СААК БАРИМТ

"Хөгжөөнтэй газарзүй" - Цахим хэрэглэгчдийн олсон инээдтэй, зугаатай газрын зургууд

Газрын гадарга, хүн ам зүй, далай тэнгисийн талаар хамгийн сонирхолтой зүйлсийг газарзүйн хичээл дээр судлахгүй үлдээсэн байдаг. Мэдээж хэрэг газрын зураг адал явдалт зохиолоос ч илүү сонирхолтой зүйлсийг агуулж байдаг гэж хэний ч санаанд буухгүй биз ээ. Та үүнийг арай өөр өнцгөөс хархад л олон шинэ баримтыг олж мэдэх болно. 

"Хөгжөөнтэй газарзүй" - Цахим хэрэглэгчдийн олсон инээдтэй, зугаатай газрын зургууд Хадгалах
2021-08-14, 16:02

Түүхэн дэх хамгийн чанга чимээ дэлхийг 4 удаа бүтэн тойрсон...

Хүн төрөлхтний сонссон хамгийн чанга чимээг 1883 онд дэлхий өөрөө гаргасан байна. Тэрхүү чимээ нь дэндүү хүчтэй байсан тул дэлхийг дөрвөн удаа тойрон эргэсний зэрэгцээ 80 км-ийн хол газарт явж байсан далайчдын чихний хэнгэргийг гэмтээж байжээ. Байгалийн ямар хүчин зүйлээс болж урьд хожид үзэгдээгүй ийм үзэгдэл тохиолдсон хэрэг вэ?

Түүхэн дэх хамгийн чанга чимээ дэлхийг 4 удаа бүтэн тойрсон... Хадгалах

Гурвуулаа нэг залуутай үерхэж байгаа гэдгээ мэдсэн охид хоорондоо найзууд болж, аялалд гарцгаажээ

Хайр сэтгэлийн харилцаа үүсгэнэ гэдэг хүний наснаас үл хамаарах амаргүй явдал гэдгийг дараах гурван охин өөрсдийн амьдралын түүхээр баталсан байна. Тэд гурвуулаа нэг хүнтэй үерхэж байснаа хожим олж мэдсэн боловч хачирхалтай нь болсон явдлыг маш өвөрмөцөөр хүлээн авсан аж. Хайртай хүнээ өөр хэн нэгэнтэй нууц харилцаа үүсгэж, өөрөөсөө урвасан болохыг мэдсэн ямар ч бүсгүй тухайн асуудлыг тэдэн шиг хүлээн авч, шийдвэр гаргаж чадахгүй л болов уу... 

Гурвуулаа нэг залуутай үерхэж байгаа гэдгээ мэдсэн охид хоорондоо найзууд болж, аялалд гарцгаажээ Хадгалах

Дэлхийг удирддаг гэгдэх Масончуудын нууц ёслолын хожим ил болсон зургууд

1972 оны 12-р сарын 12-нд дэлхийн язгууртнуудын хамгийн хүчирхэг гэр бүлийн гишүүн Мари-Хелен де Ротшильд (Marie-Hélène de Rothschild) Ротшильдийн эдлэнд нууц цэнгүүн зохион байгуулжээ. Энэ арга хэмжээ бидний мэдэхээр алдарт найруулагч Стэнли Кубрикийн "Eyes Wide Shut" кино шиг болж өнгөрсөн гэвэл илүү хялбар төсөөлөгдөх бололтой. Хачирхалтай ёслол олон нийтийн нүднээс далд өрнөх ёстой байсан ч дэлхийн алдартнуудын зургууд цахим ертөнцөөр сэм таржээ. 

