Япончуудын тухай сонирхолтой 10 баримт

Япон сонин жигтэй улс орон гэдгийг хүн бүр сайн мэднэ. Тэгвэл бидний мэдэхгүй олон сонирхолтой баримт Япон оронд байдаг бололтой. Үүнээс сонирхуулахад...

Япончуудын тухай сонирхолтой 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дээр үед Япончууд хар галуугаар загас агнадаг байжээ.

Шөнийн цагаар загасчид гэрэл асааж загасны анхаарлыг татдаг байсан байна. Харин дараа нь завь болгоноос  10 орчим уяагаар уясан хар галууг ус руу хийдэг байжээ. Шувуу болгоны хүзүүг уясан байдаг бөгөөд энэ нь барьсан загасаа залгихгүй байхад чиглэгдсэн аж. Ингээд шувууг дээш нь гарган ирж загасаа гаргаж авдаг байжээ. Загас агнаж чадсан шувуу бүр шагналтай байсан бөгөөд дараагийнхаа анд гардаг байсан байна.

Дээр үед Япончууд хар галуугаар загас агнадаг байжээ.

2 Япончууд утсаар ярихдаа “Моси-моси” гэж хариулдаг.

Утас хэрэглээнд гарснаас хойш Япончууд утсаар хариулахдаа “Ой Ой” хэмээн хариулдаг байсан байна. Харин залгасан хүн нь  “Хай, ё годзаймасу” буюу “Надад хэрэг байна” гэсэн утгатай аж. Хэсэг хугацааны дараа энэ үг нь “Мошимасу, мошимасу” хэмээн өөрчлөгдсөн бөгөөд энэ нь “ярьж байна, ярьж байна” гэсэн утгатай аж. Сүүлдээ энэ үг нь бүр товчхон болж “Моши-моши” болжээ.

Япончууд утсаар ярихдаа “Моси-моси” гэж хариулдаг.

3 Япончууд ногоон гэрлийг цэнхэр гэрэл гэдэг.

Японд анх гэрлэн дохио гарахад улаан, шар, цэнхэр өнгөтэй байсан байна. Харин гэрэл дохио асуух үед ногоон гэрэл нь илүү сайн харагдаж байгааг тогтоожээ. Тиймээс цэнхэр өнгийг бага багаар ногоон болгон өөрчилсөн байна.

Япончууд ногоон гэрлийг цэнхэр гэрэл гэдэг.

4 Японы мөнгөн дэвсгэрт дээр үсэрхэг эрчүүдийн зураг байдаг.

Ийнхүү үсэрхэг эрчүүдийн зураг байдаг хамгийн гол шалтгаан нь хуурамч дэвсгэрт үйлдвэрлэхээс сэргийлсэн байдаг байна. Мөнгөн дэвсгэрт дээр аль болох их хэмжээний  жижиг биетүүд орох хэрэгтэй бөгөөд үүнд сахал, духан дээрх үрчлээ гэх мэт ихээр ордог ажээ.

Японы мөнгөн дэвсгэрт дээр үсэрхэг эрчүүдийн зураг байдаг.

5 Японд “уулын халим” гэх яриа бий.

Эвфемизм яма-кудзира гэсэн энэхүү үг нь “уулын халим” хэмээн орчуулагдах бөгөөд гол утга санаа нь Японд буддын шашин орж ирснээр мах идэхийг хориглосон юм.  Загасанд энэ хориг хамаагүй бөгөөд энэ үгийг энгийн иргэд зэрлэг гахайны мах идэе гэж хэлэхдээ ашигладаг аж.

Японд “уулын халим” гэх яриа бий.

6 Япончууд мөнгөн дэвсгэртээ “эн” гэж хэлдэг.

Нэлээн дээр үед Японы мөнгөн тэмдэгтийг “вэн” гэдэг байжээ. Харин цаг хугацаа өнгөрөхөд “в”-ээр эхэлсэн үеүүдийн дуудлага өөрчлөгдсөн байна. Эдо \1603-1868\ оны үед Япончууд мөнгөн дэвсгэртээ “эн” гэж нэрлэж байсан байна. Харин гадаадууд Япон ханзыг өөрийнхөөрөө ойлгож Японы “э” авиаг латины “уe” болгосон бөгөөд энэ нь “эн”-ийг  “иен”, “иена” гэж дуудах нөхцлийг бүрдүүлжээ.

Япончууд мөнгөн дэвсгэртээ “эн” гэж хэлдэг.

7 Японд нэг аяга кофе маш үнэтэй.

Японд нэг аяга кофены үнэ 400 иенээс хол давах нь бий. Гэхдээ энэ нь кофены  чанартаа бус харин кофегоо хүлээж суух орчноосоо хамаардаг байна. Кофе болох зуур тав тухтай орчинд сууж, ном уншиж болох юм. Үүнээс гадна кофе ууж суухад хэн  ч таныг гарахыг шаардахгүй бөгөөд харин ч инээмсэглэн ус нэмж өгсөөр байх болно.

Японд нэг аяга кофе маш үнэтэй.

8 Японд уулзвар дээр зогссон машин гэрлээ унтраадаг.

Нэгэн гадаадын жуулчин хэлэхдээ Япончууд энэ арга замаар машинхаа аккумляторыг хэмнэдэг гэж үзжээ.  Гэтэл үнэн хэрэгтээ жолооч зогсож байх үед гэрэл шаардлагагүй бөгөөд унтраасан тохиолдолд замаар гарч буй болон өөдөөс ирж буй машин руу хурц гэрэл тусгахгүй байхад чиглэгдсэн ажээ.

Японд уулзвар дээр зогссон машин гэрлээ унтраадаг.

9 Хүнсний лангууг “800 нэрийн барааны дэлгүүр” гэж нэрлэдэг.

Анх хүнсний ногооны лангууг “ногоон лангуу” гэдэг байсан байна. Харин энэ лангуунд самар, лаазалсан бүтээгдэхүүн болон бусад барааг худалдаалах болсноор “800 нэрийн барааны дэлгүүр” гэх болжээ. Япончуудын хувьд 800 гэдэг тоо маш олон утгыг илэрхийлдэг. Энэ нь ямар ч төрлийн барааг худалдан авах боломжтой гэсэн санааг мөн илэрхийлдэг юм байна.

Хүнсний лангууг “800 нэрийн барааны дэлгүүр” гэж нэрлэдэг.

10 Сумогийн ялагч сонирхолтой шагнал авдаг.

Түүнд шинэ машин бэлэглэдэг бөгөөд үүний хамт бүтэн жилийн түлшний хэрэглээг өгдөг. Мөн 1000 ширхэг сиитакэ мөөг, нэг үхэр, бүтэн жилийн коланы хэрэгцээг хангадаг юм байна.

Сумогийн ялагч сонирхолтой шагнал авдаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()