Адуу яагаад зогсоогоороо унтдаг вэ?

Бусад амьтдаас ялгаатай нь адуу хэвтэж биеэ амраалгүй, шууд босоогоороо унтдаг билээ. Ингэлээ гээд тэд ядарч туйлдалгүй бүрэн нойроо авч чаддаг юм. Тэгвэл үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Адуу яагаад зогсоогоороо унтдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэхдээ адуу зөвхөн зогсоогоороо л унтаж чаддаг гэвэл үгүй бөгөөд өөр олон байрлалаар хэвтэн унтах нь бий. Жишээлбэл унага хажуугаараа хэвтэн унтдаг билээ.

Хүн, амьтдын хувьд ялгаагүй нойрны хэд хэдэн мөчлөг бий. Тэдэн дундаас хамгийн гүн нойрсох үеийг нь REM хэмээн нэрлэдэг. REM нойроо авч чадсан ямар ч амьтан хамгийн сайн амарч чаддаг. Адуу ч гэсэн REM нойроо авч байх үеэр биеэ бүрэн амрааж, газар хэвтэж унтдаг аж. 

Адуу хоногт дунджаар 4-5 цаг унтдаг бөгөөд шөнийн цагаар нойроо авч чадаагүй бол өдөр нь түргэхэн шиг зүүрмэглэх замаар нөхдөг. Ингэхдээ харин гүн биш хөнгөхөн дуг хийх маягаар амардаг юм. 

Тэгвэл та адууг газар хэвтэж чаддаг юм бол яагаад босоогоороо унтаж сурсан юм бол гэж бодож байж магадгүй. Чухамдаа үүнд байгалийн шалгарал том нөлөө үзүүлжээ. Адуу зэрлэг амьтан байхдаа махчин амьтдын олз болох нь элбэг байсан бөгөөд тэдний хувьд амьд үлдэх цорын ганц арга нь хурдан хөлөө ашиглан зугтаах юм.

Мэдээж аюул ирэх үед хэвтээ бус босоо байрлалд байвал шууд хурдаа авч давхихад амар. Тиймээс морьд босоо байрлалд унтаж сурдаг байна. 

Хэрвээ та анзаарах юм бол сүрэг адууны зарим нь газар хэвтэж, зарим нь босоогоороо нойрсдог аж. Тэрхүү босоо хэд нь эргэн тойрноо ажиглах үүднээс хагас нойрсолтын байдалд амардаг байна. Харин үлдсэн хэд нь энэ хооронд нойроо бүтэн авч дуусаад эхний ээлжинд манаанд гарсан морьдыг орлоно. Энэ мэтээр сүргийн адуунууд шөнөдөө ээлжлэн манаанд гарч амарч чаддаг.

Хүн хэрэв босоогоороо зүүрмэглэвэл булчин нь суларч, удалгүй газар унана шүү дээ. Харин адууны хувьд унтах явцдаа тэнцвэрээ хадгалах үүднээс тархи нь булчингаа хянах хэмжээнд ажиллаж байдаг. Мөн хүнээс ялгаатай нь адуу 4 хөлтэй учраас тэнцвэрээ хамаагүй амархан хадгалж чаддаг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()