Сингапур улсыг яагаад амьдрахад хамгийн тохиромжтой орноор тодруулсан бэ?

2021-11-07, 12:25
2,675

Хүн бүр л хүчтэй эдийн засагтай, дэвжиж дээшлэх боломжоор дүүрэн, амьдралын нөхцөл нь таатай атлаа өртөг нь бага, хэл нь ойлголцоход хялбар, соёл урлаг арвин, эрүүл аюулгүй орчинтой тийм л оронд очиж амьдрахыг хүсдэг. Гэвч эдгээр хүчин зүйлсийг бүгдийг нь багтаасан газар тун цөөн аж. 

Сингапур улсыг яагаад амьдрахад хамгийн тохиромжтой орноор тодруулсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хятадын Шанхай хотод амьдралын боломж ихтэй, шөнийн амьдралын гайхалтай соёлтой боловч хотын агаарын бохирдол тэсвэрлэхэд хэцүү. Индонезийн Бали гэхэд л мөн л амьдрахад таатай бөгөөд хямдхан ч тэнд ажлын сонголт багатай. Өмнөд Солонгосын Сөүл хот аюулгүй, өндөр хөгжилтэй газар ч Солонгос хэлгүй л бол бизнес эрхлэх, хүмүүстэй танилцан нөхөрлөхөд хэцүү байдаг.

Харин “Business Insider” сайтын олон улсын сэтгүүлч Харрисон Жэйкобс (Harrison Jacobs) томилолтын чиг шугамаар 13 орноор зочилж үзсэний эцэст шилжин суурьшихад хэрэгтэй бүх шалгууруудыг хангахад хамгийн дөхсөн орон бол Сингапур гэж дүгнэжээ. Ингээд Сингапур улс дээрх орнуудаас юугаараа өөр байв гэдгийг сэтгүүлч Жэйкобсийн ажиглалтаас харцгаая.

Сингапурт хэн ч амьдарч чадна

Сингапур нь угтаа Хятад, Энэтхэгийн Тамиль, Малай, Британи цустнууд холилдон суудаг газар юм. Иймд Сингапурт төрсөн хүн бүр хэд хэдэн хэлээр ярих шаардлага гарна. Хамгийн наад зах нь Энэтхэг хүн дэлгүүрийн худалдагчтай Хятадаар яриад зогсож байх жишээний. Харин арлын нийтээр ярьдаг хэл нь Англи хэл юм.

Англиар ярьдаг байхад л та нутгийнхантай найзууд болж соёлын олон үйл ажиллагаанд оролцох боломжтой. Харин жинхэнэ сингапур хүн шиг харагдъя гэвэл  яриандаа “Синглиш” хэллэгүүд аль болох олон хавчуулах хэрэгтэй.

Сингапурын гудамж талбайнууд маш цэвэрхэн, барилгуудын хана нь ногоон ургамлаар бүрхэгдсэн, зам болгоных нь голд шүхэр шиг хэлбэртэй мөнх ногоон модод тарьсан байдаг. 1967 онд Сингапурын анхны ерөнхий сайд Ли Куан Ю тус хотыг “цэцэрлэгт хот”  болгохоор шийдсэн нь өнөөдөр ийнхүү биелжээ. Сүүлийн 40 жилд 1.4 сая мод тарьсан бөгөөд шинээр баригдсан барилга болгоныг ногоон ургамлаар өвч бүрхдэг байжээ.

Сингапурт хэн ч амьдарч чадна

Хоолны соёл нь хүн бүхэнд хүртээлтэй

Сингапурчуудыг хооллохын төлөө л амьдардаг гэвэл хэтрүүлсэн хэрэг биш. Хятад, Энэтхэг, Малайзчууд тус бүрийн өвөрмөц хоолны соёлоо энэ газар авчирсан бөгөөд хямдхан гуанзанд ч, дээд зэрэглэлийн ресторанд ч тэдгээр гайхалтай амтыг мэдрэх боломжтой байдаг. Захын таксины жолооч танд хаана ямар ресторан байдаг, тэнд юу захиалах, хэзээ орох гээд бүгдийг зааж өгч чадна.

Ингээд ерөнхийд нь хэлэхэд: Сингапур бол амьдрахад хялбар газар. Халууныг эс тооцвол тааламжтай тропикийн уур амьсгалтай. Нийтийн тээвэр нь хямдхан, тухтай, ойлгомжтой байдаг. Тиймдээ ч  2018 оны дэлхийн энх тайвны индексээр тус орон нь аюулгүй байдлаараа дэлхийд наймдугаарт бичигджээ. Мөн хотын нийт 5.6 сая иргэний 1.3 нь гадаад хүмүүс тул жинхэнэ олон улсын нийслэл мэт санагддаг.

Хоолны соёл нь хүн бүхэнд хүртээлтэй

Сингапур гэхдээ төгс биш

Мэдээж сул талууд бий. “The Economist” сэтгүүлийн 2018 оны “Улс орнуудын амьдралын өртөг” судалгаан дээр Сингапур нь дэлхийн хамгийн үнэтэй хот болон бичигджээ. Энэхүү өндөр өртөг нь зарим зүйл дээр их хүндрэл гаргадаг байна. Жишээ нь татвар, түлшний үнэ, зогсоолын тооноос болоод импортын автомашины үнэ тэнгэрт хаджээ. Мөн тэнд шилжин суурьшигчдын хагас хувь нь Сингапурт орон байр худалдан авч хүчирдэггүй гэж “HSBC Expat”-ийн судалгаанд дурдагджээ.

Гэхдээ тэндхийн дундаж цалин жилийн 160,833 ам.доллар бөгөөд шилжин суурьшигчдын цалин 29 хувиар өсдөг гэсэн тооцоо бий. Учир нь чанартай ажлын байрууд нь гаднынханд үргэлж нээлттэй байдаг. “Microsoft”, “American Express”, “Edelman” гэх мэт үндэстэн дамнасан корпорацууд тэнд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн Сингапур нь Ази дахь санхүүгийн болон газрын тос үйлдвэрлэлийн төв юм.

Ямартаа ч Сингапур нь “асар баян” ази хүмүүсийн орон биш бөгөөд нутаг буцахаар онгоцны буудал дээр очих үедээ хэзээ нэгэн цагт Сингапурт эргэж ирнэ хэмээн бодсоноо сэтгүүлч Харрисон онцолсон байна.

Сингапур гэхдээ төгс биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()