Хадан дээр тогтож буй хот

2013-06-05, 22:59
19,092
Ронда (Ronda) бол Испанийн нутаг дэвсгэр дээр орших бяцхан хот юм. Албан ёсны сайтан дээр энэ газрыг “Андалусийн зүрх” хэмээн нэрлэсэн байна. Учир нь энэ хотын байрлаж буй газар зүйн байрлал нь ямар ч жуулчны сэтгэлийг хөдөлгөдөг бөгөөд энэ аялал нь насан туршид нь дуурсагдах дурсамж нь болох ёстой аж. Хэрвээ та аялалд дуртай, аялалын шүтэн бишригч бол Рондаг заавал зорьж очоорой.
Хадан дээр тогтож буй хот

1. Жуулчдын анхаарлыг татаж буй гол онцлог нь газарзүйн байршил нь юм. Учир нь тэрээр Гуадалевин (Guadalevin) гол урсаж буй хадны дээр байрладаг аж.



2. Амины орон сууцнууд нь хадны хоёр талд нь байрлаж байгаа учир хаанаас нь ч байгалийн үзэсгэлэнг харж болно.



3. Ронда газар зүйн байрлалаасаа гадна түүхэн дурсгалт газрууд болон тансаг буудлуудаараа алдартай.



4. Энэ хот VI зууны үед үүсэн бий болсон бөгөөд тухайн үед “Arunda” хэмээн нэрлэдэг байсан байна.



5. Олон жилийн хугацаанд энэ барилга байгууламж маш олон үе шатыг давж туулсан бөгөөд тухайн үндэстэн бүрийн соёлын өв хэсгээс авч үлдсэн учир ихэд өвөрмөц зохион байгуулалттай аж.



6. Рондаг гурван хэсэгт хуваан авч үздэг байна. Хамгийн эртний хэсэг болох Сан-Франциско, эртний шашны түүхийг харуулсан La Ciudad, дэлгүүр болон чамин эдлэлээрээ орчин үеийн El Mercadillo гэж ангилдаг аж. Эдгээр хэсэг бүр өөрийн гэсэн түүх соёлын дурсгалыг харуулсан болно.



7. Энэ хотын хамгийн гол онцлог нь сүүлд баригдсан Puente Nuevo хэмээх гүүр юм. Энэ гүүрийг 1759-1793 онд барьсан бөгөөд түүний өндөр нь 98 метр аж. Гүүрний дотор талыг хоригдлуудыг байршуулах зорилготой ашиглаж байсан гэх баримт бий.



8. Үүнээс гадна Ронда-д Puente Viejo хэмээх хуучин гүүр ч бий.



9. Рондад маш олон түүхэн гайхалтай зүйлсийг харж болох бөгөөд тэдгээрийн нэг нь дэлхийн хамгийн хуучин бухны ринг юм.



10. Рондагийн худалдааны хэсэг нь Каррера Эспинель (calle Carrera Espinel) гудамжинд төвлөрсөн байдаг. Тиймээс жуулчид бэлэг дурсгалын зүйл худалдан авахаар энэ гудамжийг зорьдог байна.



11.



12.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()