартангууд өөрсдийн мэдлэг чадвар, мэргэн цэцэн ухаанаараа олны өмнө ялгарч гарч ирсэн байдаг. Гэхдээ хэт их ном уншиж, шинжлэх ухаанд хөтлөгдсөнөөр бага зэргийн сэтгэцийн асуудалтай болсон байдаг аж. Ингээд бидний хамгийн сайн мэдэх алдарт хүмүүсийн гаж үйлдлүүдийн талаар сонирхоцгооё.
Дэлхийн хамгийн алдартай гаж донтонгууд Хадгалах
2013-06-06, 22:49

Ник хүүтэй болжээ

Ник (Николас) Вуйчич (Nicholas James Vujicic) 1982 оны 12 сарын 4-нд Австралид төржээ. Харамсалтай нь тэрээр төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд дөрвөн мөчгүй төрсөн аж. Багадаа өөрийн энэ байдалд нэлээд санаа зовдог байсан тэрээр энэ байдалтайгаа эвлэрч, эрүүл хүнээс дутахааргүй амьдрах болсон байна. Ник нь Христийн номлогч бөгөөд залуу үеийнхэнд сургааль хайрласан алдартан болсон юм. 2012 онд Ник гайхалтай бүсгүй Канаэ Мияхаратай гэрлэсэн байна. Никийн шүтэн бишригчид түүний Facebook хуудаснаа сэтгэгдэл үлдээж, баяр хүргэж байсан юм. Харин энэ оны 2 сарын 14-нд Ник хүүтэй болсон хэмээн Facebook хуудсандаа мэдээлсэн аж. Ингээд одоо Ник элэг бүтэн хүү, эхнэр хоёрынхоо хамтаар аз жаргалтай сайхан амьдрах болсон байна.
Ник хүүтэй болжээ Хадгалах
2013-06-06, 20:16

Хятадын тухай ховор баримтууд

Эдийн засаг нь өдрөөр биш цагаар хөгжиж буй, “Хятадад үйлдвэрлэв” бичигтэй шошгийг нь дэлхийн өнцөг булан бүрт харж болох орны тухай танин мэдэхүйн ховор баримтуудыг та бүхэнд танилцуулж байна.
Хятадын тухай ховор баримтууд Хадгалах
2013-06-06, 02:02

Хадан дээр тогтож буй хот

Ронда (Ronda) бол Испанийн нутаг дэвсгэр дээр орших бяцхан хот юм. Албан ёсны сайтан дээр энэ газрыг “Андалусийн зүрх” хэмээн нэрлэсэн байна. Учир нь энэ хотын байрлаж буй газар зүйн байрлал нь ямар ч жуулчны сэтгэлийг хөдөлгөдөг бөгөөд энэ аялал нь насан туршид нь дуурсагдах дурсамж нь болох ёстой аж. Хэрвээ та аялалд дуртай, аялалын шүтэн бишригч бол Рондаг заавал зорьж очоорой.
Хадан дээр тогтож буй хот Хадгалах
2013-06-05, 22:59

Чили дахь аалзны ферм

Орчин үед гэрийн тэжээвэр амьтанд нохой, муур, туулай гэх мэт амьтад ороод зогсохгүй Аалз хүртэл багтдаг болсон байна. Гэрийн тэжээвэр олон хөлт амьтад нэлээд эрэлт хэрэгцээтэй байдаг гэнэ. Хүнс хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн Хуан Карлос Орельяна (Juan Carlos Orellana) 2006 онд Чилийн Батуко хэмээх хотод “Grammostola mollicoma” төрлийн аалзыг үржүүлдэг үйлдвэрийг нээсэн байна. Одоо энэ фермд 5000 гаруй аалз бий бөгөөд Европ, Ази болон АНУ-руу экспортлодог байна.
Чили дахь аалзны ферм Хадгалах
2013-06-05, 20:35

