СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бие хамгаалагчдын тухай бидний мэдэхгүй нууцууд

Улс орон бүрт тусгайлан бэлтгэгдсэн бие хамгаалагчид байдаг. Тэд кинон дээр хар шил зүүж, чихэндээ төхөөрөмж зүүн тун ч дэгжин болоод ширүүн харагддаг. Харин бодит амьдрал дээрх бие хамгаалагч нар ямар байдаг юм бол? Бид энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ АНУ-ын нууц албаны бие хамгаалагчдын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Бие хамгаалагчдын тухай бидний мэдэхгүй нууцууд Хадгалах

Онгоцны үйлчлэгчдийг ямар шалгуураар ажилд авдаг вэ?

Охид бүр бага байхдаа онгоцны үйлчлэгч болж, дэлхийг тойрон аялахыг мөрөөдөж байсан нь гарцаагүй. Харин онгоцны үйлчлэгч болохын тулд хэд хэдэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Тэгвэл нийт уншигчиддаа зориулан онгоцны үйлчлэгчид ямар байх ёстой, тэднээс юу шаарддаг болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Онгоцны үйлчлэгчдийг ямар шалгуураар ажилд авдаг вэ? Хадгалах

Өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн атлаа сонирхолтой зүйлс

Сонирхолтой зүйл гэхээр заавал судалгаа шинжилгээ олон хийгдсэн, хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвар шаарддаг зүйл байх албагүй аж. Бид сүртэй биш ч гэсэн алхам бүртээ сонирхолтой зүйлстэй тааралдаж байдаг. Тэр болгон нь бидэнд хэсэгхэн зуурын аз жаргалыг өгч, бусадтай хуваалцах сэдлийг төрүүлдэг шүү дээ. Ингээд та бүхэнд хүмүүст тохиолдсон энгийн мөртлөө сонирхолтой зүйлсийг зургаар баримтжуулсныг хүргэж байна.

Өдөр тутмын амьдралд тохиолдох энгийн атлаа сонирхолтой зүйлс Хадгалах
2019-02-11, 15:47

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд

Бид юуны төлөө ажиллаж, хөлс хүчээ урсгаж байгаа юм бол? Сунаж унатлаа ажиллаж, олсон хэдэн төгрөгөө идэх хоол, өмсөх хувцсандаа л зарцуулж байна уу? Тийм бол өнөөдрөөс та өөрчлөгдөж, мөнгөө хуримтлуулан дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялах том зорилго тавиарай. Эдгээр газрууд нь танд асар олон зүйлсийн үүд хаалгыг нээж, нүдийг тань баясгаж, амьдралын сайн сайхан бүхнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа ганц амьдрах насандаа заавал очиж үзэх ёстой газруудтай танилцъя.

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд Хадгалах

Томчуудын сэтгэхгүйг сэдсэн "айхтар" хүүхдүүдийн хөгжилтэй мөчүүд

Хүүхдийн сэтгэл хамгаас цэвэр ариухан байдаг учир хорвоо дэлхийг бүхэлд нь гэгээлэг цагаахан болгож хардаг гэдэг. Үүнээс гадна тэдгээр бяцхан ертөнцөд томчуудын санаанд оромгүй хөөрхөн санаа төрж эргэн тойрныхоо хүмүүсийг гайхшруулах нь олон. Ингээд энэхүү нийтлэлээр дамжуулан ирээдүйд "юм дуулгах" хүүхдүүдийн хөгтэй, гайхмаар мөчүүдээс хүргэж байна.

Томчуудын сэтгэхгүйг сэдсэн "айхтар" хүүхдүүдийн хөгжилтэй мөчүүд Хадгалах
2021-09-20, 17:56

Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс

Олон эриний туршид хүмүүс хамгийн үнэтэй металыг алт хэмээн бодсоор иржээ. Юугаар ч үнэлж баршгүй цаг хугацаа болон бусад үнэт зүйлсийг алттай зүйрлэдэг учраас арга ч байхгүй юм. Гэхдээ алт бол үнэ өртгийн хувьд энгийндээ л орно. Харин түүнээс үнэмлэхүй өндөр үнэтэй зүйлсийг танилцуулж байна. 

