Бие хамгаалагчдын тухай бидний мэдэхгүй нууцууд

Улс орон бүрт тусгайлан бэлтгэгдсэн бие хамгаалагчид байдаг. Тэд кинон дээр хар шил зүүж, чихэндээ төхөөрөмж зүүн тун ч дэгжин болоод ширүүн харагддаг. Харин бодит амьдрал дээрх бие хамгаалагч нар ямар байдаг юм бол? Бид энэхүү асуултын хариулт болгож, та бүхэндээ АНУ-ын нууц албаны бие хамгаалагчдын тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Бие хамгаалагчдын тухай бидний мэдэхгүй нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бидний бодож байгаагаас олон хүн байдаг

АНУ-ын "Secret Service"-д бид 100 гаруй тусгай бэлтгэгдсэн цэргүүд байдаг байх хэмээн боддог. Харин үнэн хэрэгтээ тус хэсэгт 6,500 гаруй цэргүүд байдаг бөгөөд бүгд тусгай сургуулилалт хийж, дээд түвшинд бэлтгэгдсэн байдаг.

Бидний бодож байгаагаас олон хүн байдаг

2 Тэд зөвхөн ерөнхийлөгчийг хамгаалдаггүй

Бие хамгаалагчид ганц ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн гэр бүл биш, өмнөх ерөнхийлөгчид, тэдний гэр бүлийнхний аюулгүй байдалд ч мөн санаа тавьж, хамгаалдаг. Үүнээс гадна тэд ерөнхийлөгчийн зочид, ерөнхийдөө ерөнхийлөгчийн хүссэн хүн бүрийг хамгаалах үүрэгтэй билээ.

Тэд зөвхөн ерөнхийлөгчийг хамгаалдаггүй

3 Гурван үе шатыг давдаг

Хамгаалагчид хээрийн дадлага ажилд хамрагдахаас өмнө судлах, сурах ёстой зүйлс гэж бий. Тэд эхлээд 3 жил оффист ажиллаж, туршлага судлах хэрэгтэй. Үүний дараа тусгай бэлтгэлд хамрагдаж, бүрэн утгаараа бие хамгаалагч болно. Харин хангалттай олон жил ажилласны дараа оффист буцаж орон, дээгүүр байр суурьтай ажилд томилогддог байна.

Гурван үе шатыг давдаг

4 Ямар ч нөхцөлд амьд гарах сургалт явуулдаг

Тэд гарч болзошгүй аюулаас сэргийлэх үүднээс үргэлж бэлтгэл хийдэг. Ингэхдээ бүх төрлийн гэмт халдлага, ямар ч нөхцөлд амьд гарах сургуулилалт хийж, төрөл бүрийн зүйлсийг туршдаг. Уснаас амьд гарах, бууны сумнаас бултах гэхчлэн бэлтэлүүдийг 8 долоо хоногийн турш хийж, бүрэн бэлтгэгддэг.

Ямар ч нөхцөлд амьд гарах сургалт явуулдаг

5 Анхны тусламж үзүүлж чадна

Бие хамгаалагч бүр эрүүл мэндийн үндсэн суурь мэдлэгтэй байх ёстой төдийгүй бусдыг тайван байлгаж, сэтгэл санааг нь засах чадвартай байдаг. Мэдээж тэд анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай хангалттай ихийг сурч мэдэн, дадлага хийсэн байдаг.

Анхны тусламж үзүүлж чадна

6 Ерөнхийлөгчид тохирох илүү цус авч явдаг

Бие хамгаалагчид эрүүл мэнд, эмчилгээний үндсэн чадваруудыг эзэмшсэн байдаг болохыг дээр дурдсан. Тэд ерөнхийлөгчид таарах илүү цусыг үргэлж биедээ авч явдаг бөгөөд төрийн тэргүүнд цус сэлбэх хэрэг гарвал, бие хамгаалагчид үүнийг ямар ч асуудалгүй хийж чадна.

