Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ?

Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүн бүрийн хувьд нөхөж болшгүй их гарзыг авчирдаг. Шашны талаасаа авч үзэхэд, бурхан болоочын сүнс нь 49 хоногтоо гэр орноороо эргэлддэг хэмээдэг. Мөн заримдаа ямарваа таагүй зүйлсийг зөгнөж, хайртай хүмүүстэй сануулга болгох үүднээс зүүдэнд ордог гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай хамтдаа олж мэдэцгээе!

Нас барсан хүмүүсийг зүүдлэх нь ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар учиртай вэ?

Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар, нас барсан нэгнийг зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг хэмээдэг байна. Харин зүүдний тайлалд, нас барсан нэгнийг хэрхэн зүүдэлж буйгаас шалтгаалан ирээдүйд болох зүйлсийг таамаглаж болох гэнэ. Жишээ нь, зүүдэлсэн хүн тань булшиндаа, үхсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал таныг илүү сэрэмжтэй байхыг өгүүлнэ.

Ямар учиртай вэ?

2 Зүүдний тайлал

Та зүүдэндээ, нас барсан хүнтэй хууч хөөрөх, түүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаагаар зүүдэлвэл, хүсэн хүлээсэн мэдээгээ сонсох, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг зөгнөнө. Харин Христийн шашинд, хэрвээ танд нас барагсдын сүнс зүүдлэгдвэл, энэ нь тухайн хүн төрлөө олоогүй, хорвоо дэлхийгээр хэрэн хэсүүчилж буйг илтгэдэг байна.

Зүүдний тайлал

3 Өөр өнцгөөс харвал...

Харин шашингүй үзэлтнүүд буюу, үл итгэгч нар нас барагсдыг зүүдлэх нь, муугийн дохио гэж үздэг бөгөөд энэ нь чухал бичиг баримт, мөнгө, хэрэгтэй зүйлсээ алдах аюултай хэмээдэг аж. Харин барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд цээрлэдэг.

Өөр өнцгөөс харвал...

Харин та ямар бодолтой байна вэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()