Мьянмарын усан дээрхи амьдрал

Ус бол амьдралыг тэтгэгч юм. Ийм байсаар ч ирсэн, үргэлжлэх ч болно. Ус цангааг тайлж, ганг арилгадаг төдийгүй хоол хүнсийг бүтээдэг. Гол, горхи, нуур, далай оршдог учраас л дотор нь есөн зүйлийн загас, усны амьтад амьдарч, түүгээр нь бид болон бусад амьтад хооллон амьдардаг билээ. Усны ачаар л бид ногооны талбай, тариалангаа усалж, талх хийх тариагаа ургуулдаг. Ингээд усаар тэтгэгдсэн Мьянмар-чуудын амьдралаар аялцгаая.
Мьянмарын усан дээрхи амьдрал Хадгалах
2013-06-04, 22:21

Торго хэрхэн хийдэг вэ?

"Лак нуурын ойролцоо очиж заан унаж үзэхийн тулд бид Далат (Dalat) хотыг дайран өнгөрөх шаардлагатай болсон юм. Энэ хотоор аялана гэж бодоогүй ч Далатад үзэж харах зүйл нэлээд байдаг юм билээ. Ингээд заан дээрээ очихоос өмнө бид Далатын торгоны үйлдвэрийг зорьсон юм. Удаан хугацааны турш энэ хотод, энэ үйлдвэрт байж чадаагүйд сэтгэл жаахан гундуухан байна хэмээн европ блогчин" -хэлжээ. Ингээд уг блогчны аялалын товч тэмдэглэлийг орчуулан хүргэе.
Торго хэрхэн хийдэг вэ? Хадгалах
2013-06-04, 19:17

Механик амьтадтай амьтны хүрээлэн

Хүүхэд багачууд болон хүмүүсийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тус дэм болохуйц олон амралтын газар, соёл амралтын хүрээлэнгүүд дэлхий дахинд бага багаар үүсэн бий болж байгаа билээ. Ингээд саяхан Францад механик амьтадтай амьтны хүрээлэн байгуулагдсан байна.
Механик амьтадтай амьтны хүрээлэн Хадгалах
2013-06-04, 18:30

Япон соёлын эгэл биш 5 онцлог

Дэлхий дахины хувьд Япон соёл үргэлж сонин хачин, ойлгомжгүй атлаа халдашгүй нууцлаг сэтгэгдэл төрүүлсээр ирсэн. Өөр ямар ч улсын уламжлал, технологи, амьдралын нөхцөл бололцоо нь Япон шиг ийм ер бусын байдлаар бүрэлдэн тогтоогүй билээ. Самурайн эх орны шинэ залуу үеийнхэн хамгийн өндөр төвшинд хөгжсөн компютерийн технологийг амжилттай хэрэглэн хэвшүүлж байхад аль 19-р зуунд төрсөн өндөр настнууд нь Покемоны өмсгөлтэй хөгжилдөж явдаг. Технологийн ер бусын өндөр хөгжлийг нь эс тооцвол Япон соёл бол гадныхны хувьд хамгийн хуучинсаг, хаалттай, ойлгомжгүй хэвээр... Ингээд та бүхэнд энэ орны хамгийн хачирхалтай 5 фактыг танилцуулж байна.
Япон соёлын эгэл биш 5 онцлог Хадгалах
2013-06-04, 02:20

Хятадын аюултай аялал

Улс орон бүр өөрсдийн өвөрмөц, содон зүйлээрээ жуулчдын анхаарлыг татахыг хичээдэг. Хэрвээ энэ бүхнээрээ жуулчны анхаарлыг татаж чадвал тухайн улсын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нь мэдээж. Ингээд манай урд хөрш болох Хятад улс маш аюултай аялалаар орон орны жуулчдын анхаарлыг татаад байгаа гэнэ. Энэ нь Хятадын Шаньси мужид байрлах өндөр хадны хажуугаар тавьсан маш нарийхан замаар жуулчдыг явуулдаг байна.
Хятадын аюултай аялал Хадгалах
2013-06-03, 20:44