Дэлхийг удирддаг гэгдэх Масончуудын нууц ёслолын хожим ил болсон зургууд Хадгалах

Тасман арлын уугуул оршин суугчдыг ан амьтадтай нь хамт үгүй хийсэн гашуун түүх

Саяхныг болтол манай гараг дээр тасманчууд хэмээх үндэстэн амьдардаг байжээ. Тэд XIX зууны эхэн үе хүртэл бусад соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдмал байдлаар амьдарч чадсан хүмүүс байв. Үүний нөлөөгөөр тасманчууд чулуун багаж хэрэгсэл ашиглаж, ан агнуураар голоо зогоох зэргээр чулуун зэвсгийн үеэсээ гараагүй шахуу ард түмэн байсан гэдэг. Гэвч 1803 онд Тасмани арал дээр гадны хүмүүс анх удаа гарч ирсэн бөгөөд хэдхэн арван жилийн дараа гэхэд нутгийн иргэдээс дурсагдах юу ч үлдээгүй аж. 

Тасман арлын уугуул оршин суугчдыг ан амьтадтай нь хамт үгүй хийсэн гашуун түүх Хадгалах

Дээгүүр нь ниссэн шувууд үхэтхийн унадаг Энэтхэгийн нууцлаг хөндий

Энэтхэгийн Ассам мужид орших Хафлонг уулын ойролцоо үзэсгэлэнт Жатинга хөндий байдаг. Жил бүрийн 9-р сард энэхүү цахирмаа цэцэг, жүржийн модоор дүүрэн цэцэрлэгт хүрээлэнд олон мянган зэрлэг шувууд цуглардаг байна. Гэхдээ хачирхалтай нь жигүүртнүүд энд ирмэгцээ асар өндрөөс газарт унадаг бөгөөд үүнээс болж зарим нь амиа алддаг байна. Энэ нууцлаг үзэгдлийн учир шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ч нутгийн иргэд шувууд унаж байгааг сайн зүйл хэмээн бэлгэддэг аж.

Дээгүүр нь ниссэн шувууд үхэтхийн унадаг Энэтхэгийн нууцлаг хөндий Хадгалах

Еврейчүүдээс ч илүү хавчлага, гадуурхлыг үзэж туулсан үндэстэн

Газраас газар нутгаас нутаг дамжин тэнүүчилж явдаг Цыганууд эртнээс нааш орон орны хүмүүст гадуурхагдаж явсаар өнөөг хүрсэн байдаг. Энэхүү үндэстэн дэлхийн дийлэнх улс, үндэстнээс бүх талаараа үнэхээр өвөрмөц хүмүүс боловч газар сайгүй ийм муу нэртэй болсон нь тун хачирхалтай. Тэгвэл Рома үндэстэн буюу Цыганууд чухам юунаас болж дэлхий даяар гадуурхагдаж эхэлсэн хэрэг вэ?

Еврейчүүдээс ч илүү хавчлага, гадуурхлыг үзэж туулсан үндэстэн Хадгалах

Америкийн Техас муж дахь монгол гэрийн кэмп аялагчдын дунд алдартай болжээ

Аялал, амралт зугаалгын мөч ямар ч хүнд цаг үргэлж мэдрээд байхааргүй содон, шинэлэг соргог мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг сэргээдэг гэдгээрээ эгэл жирийн өдрүүдээс ялгаатай. Тэгвэл улс улсын түүх уламжлал, байгалийн тогтоц, нийгэм, соёл иргэншил зэрэг онцлог хүчин зүйлсээс шалтгаалж иргэдийнх нь аялалаас хүсэх хүсэл сонирхол нь ондоо байдаг аж. Олон зуун жилээр удам дамжин суурин амьдарсан хүмүүс нүүдэлчин соёл иргэншлийг дээд зэргээр сонирхдог байна. АНУ-ын Техас мужийн өмнөд хэсэгт байрлах "Yurtopia Wimberley" хэмээх кэмп монгол гэрээрээ аялагчдын дунд алдаршжээ.

