Хятадууд хүний эрч хүч, сэтгэл зүйг шавхдаг "996" зарчмын эсрэг тэмцэж эхэлжээ

Хятадад сүүлийн жилүүдэд "996" гэсэн ажлын соёл газар аваад байгаа юм. Энэ нь долоо хоногийн 6 өдөрт, өглөөний 9-өөс оройны 9 цаг хүртэл ажиллахыг хэлдэг байна. Ийм цагаар ажиллах үзэгдэл тус улсын томоохон технологийн компаниуд, гарааны бизнесүүд болон бусад хувийн бизнес эрхлэгчдийн дунд түгээмэл байдаг юм. Мэдээж ийм уртасгасан цаг, шахуу хуваарь ажилчдын хувийн амьдрал, эрүүл мэндэд маш хүндээр тусч байгаа учраас "996"-ын эсрэг улс даяар тэмцэж эхэлжээ. 

Хятадууд хүний эрч хүч, сэтгэл зүйг шавхдаг "996" зарчмын эсрэг тэмцэж эхэлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"996"-ийн эсрэг хөдөлгөөн 2019 онд хятадын олон нийтийн сүлжээгээр эхэлж байжээ. "Baidu", "Tencent Holdings" болон "Alibaba Group" зэрэг томоохон технологийн компаниуд ийм аргаар ажилчдаа шахаж ажиллуулдаг нь аль эртнээс тодорхой болсон ч үүний эсрэг дорвитой арга хэмжээ авалгүй олон жил болсон учраас дээрх компаниудын боловсон хүчин нь байдлыг гартаа авахаар шийдсэн аж. 

Энэ нь амжилтанд хүрээгүй тул ажилчид хэдэн мянгаараа жагсаал цуглаан зохион байгуулж эхлэв. 

Мэдээж ийм зүйлийг анзаарахгүй өнгөрч болохгүй тул Хятадын эрх баригчид ховордож эхэлж байгаа улсынхаа "цагаан захтнуудыг" хамгаалах үүднээс "996"-ийн эсрэг тогтоол гаргаж эхэлжээ. 

Үүний жишээ гэвэл өнгөрсөн 9-р сард Хятадын дээд шүүхийн баталсан өдрийн ажиллах цагийг 9 цагаас хэтрэхгүй байхаар заасан тогтоол юм.

Мөн эрх баригчид "Alibaba" мэтийн аварга компаниудыг шахаж илүү ээлтэй ажлыг орон зай бүрдүүлэхийг шаардах болжээ. 

Сониролтой нь тус компанийн үүсгэн байгуулагч Жак Ма "996"-г өмөөрч "Ийм боломж ажилчдад олдож байгаад баярлах хэрэгтэй" хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр мөн 7 хоногийн 6 өдөр уртасгасан цагаар ажиллаж чадахгүй хүмүүсийг залхуу, лазан гэж үздэгээ нуугаагүй аж. 

Ерөнхийдөө хөгжингүй орнуудад ч гэсэн ажлын ачаалал болон цаг боловсон хүчний дутагдлаас болоод нэмгэдэж байгаа юм. 

Гэхдээ энэ нь эсрэгээрээ үр бүтээмжид сөргөөр нөлөөлж байгааг анзаарсан орнууд ажлын цагийг буруулах талаар судалж эхэлжээ. 

Жишээлбэл 2020 оны 5-р сард Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн ажил олгогчдод ажлын 4 өдөртэй болох чиглэл өгсөн юм.

Мөн дэлхийн хамгийн шахуу, дарамттай ажлын орчинтой гэдгээрээ алдартай Япон улс ч гэсэн ажлын 4 өдрийн системийг судлахаар болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()