Зургаа даруулахыг үнэн голоосоо үзэн яддаг хөгжилтэй нохой Инстаграмчдын хайрыг татжээ

Орчин цагийн интернэт сүлжээний хэрэглээг бараг инстаграмын эрин үе гэж ерөнхийлөн тодорхойлох боломжтой болчихсон гэхэд худлаа хэлсэн болохгүй. Энэ орон зайд уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ дэлхий даяарх сая сая хүмүүст саадгүй түгээж чаддаг бол энгийн хүмүүс хүссэн бүх зүйлээ үзэж сонирхож болдог учир хэдэн цагаар инстаграм дотор "живэх" нь түгээмэл. Тэгвэл амьтанд хайртай хүмүүс эгдүүтэй амьтдын зургуудыг инстаграмаас олж харсан бол хэсэгтээ л тэдгээр өхөөрдөм этгээдүүдэд зүрхээ алддаг. Харин та инстаграмын од амьтдаас зураг авхуулахыг үнэн голоосоо үзэн яддаг од байдаг гэдгийг дуулсан уу?

Зургаа даруулахыг үнэн голоосоо үзэн яддаг хөгжилтэй нохой Инстаграмчдын хайрыг татжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ нохойг Спарки гэдэг

Энэ нохойг Спарки гэдэг

Италийн грейхаунд үүлдрийн Спарки нохой "Мөстлөгийн үе" киноны Сидтэй их адилхан

Спарки нэг талын урд хөлөө алдсан ч бүрэн дүүрэн жаргалтай амьдардаг

Сайн эзэнтэй таарсан Спаркигийн эрх зан зурагнаас илт харагдаж байгаа биз?

Спаркиг үрчилж авсан малын эмс Кеннеди Симмонс түүнтэй хамт зураг авхуулах гээд пооз авах бүрд ингээд "урсчихдаг" гэнэ

Марзан амьтан үйлдэл бүрээрээ гэр бүлийнхнийхээ эгдүүг хүргэж дуусдаггүй

Гэвч Спарки огт зураг авхуулж чаддаггүй гэвэл үгүй

Эзнийхээ сэтгэл санааг мэдрэх шиг тавгүй үед нь заавал инээлгэдэг Спарки

Хөгжилтэй этгээд инстаграм дээр чамлахааргүй алдартай

Симмонс түүнд зориулан sparkytheitaliangreyhound инстаграм хуудсыг хөтлөн ажиллуулж, хөгжилтэй мөчүүдээс нь цахим ертөнцөд хуваалцдаг байна. Тэд хэдийнээ гурван мянга гаруй дагагчтай болжээ.

Хөгжилтэй этгээд инстаграм дээр чамлахааргүй алдартай

Уурлаж архирч байгаа юм шиг харагдаж байгаа ч Спарки хамгийн тайван, сайхан ааштай үедээ ийм царай гаргадаг гэнэ

Одоо та Спарки яаж байгаад хөлгүй болсон талаар гайхаж байгаа байх

Тэр өмнө өөр эзэнтэй байхдаа хөлөө гэмтээж хагалгаанд орсон бөгөөд хөлийг нь тайрахаас өөр аргагүй болсон байна. Энэ явдал хуучин гэр бүлийнхнийг нь өөрсдийгөө амьтан зөв тэжээж чадахгүй гэж гэмшиж, зөв хүнд үрчлүүлэхэд хүргэсэн гэнэ

Тиймээс түүнийг асарч байсан малын эмч Кеннеди Симмонс бяцхан залууг өөрөө тэжээхээр шийджээ

Спаркигийн хуучин гэр бүл дахин түүнийг гэмтэж өвдөх вий гэсэн айдсаасаа болж тоглож байгааг нь ч харахад хэцүү болчихсон байсан аж.

Гэмтлээс болж хөөрхий Спарки маш их зовлон үзсэн

Одоо Спарки ахтай, дүүтэй болсон бөгөөд Кеннедигийн гэрт жаргалтай амьдарч байгаа юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()