Ерөнхийлөгчид тохирох илүү цус авч явдаг

7 Онцгой байдлын үйл ажиллагаа явуулдаг уул

АНУ-ын төрийн бүх албан тушаалтнууд цугларч, хурал цуглаан хийдэг нууц газартай байдаг. Тус газрыг нууц албаныхан хараандаа авч, 7 хоногийн 24 цаг хамгаалдаг аж.

Онцгой байдлын үйл ажиллагаа явуулдаг уул

8 Ерөнхийлөгчдийг нууц нэрээр дууддаг

"Secret Service"-ийн бие хамгаалагчид ерөнхийлөгчдийг тусгай нууц нэрээр нэрлэж, холбоо тогтоохдоо ашигладаг. Жишээлбэл Барак Обамаг "Renegade", түүний гэргийг "Renaissance", охидыг нь "Radiance болон Rosebud" гэж нэрлэдэг байна.

Ерөнхийлөгчдийг нууц нэрээр дууддаг

9 Зууван оффист хөдөлгөөн мэдрэгч байдаг

"Secret Service"-ийн баримталдаг гол дүрэм бол ерөнхийлөгчийг хэзээ ч ганцааранг нь үлдээж болохгүй. Хэрвээ ерөнхийлөгч зууван оффист ганцаараа байхыг хүсвэл, тэд тусгай төхөөрөмж асааж хөдөлгөөнийг ажигладаг байна. Зууван оффист өөр хэн нэгэн орж ирвэл, хөдөлгөөн мэдрэгч ажиллаж, хамгаалагч нарт мэдээлэл өгдөг аж.

Зууван оффист хөдөлгөөн мэдрэгч байдаг

10 Ерөнхийлөгчийн хоббиг дуурайх шаардлагатай болно

Ерөнхийлөгчийг ганцааранг нь орхиж болдоггүй гэдгийг дээр дурдсан. Тиймдээ ч бие хамгаалагч нар ерөнхийлөгчийн явсан газар бүрт дагаж, хоббиг нь хүртэл дуурайх хэрэгтэй болдог. Ерөнхийлөгч өглөө бүр гүйдэг бол хамгаалагч ч мөн дагаж л гүйх ёстой. Тогтмол ууланд авирдаг бол хамгаалагч ч бас дагаж авирах шаардлагатай болно.

Ерөнхийлөгчийн хоббиг дуурайх шаардлагатай болно

11 Хамт эмнэлэг орно

Ерөнхийлөгч ямар ч асуудалтай болж, эмчид үзүүлсэн, хамгаалагч заавал дагаж орох ёстой.

Хамт эмнэлэг орно

12 Бүх зурвас, мессежийг хянана

Нууц алба нь ямар нэг аюул заналхийлэл байх вий гэх үндэслэлээр бүх захиа, мессежийг шалгадаг байна. Энэ байгууллага нь олон мянган төрлийн бүхий л мэдээллийн сантай бөгөөд энэ нь судалгааны үйл явцыг хялбар болгоход тусладаг.

Бүх зурвас, мессежийг хянана

13 Бүхнийг бичиж авна

Бие хамгаалагчид үргэлж олон тооны камер ашигладаг. Энэ нь олон асуудлыг шийдэж, хүчирхийлэл үйлдэгчийг хайж олоход ихээхэн тус хүргэдэг байна. Ерөнхийлөгч асан Кеннедигийн аллагын дараа ерөнхийлөгчийн албан тушаалд видео бичлэг хийх үүрэг бүхий машинтай байхаар шийдвэр гаргасан байдаг.

Бүхнийг бичиж авна

14 Ерөнхийлөгчийн төлөө амиа өгнө гэж амладаггүй

Бие хамгаалагчид ерөнхийлөгчийн төлөө амиа өгнө гэж тангараг өргөдөггүй аж. Зарим Холливуудын кинон дээр хүмүүст буруу ойлголт төрүүлэхээр, амиа өгөх болно хэмээн тангараг өргөдөг байна.

