СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зэрлэг байгальд улам олшрох болсон эрлийз баавгай "Пиззли"-гийн тухай...

Баавгайнуудын хувьд хайр дурлалд наснаас гадна өнгө зүс хамаагүй аж. Үүний хамгийн тод жишээ нь хүрэн баавгай, цагаан баавгайны дундаас төрсөн "пиззли" хэмээх араатан юм. Та энэ нэрийг анх удаа сонсож байж болох ч ойрын ирээдүйд пиззли баавгай умард нутгийн түгээмэл оршин суугч болох магадлал тун өндөр гэнэ.

Зэрлэг байгальд улам олшрох болсон эрлийз баавгай "Пиззли"-гийн тухай... Хадгалах
2021-11-07, 17:00

Хятадууд хүний эрч хүч, сэтгэл зүйг шавхдаг "996" зарчмын эсрэг тэмцэж эхэлжээ

Хятадад сүүлийн жилүүдэд "996" гэсэн ажлын соёл газар аваад байгаа юм. Энэ нь долоо хоногийн 6 өдөрт, өглөөний 9-өөс оройны 9 цаг хүртэл ажиллахыг хэлдэг байна. Ийм цагаар ажиллах үзэгдэл тус улсын томоохон технологийн компаниуд, гарааны бизнесүүд болон бусад хувийн бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл байдаг юм. Мэдээж ийм уртасгасан цаг, шахуу хуваарь ажилчдын хувийн амьдрал, эрүүл мэндэд маш хүндээр тусч байгаа учраас "996"-ын эсрэг улс даяар тэмцэж эхэлжээ. 

Хятадууд хүний эрч хүч, сэтгэл зүйг шавхдаг "996" зарчмын эсрэг тэмцэж эхэлжээ Хадгалах

Айдас, сониуч мэдрэмжийг зэрэг төрүүлэм хаягдаж хоцорсон газруудын төрх

Өнөөгийн дэлхийн хурдацтай өөрчлөлтийн аясаар ихэнх хотууд хөгжин дэвшиж, амьдралаар буцалж байхад зарим хотууд үгүйрэн хоосорч, мартагдан хаягдаж байдаг. Нэгэн цагт цэцэглэн хөгжиж байсан ч өдгөө байшин барилгынх нь үлдэгдэл сарайж, тоос шороо, ургамал ногоонд хучигдаж, аймшгийн киноны зураг авалтын талбар мэт харагддаг болсон хотууд дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэгвэл хуучирч хоцорсон эртний нууцлаг зүйлсийг сонирхдог хүмүүс "Reddit" сүлжээнд нэгдэж сүм хийд, театрын барилга болон бусад байгууламжуудын хачирхалтай зургуудыг хуваалцдаг ажээ.

Айдас, сониуч мэдрэмжийг зэрэг төрүүлэм хаягдаж хоцорсон газруудын төрх Хадгалах
2021-11-07, 13:00

Сингапур улсыг яагаад амьдрахад хамгийн тохиромжтой орноор тодруулсан бэ?

Хүн бүр л хүчтэй эдийн засагтай, дэвжиж дээшлэх боломжоор дүүрэн, амьдралын нөхцөл нь таатай атлаа өртөг нь бага, хэл нь ойлголцоход хялбар, соёл урлаг арвин, эрүүл аюулгүй орчинтой тийм л оронд очиж амьдрахыг хүсдэг. Гэвч эдгээр хүчин зүйлсийг бүгдийг нь багтаасан газар тун цөөн аж. 

Сингапур улсыг яагаад амьдрахад хамгийн тохиромжтой орноор тодруулсан бэ? Хадгалах
2021-11-07, 12:25

Өөрт тохиолдсон азтай явдлаа цахим хэрэглэгчидтэй хуваалцахгүй байж чадаагүй хүмүүс

Аз гэдэг сохор юм гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Харин үнэхээр азанд "мөргүүлж" зүүдэлж ч байгаагүй баяраа хөөрийг мэдэрсэн хүмүүс өөрийн эрхгүй түүнийгээ цахим орчинд хуваалцдаг байна. Энэ үүднээс та бүхэн өөрт тохиолдсон азтай явдлаа хувцаалцсан цахим хэрэглэгч нарын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөрт тохиолдсон азтай явдлаа цахим хэрэглэгчидтэй хуваалцахгүй байж чадаагүй хүмүүс Хадгалах

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд хамгийн энэрэнгүй хүмүүс байдгийг харуулах өхөөрдөм мөчүүд

Амьд амьтныг арчилна гэдэг асар их тэвчээр шаарддаг ажил билээ. Тиймээс амьтны хүрээлэнд ажилладаг хүмүүсийн хувьд хэнээс ч илүү сайхан сэтгэлтэй, энэрэнгүй байхаас өөр аргагүй юм. Өнөөдөр та бүхэнд үүнийг батлах зургуудаас хүргэж байна. 

