Угаалгын машин дотроо 400 мянган ам.доллар нууж байсан эр мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ

Нэгэн нидерланд эр "мөнгө угаах" гэмт хэргийг шууд утгаар нь үйлдсэн нь тогтоогдож дэлхий нийтийг хөгжөөжээ. Тодруулбал Амстердам хотод ямар ч бүртгэлгүйгээр амьдардаг байсан тэрхүү эр хууль бусаар олсон 400 мянга ам.доллартай дүйцэх хэмжээний мөнгөн дэвсгэртүүдийг гэрийнхээ угаалгын машины танкан дотор нууж байгаад цагдаа нарт баригдсан байна.

Угаалгын машин дотроо 400 мянган ам.доллар нууж байсан эр мөнгө угаасан хэргээр шалгагдаж эхэлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус бүс нутгийн хууль сахиулагчид хотод бүртгэлгүй амьдарч буй иргэдийг шалгаж байх явцдаа уг гэмт хэргийг илрүүлжээ. 

“Сэжигтний амьдарч байсан хаяг ямар ч бүртгэлгүй байсныг эхлээд тогтоосон. Цагдаа нар түүний гэрт нь нэгжлэг хийх явцдаа угаалгын машин дотор нуусан 350 мянган еврог олсон” гэж бүс нутгийн цагдаа нар “CNN’ агентлагт мэдээлсэн байна.

Нэгжлэгийн явцад түүний гэрээс мөн хэд хэдэн гар утас, галт зэвсэг, мөнгө тоологч машин олдсоныг цагдаа нар хураан авчээ.

Угаалгын машин дотроо “мөнгө угаасан” тэрхүү эрийг одоогоор байр сууцны луйвар, мөнгө угаалт болон бусад үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()