Дэлхийн хамгийн үнэтэй зүйлс Хадгалах
2016-06-30, 18:06

Баян ядуугийн ялгаа

Сүүлийн үед эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрч, баян ядуу хүмүүсийн ялгаа, зааг нь тэнгэр газар мэт зөрүүтэй болсоор байна. Баян нэгэн нь улам бүр бэлжин, ядуу хүмүүс нь өнөө маргаашийнхаа хоолыг арай ядан аргацааж байгаа нь нууц биш. Амьдралын сүүлийн мөчид бүгд л шороонд булагдахаас хойш, хүнлэг чанараа хадгалж, нэгэндээ сайхан сэтгэлээр хандах нь чухал юм шиг... Ийнхүү та бүхэндээ сонирхуулах үүднээс, баян ядуу болон дундаж амьдралтай хүмүүсийн амьдралын ялгаа заагийг өгүүлэх мэдээллийг хүргэе.

Баян ядуугийн ялгаа Хадгалах

Япончуудын тухай сонирхолтой 10 баримт

Япон сонин жигтэй улс орон гэдгийг хүн бүр сайн мэднэ. Тэгвэл бидний мэдэхгүй олон сонирхолтой баримт Япон оронд байдаг бололтой. Үүнээс сонирхуулахад...

Япончуудын тухай сонирхолтой 10 баримт Хадгалах

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ?

Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүн бүрийн хувьд нөхөж болшгүй их гарзыг авчирдаг. Шашны талаасаа авч үзэхэд, бурхан болоочын сүнс нь 49 хоногтоо гэр орноороо эргэлддэг хэмээдэг. Мөн заримдаа ямарваа таагүй зүйлсийг зөгнөж, хайртай хүмүүстэй сануулга болгох үүднээс зүүдэнд ордог гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай хамтдаа олж мэдэцгээе!

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ? Хадгалах

Америк бүсгүй 6 настай өргөмөл охиныхоо хэн байсныг нь мэдээд гэрээсээ нүүжээ

2009 онд гарсан "Orphan" хэмээх  сэтгэхүйн аймшгийн кинонд өгүүлдэг үйл явдал АНУ-ын Индиана мужийн нэгэн гэр бүлд тохиолджээ. 6 настай Украйн охиныг өргөж авсан эмэгтэй эхэндээ хүүхдээ хаясан хэрэгт буруутгагдсан боловч тэрээр охиныг 22 настай, сэтгэцийн өвчтэй одой эмэгтэй байсныг олон нийтэд дэлгэсэн байна.

Америк бүсгүй 6 настай өргөмөл охиныхоо хэн байсныг нь мэдээд гэрээсээ нүүжээ Хадгалах
2019-09-24, 17:00

Хятад эмэгтэйн сүйт бүсгүй болох мөрөөдөл нас барсных нь дараа биелжээ

Хятадын иргэн 35 настай Шу Шинан хөхний хорт хавдраар нас барсан сүйт бүсгүйдээ үнэнч гэдгээ баталж оршуулгынх нь үеэр цогцостой нь гэрлэжээ. Сүйт залуу ийм хачирхалтай хуримын ёслол хийснээр хайртай эмэгтэйнхээ сүйт бүсгүй болох мөрөөдлийг нь биелүүлж байгаа хэрэг гэсэн байна.

Хятад эмэгтэйн сүйт бүсгүй болох мөрөөдөл нас барсных нь дараа биелжээ Хадгалах

Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ?

Интернэт бол жинхэнэ мэдлэгийн уурхай бөгөөд таньд туслахад хэзээд бэлэн байдаг. Тэгвэл "Reddit" сайт дээрх нэгэн групп нь хүмүүсийн олсон, харсан эсвэл тааралдсан хачин жигтэй, ер бусын зүйлсийг шинжлэн судалж, яг юу болохыг нь тогтоодог байна. Хамтын хүчээр үнэнийг эрэлхийлэх юутай сайхан. Дараах нууцлаг зүйлс юу болохыг та ч гэсэн таах гээд үзээрэй. 

Хүмүүсийн олсон эдгээр нууцлаг зүйлс яг юу болж таарсан бэ? Хадгалах