Америкийн Техас муж дахь монгол гэрийн кэмп аялагчдын дунд алдартай болжээ Хадгалах

Зургаа даруулахыг үнэн голоосоо үзэн яддаг хөгжилтэй нохой Инстаграмчдын хайрыг татжээ

Орчин цагийн интернэт сүлжээний хэрэглээг бараг инстаграмын эрин үе гэж ерөнхийлөн тодорхойлох боломжтой болчихсон гэхэд худлаа хэлсэн болохгүй. Энэ орон зайд уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ дэлхий даяарх сая сая хүмүүст саадгүй түгээж чаддаг бол энгийн хүмүүс хүссэн бүх зүйлээ үзэж сонирхож болдог учир хэдэн цагаар инстаграм дотор "живэх" нь түгээмэл. Тэгвэл амьтанд хайртай хүмүүс эгдүүтэй амьтдын зургуудыг инстаграмаас олж харсан бол хэсэгтээ л тэдгээр өхөөрдөм этгээдүүдэд зүрхээ алддаг. Харин та инстаграмын од амьтдаас зураг авхуулахыг үнэн голоосоо үзэн яддаг од байдаг гэдгийг дуулсан уу?

Зургаа даруулахыг үнэн голоосоо үзэн яддаг хөгжилтэй нохой Инстаграмчдын хайрыг татжээ Хадгалах

Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаад буй "хөвөн идэх дэглэм" гэж юу вэ?

Барууны орнуудад загвар өмсөгчид сүүлийн үед "хөвөнгийн дэглэм" баримталж жингээ барих болсон байна. Энэхүү дэглэмийн дагуу хөвөнг смүүти юм уу жимсний шүүсний хамт идэхэд цатгалан мэдрэмж төрүүлдэг аж. Хөвөн калоригүй учраас жин ч нэмэхгүй бөгөөд смүүтитэй хольдог нь зөвхөн амт оруулах зориулалттай. Зарим хүмүүс өдөрт хөвөнгөөс өөр юу ч иддэггүй бол зарим нь өглөөний болон оройн хоолны хооронд ийм арга хэрэглэн өл дардаг байна. Харамсалтай нь ийм төрлийн дэглэм нь эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг, бүр аминд ч хүрч болзошгүй аж.

Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаад буй "хөвөн идэх дэглэм" гэж юу вэ? Хадгалах

Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов?

Өмнөд Солонгос улс иргэдийн дундаж төрөлтийн хувиараа дэлхийд сүүл мушгих болсон байна. Энэ нөхцөл байдал нь олон хүчин зүйлээс болж үүссэн бөгөөд тэдгээр шалтгаануудаас хамгийн том нь "Сампо" үеийнхэн юм. Нөхөрт гарах, хүүхэдтэй болохоос татгалзаж байгаа үеийн эмэгтэйчүүдийг ингэж нэрлэх болжээ. "Сампо" гэдэг нь бэлгийн харьцаа, гэрлэлт, хүүхэдтэй болох зэргээс татгалзах гэсэн үгсийн товчлол аж. 

Солонгосын шинэ үеийнхэн яагаад гэрлэхээс татгалзах болов? Хадгалах

Хүн болгоныг "байдалд оруулдаг" тухгүй мөчүүдийг цахим хэрэглэгчид жагсаажээ

Хүний амьдралд өнгөрсөн цаг хугацаандаа очоод өөрөө өөрийнхөө үйлдлийг зогсоомоор санагддаг, эргээд харахад ичиж санаа зовмоор аймшигтай мэдрэмж төрүүлсэн мөч бишгүй олон тохиолддог. Гэвч энэ бүхэн ихэнхдээ томоохон үйл явдлуудад хамаардаг нь нэг бодлын баярлууштай хэрэг байж болох юм. Харин болоод өнгөрсөн хойно нь сүржигнэх зүйл байгаагүй мэт санагддаг ч яг тухайн мөчид цаг хугацаа зогсчихсон юм шиг аймшигтай "эвгүй" санагддаг үе хүн бүхэнд тохиолддог гэдэгтэй та санал нийлэх үү? 

Хүн болгоныг "байдалд оруулдаг" тухгүй мөчүүдийг цахим хэрэглэгчид жагсаажээ Хадгалах