Ерөнхийлөгчийн төлөө амиа өгнө гэж амладаггүй

15 Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нэг л хүн байдаг

Ерөхийлөгчийн бие хамгаалагчийн үүрэг хашиж байгаад амиа алдсан цор ганц хүн байдаг бөгөөд түүнийг Лесли Коффтел (Leslie Coffelt) гэдэг байжээ. Тэрээр АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Харри Труман (Harry Truman)-ийг хамгаалж байгаад, 1950 оны 11-р сарын 1-нд амь насаа алдсан гэдэг. 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нэг л хүн байдаг

16 Тэд байршилаа нууцалдаг

Нууц албаны төв байр нь Вашингтон хотод ямар нэгэн таних тэмдэг, нэргүй барилгад байрладаг. Бөмбөг суурилуулахуйц хогийн сав ч төв байрны ойролцоо байдаггүй.

Тэд байршилаа нууцалдаг

17 Нууц алба нь Линкольныг нас бардаг өдөр байгуулагдсан

Төрийн сангийн нарийн бичгийн дарга Хью Маккуллоч (Hugh McCulloch) нь анх нууц албыг байгуулах тухай санал дэвшүүлж байжээ. Тэрээр 1865 оны 4-р сарын 14-нд Абрахам Линкольн (Abraham Lincoln)-д өөрийн санааг танилцуулсан бөгөөд уг орой ерөнхийлөгч театрт очиж, толгойн тус газраа буудуулан нас барсан билээ.

Нууц алба нь Линкольныг нас бардаг өдөр байгуулагдсан

18 Нууц алба ерөнхийлөгчийг хамгаалахаар байгуулагдаагүй

Нууц алба нь үнэн хэрэгтээ зөвхөн ерөнхийлөгчийн амийг хамгаалах зорилгоор байгуулагдаагүй аж. Угтаа бол тус байгууллага нь санхүүгийн залилан, нууц хуйвалдаан зэрэгтэй тэмцэж, асуудлыг шийдвэрлэх үндсэн дээр байгуулагдсан билээ.

Нууц алба ерөнхийлөгчийг хамгаалахаар байгуулагдаагүй

19 Дотор нарны шил зүүдэггүй

Кинон дээр бие хамгаалагчид нарны шил зүүж, хар хувцас өмсдөг хэмээн хүмүүст ойлгуулчихсан. Гэвч үнэн хэрэгтээ тэд дотор байгаа тохиолдолд шил зүүдэггүй бөгөөд ердөө л бидэнтэй адил нарны хорт цацрагаас нүдээ хамгаалах гэсэндээ шил зүүдэг гэнэ.

Дотор нарны шил зүүдэггүй

20 Тэд ч бас алдаа гаргадаг

Нууц албаныхан ч мөн алдаа гаргаж байсан удаатай. Ерөнхийлөгч Барак Обамаг хамгаалагчийн хамт цахилгаан шатанд явж байх үед хутгатай этгээд халдаж байсан удаатай. Түүнийг хэрхэн цагаан ордон руу нэвтэрсэн болохыг шалгахад, тэрээр ердөө л хашаа даван ямар ч асуудалгүй нэвтэрч, нууц албаныхан хараа хяналт сул хэмээн шуугиан тарьж байв.

Тэд ч бас алдаа гаргадаг

21 Тэдний гар үргэлж бэлэн байдалд байдаг

Хэрэв та зургыг сайтар ажиглавал, хамгаалагчдын гар үргэлж бэлэн байдалд байдгийг харж чадна. Тэд ямар ч нөхцөл байдалд бэлэн байж, зэвсгээ гаргахад бэлдэж, гараа ямагт гаргаж явдаг байна.

Тэдний гар үргэлж бэлэн байдалд байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()