Амьтны хүрээлэнгийн ажилтнууд хамгийн энэрэнгүй хүмүүс байдгийг харуулах өхөөрдөм мөчүүд Хадгалах

Угаалгын машин дотроо 400 мянган ам.доллар нууж байсан эр мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ

Нэгэн нидерланд эр "мөнгө угаах" гэмт хэргийг шууд утгаар нь үйлдсэн нь тогтоогдож дэлхий нийтийг хөгжөөжээ. Тодруулбал Амстердам хотод ямар ч бүртгэлгүйгээр амьдардаг байсан тэрхүү эр хууль бусаар олсон 400 мянга ам.доллартай дүйцэх хэмжээний мөнгөн дэвсгэртүүдийг гэрийнхээ угаалгын машины танкан дотор нууж байгаад цагдаа нарт баригдсан байна.

Угаалгын машин дотроо 400 мянган ам.доллар нууж байсан эр мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ Хадгалах

Цөмийн зэвсэгтэй 9 оронтой танилц!

2017 онд НҮБ-ын зүгээс улс орнуудын цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, хэрэглээнд хориг тавьж цаашид дэлхий дээрх бүх цөмийн зэвсгийг устгах зорилготойгоор олон улс хоорондын гэрээг баталсан билээ. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (TPNW) нь батлагдсанаасаа хойш цөмийн зэвсэгтэй цөөн хэдэн орон болон зэвсэггүй орнууд хоорондын хүчний ялгаа хэр их байгааг тод томруунаар харуулсаар байгаа юм.

Цөмийн зэвсэгтэй 9 оронтой танилц! Хадгалах
2021-11-05, 17:14

Дургүй байгаа хүнээр ажил хийлгэвэл юу болдог вэ? (2-р хэсэг)

Хүн бүрт өөрийн дуртай ажлаа урамтай нь аргагүй хийх аз тохиодоггүй. Үүнээс болж "нүгэлийн нүдийг гурилаар хуурах" гэдэг үг биелэлээ олох нь түгээмэл. Аливаа ажлыг сэтгэлээсээ хийгээгүйгээс болж зөвхөн харагдах байдал биш хөрөнгө мөнгө, хүмүүсийн аюулгүй байдалд томоохон хохирол учирдаг. Ингээд та бүхэнд барилга, үйлдвэрлэл, засварын ажлыг "халтуурдсанаас" болж орчин үеийн урлагийн бүтээл ч гэмээр хөгжилтэй үр дүн гарсныг харуулсан зурагнуудаас сонирхуулж байна.

Дургүй байгаа хүнээр ажил хийлгэвэл юу болдог вэ? (2-р хэсэг) Хадгалах
2021-11-05, 15:20

Арабын орнууд цөлд оршдог мөртлөө яагаад гадаадаас элс импортолдог вэ?

Цемент, тоосго, шил гэх мэт барилгын бүхий л гол материалыг үйлдвэрлэхэд шаардлагатай байдаг учраас элс нь аж үйлдвэрлэлийн хэрэгцээгээр усны дараа ордог байгалийн баялаг юм. 2014 оны тайлангаар дэлхий дээр нэг жилд олборлосон нийт материалын жингийн 85 хувийг элс дангаараа бүрдүүлж байсан гэвэл та итгэх үү? Гэтэл нутаг дэвсгэр нь бараг тэр чигтээ элсэн цөлөөс бүрддэг Арабын нэгдсэн Эмират улс жилд дунджаар 450 сая долларын үнэ хүрэх барилгын элсийг Австралиас импортолдог гэнэ. Яагаад тэр юм бол?

Арабын орнууд цөлд оршдог мөртлөө яагаад гадаадаас элс импортолдог вэ? Хадгалах
2021-11-05, 14:23

Адуу яагаад зогсоогоороо унтдаг вэ?

Бусад амьтдаас ялгаатай нь адуу хэвтэж биеэ амраалгүй, шууд босоогоороо унтдаг билээ. Ингэлээ гээд тэд ядарч туйлдалгүй бүрэн нойроо авч чаддаг юм. Тэгвэл үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Адуу яагаад зогсоогоороо унтдаг вэ? Хадгалах

Бразил эр зөгийнүүдээс зугтан ус руу үсэрч ороод пиранья загаснуудад идүүлжээ

Хэдий өчүүхэн жижиг биетэй ч хамгийн өршөөлгүй араатнуудын нэг нь зөвхөн Өмнөд Америк тивд байдаг пиранья загас юм. Сүрэглэж ан хийдэг, эгнэсэн хурц шүднүүдтэй энэхүү махчин загас нь усанд унасан хүн, мал амьтан руу бөөнөөрөө дайрч, хормын дотор араг яснаас өөр юм үлдээдэггүй гэлцэх нь бий. Үнэндээ тэдний хүн барьсан тохиолдол маш ховор байдаг ч хэдхэн хоногийн өмнө нэгэн Бразил эр тун азгүй тохиолдлоор пиранья загасны дайралтын хохирогч болсон байна. 

Бразил эр зөгийнүүдээс зугтан ус руу үсэрч ороод пиранья загаснуудад идүүлжээ Хадгалах
2021-11-04, 18:00