Тэрбумтнууд мөнгөө хэрхэн хэмнэдэг вэ?

Мөнгө бол биднийг мөрөөдөлдөө хүрэхэд тусалдаг хамгийн чухал зүйл. Гэхдээ хөдөлмөрлөж олж, ухаалаг зарцуулах хэрэгтэйг санаарай. Зарим хүмүүс зардлаа тооцдоггүйгээс болж орон гэр, хоол хүнс ч үгүй байхад нөгөө хэсэг нь  олсон мөнгөөрөө хангалттай сайхан амьдарч чаддаг. Учир нь тэд санхүүгээ тооцож, хэмнэх урлагийг гарамгай эзэмшсэн байдаг юм. Үүнтэй холбоотойгоор бид танд мөнгөө хэмнэхэд тус болох 12 зөвлөгөөг хүргэж байна.

Тэрбумтнууд мөнгөө хэрхэн хэмнэдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 24 цагийн дүрэм

Саятнууд 24 цагийн дүрмийг баримталдаг. Тэд үнэтэй зүйлсийг юу ч бодолгүй шууд худалдан авч болох хэдий ч  шийдвэр гаргахын тулд бүтэн өдрийг зарцуулдаг гэнэ. Сэтгэлийн хөдөлгөөнөөр худалдан авалт хийхээсээ өмнө “Энэ надад хэрэгтэй юу, би зүгээр л хүсэж байна уу” гэсэн асуултыг тавьж байгаарай.

24 цагийн дүрэм

2 Төлбөрийг ямагт бэлнээр хийж бай

Бэлэн мөнгө авч явахгүй байх нь таны түрийвчинд таатай ч мөнгөнд халтай байдаг. Бэлэн мөнгөөр тооцоо хийхэд хүн жижиг зүйл худалдан авахдаа ч нарийн тооцдог. Баячуудад өрнөөс татгалзах дадал байдаг. Та худалдаа хийхдээ аль болох тооцоогоо бэлэн мөнгөөр хийж, зээл тавихаас татгалзаж сурвал зарлагаа тооцож сурна.

Төлбөрийг ямагт бэлнээр хийж бай

3 Төсөв зохиож түүнийгээ мөрд

Цалин буусан өдрөө төсөв, зардлаа тооцох нь мөнгөө хэмнэхэд тань тусална. Орлого, зарлагаа нарийн тооцож хязгаар тогтоо. Төсөв зохиох 50/30/20 гэсэн аргыг хэрэглэхийг санхүүчид зөвлөдөг. Энэ нь 50 хувь нь амьжиргааны зардал, 30 хувь нь амралт, чөлөөт цагийн зардал, 20 хувь нь хэмнэлт буюу хадгаламж юм.

Төсөв зохиож түүнийгээ мөрд

4 Яг хэрэгтэй зүйлээ л худалдаж ав

Мөнгө хэмнэнэ гэдэг бүх зүйлээс татгалзана гэсэн үг биш. Баячууд мөнгийг цацахын оронд ирээдүйдээ хөрөнгө оруулж, цаашид орлого олоход нь тус болох, хэрэгтэй зүйлийг л худалдан авдаг. Тухайлбал, "Nerdwallet"-ийн санхүүгийн мэргэжлийн шинжээч Кимберли Палмер  ажил хэрэгч хувцас, сайн компьютер, найдвартай машин л авдаг гэж байжээ.

Яг хэрэгтэй зүйлээ л худалдаж ав

5 Таны цагийг хэмнэх үйлчилгээнд мөнгөө зарцуул

"Business Insider"  хэвлэлд бичсэнээр бол баячууд цаг хэмнэх, бухимдал, сэтгэл зовоосон зүйлээс салгах зүйлд мөнгөө зардаг гэнэ. Тэд зардал гаргахаас илүүтэй хөрөнгө оруулахад илүү анхаардаг. Тиймээс хүргэх үйлчилгээ, түрээс, угаалгын газар гэх мэт ажилдаа ойр таныг таатай байлгах зүйлд мөнгөө зарцуулаарай.

Таны цагийг хэмнэх үйлчилгээнд мөнгөө зарцуул

6 Туршлага бол үнэ цэнэтэй зүйл

Саятнууд ямагт шинэ туршлага олж авах, эрүүл мэнд, амьдралд таатай нөлөөлөх зүйлд мөнгөө зарцуулдаг. Тэд эдгээр зүйлсэд өдөр тутамдаа анхаардаг.

Туршлага бол үнэ цэнэтэй зүйл

7 Эхлээд төл, дараа нь амар

Санхүүгийн менежмент сайтай хүмүүс юун түрүүнд тогтмол зардлууддаа анхаардаг. Тэд тогтмол төлдөг төлбөрүүдээ төлөөд, дараа нь үлдсэн мөнгөө юунд зарцуулахаа бодож тооцдог.

Эхлээд төл, дараа нь амар

8 Өдөр тутам худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга

Бид бүгд л дэлгүүр хэсэх дуртай. Гэхдээ таалагдсан болгоноо худалдаж авсаар байтал эцэст нь  гарцаагүй авах ёстой зүйлдээ мөнгө зарцуулж чадахгүй байх нь бий. Санхүүгийн шинжээчид өөрт чухал хэрэгтэй зүйлсээ авахын тулд худалдан авах зүйлсийнхээ жагсаалт, хуваарийг гаргаж бай гэж зөвлөжээ.

Өдөр тутам худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга

9 Таныг аз жаргалтай, эрүүл байлгах зүйлсийг л худалдан ав

Та дэлгүүр хэсэх сонирхлынхоо дагуу өөрт үнэхээр хэрэгтэй зүйлийг худалдан авч түүнээсээ аз жаргал мэдэрдэг бол энэ нь хэвийн зүйл. Баячууд өөрт нь баяр баясгалан авчирдаг зүйлсийг хийж, сайн ажиллаж, амралтаа зохицуулж чаддаг. Жишээлбэл, та одон оронд дуртай ба түүнээсээ таашаал авч чаддаг бол дуран авай авахад буруудах зүйл байхгүй шүү дээ. 

Таныг аз жаргалтай, эрүүл байлгах зүйлсийг л худалдан ав

10 Мөнгө үрдэггүй өдөртэй бол

Хэмнэж чаддаг хүмүүс өөрийнхөө хэрэгцээг хянаж, мөнгө хэрхэн зарцуулж байгаагаа сайн тооцоолдог. Долоо хоногт огт мөнгө үрдэггүй өдөртэй болоорой.

Мөнгө үрдэггүй өдөртэй бол

11 Задгай мөнгийг ч мөнгөнд тооц

Задгай мөнгөний хариултыг хүмүүс тэр бүр тоодоггүй. Цүнхэнд байж л байдаг, тэгээд л мартаж орхидог. Задгай мөнгийг ч хэмнэж, ашиглаж сурах хэрэгтэй. Нийлүүлж байгаад хөнгөн зууш ав л даа. Ядаж л дахиад задгай мөнгө хариултанд авахгүй шүү дээ. 

Задгай мөнгийг ч мөнгөнд тооц

12 Хаяхаа урьтал болголгүйгээр засах гээд үз

Баян хүмүүс өөрийнхөө удаан хугацаанд хэрэглэх зүйлийг л худалдаж авдаг. Тэд ямар нэг эвдэрсэн төхөөрөмжийг хаяснаас илүү засаад ашиглахыг хичээдэг. Энэ нь мөнгө хэмнэхээс гадна байгаль орчныг бохирдуулахгүй.

Хаяхаа урьтал болголгүйгээр засах гээд үз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()