СААК БАРИМТ

Цаг хугацааны машингүйгээр өнгөрсөнд очиж болох 11 газар

XXI зуунд телевиз, ухаалаг утас болон интернэтгүйгээр амьдарч болно гэвэл та итгэх үү? Техник технологийн дэвшлийг орхиод, эртний хүмүүсийн хуулиар, тэдний өвөг эцгийн зан заншлаар амьдарч болох олон газар дэлхий дээр байдаг. Тэнд амьдардаг хүмүүс орчин үеийн цахилгаан хэрэгслүүдээс татгалзаж, өнгөрсөн зууны удаан хэмнэлтэй амьдралыг илүүд үздэг, чулуун зэвсгийн үед гацсан мэт байдаг байна. Ингээд та бүхэнд цаг хугацааны машингүйгээр өнгөрсөнд очиж болох газруудыг танилцуулж байна.

Цаг хугацааны машингүйгээр өнгөрсөнд очиж болох 11 газар Хадгалах

Япончууд ингэж ажлын бүтээмжээ нэмэгдүүлдэг

Японы "Ferray" компани ажилчдынхаа сэтгэл санааг өөдрөг байлгах нийгэмд тустай нэгэн өвөрмөц аргыг олжээ. Тэд гэр оронгүй, тэнэмэл муурнуудыг үрчлэн авч оффис дээрээ тэжээх болсон юм. Нэг талаараа тус компани амьтдын асрах газрын үүргийг давхар гүйцэтгэх болсон бөгөөд ажилчид нь ч баяр хөөртэй байх болсон гэнэ. 

Япончууд ингэж ажлын бүтээмжээ нэмэгдүүлдэг Хадгалах

Хятадууд яагаад хашхирч ярьдаг вэ?

Хаа саагүй тамхи татаж, кафе ресторанд хогоо ширээн доогуур шидэж, зуны цагт эрчүүд нь гэдсээ гаргаж алхдаг, уучлалт гуйлгүйгээр хажуугаар чихэж ордог, эрүүл ахуйн шаардлага муу хангасан гээд саар зүйлүүд их сонсогддог ч бусад орны хүмүүсийн хувьд хамгийн гайхаж хүлээж авдаг зуршил нь хятадуудын хаа явсан газраа чангаар ярьж явдаг нь гэнэ шүү.

Хятадууд яагаад хашхирч ярьдаг вэ? Хадгалах

Сибирийн хууль бус "соёоны ангуучид"

Сибирийн хойд нутагт зуны улиралд хэзээ ч нар жаргадаггүй гэдгийг та мэдэх үү? Колым голын сав газарт орших шигүү ой, тундр бүхий энэ газар онгон зэрлэг байгалиараа дэлхийд алдартай билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлоос болж Сибирийн байгаль эх цөхрөн уйлах болжээ.

Сибирийн хууль бус "соёоны ангуучид" Хадгалах
2019-05-31, 18:05

Говьд босгосон "Ангараг дээрх бааз"

Ирээдүйд Ангараг гариг дээр баригдах баазны загвар Хятадын Хөх нуур муж дахь Говийн их цөлийн Цайдамын хөндий хэмээх газар анх удаа албан ёсоор байгуулагдсан байна. Энэхүү бааз нь одоогийн байдлаар судалгааны төв гэхээс илүү жуулчдад зориулсан үзүүлэнгийн байдалтай байгаа ч ингэж холыг сэтгэж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Говьд босгосон "Ангараг дээрх бааз" Хадгалах

Хүний биеийн тухай итгэмээргүй 10 баримт

Бидний бие организмд ганцхан секундийн дотор мянга мянган химийн урвал ээлж дараагүй явагдаж байдаг билээ. Тиймдээ ч "ХҮН" хэмээх бодьгал шинжлэх ухааны хамгийн их нууцтай, адармаатай судлагдахуунд тооцогддог. Ингээд та бүхэнд хүний бие махбодийн талаарх итгэмээргүй 10 баримтыг танилцуулж байна. 

Хүний биеийн тухай итгэмээргүй 10 баримт Хадгалах

Дэлхийн хамгийн тансаг галт тэргээр зорчих ямар байдаг вэ?

Танд "East Japan Railway" компаний эзэмшдэг дээд зэрэглэлийн аяллын зориулалттай Шики-Шима галт тэргийг танилцуулж байна. Уг галт тэргэнд сууснаар 5 одтой зочид буудалд авч болох үйлчилгээнээс ч илүү тансаг байдлыг мэдрэх гэнэ.

Дэлхийн хамгийн тансаг галт тэргээр зорчих ямар байдаг вэ? Хадгалах

Түүхэн дэх хамгийн урт насалсан хүний нууц

1933 онд “Таймс” болон “Нью-Йорк Таймс” сэтгүүл дээр Ли Чин Юн гэгч хятад эр 256 насандаа таалал төгссөн тухай мэдээ нийтлэгджээ. Тэрбээр амьдралынхаа турш 23 эхнэрээ нутаглуулж, 180 гаруй хүүхдийн эцэг болжээ. Хүн үнэхээр ийм урт наслах боломжтой гэж үү?

Түүхэн дэх хамгийн урт насалсан хүний нууц Хадгалах

Дэлхий дээрх тамаас ялгаагүй 5 газар

Манай дэлхий диваажин мэт газруудаар дүүрэн, өгүүлшгүй тансаг ер бусын гараг билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүн төрөлхтний бүтээсэн аймшигт газрууд ч байдаг болохыг мартаж болохгүй. Ингээд танд хүмүүсийн бий болгосон "там"-уудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхий дээрх тамаас ялгаагүй 5 газар Хадгалах
2019-05-30, 16:47

Эверест ууланд үүсээд буй "үхлийн дараалал"

Дэлхийн дээвэр Эверест уулын оргилд гарах гэсэн хүмүүсийн тоо энэ жил маш их байгаагаас шалтгаалан авирагчдын амь насанд аюул учраад байна. Энэ долоо хоногт л гэхэд 62 настай Америкийн прокурор Кристофер Кулиш амиа алджээ. Ингэснээр энэ жилд Эверестэд авирч байх үедээ амиа алдсан хүмүүсийн тоо 11-д хүрч байгаа аж. 

Эверест ууланд үүсээд буй "үхлийн дараалал" Хадгалах

Бодит амьдрал дээрх "маугли" хүүхдүүдийн түүх

Жулиа Фуллертон Баттен хэмээх Герман зурагчин бүсгүй нэгэн удаа Марина Чапман гэх эмэгтэйн эгэл бус түүхийг өгүүлдэг “Нэргүй охин” хэмээх номыг уншиж байжээ. Улмаар маугли шиг амьдарч байсан Маринагийн амьдрал зурагчин бүсгүйн сонирхлыг ихэд татаж, “Зэрлэгшсэн хүүхдүүд” хэмээх зургийн цомгоо гаргах онгодыг нь хөглөж өгсөн гэдэг. Гэхдээ түүний цомогт багтсан гэрэл зураг бүрийн ард санаанд оромгүй аймшигт түүхүүд байдаг билээ.

Бодит амьдрал дээрх "маугли" хүүхдүүдийн түүх Хадгалах
2019-05-29, 16:17

ДОХ-ыг бүрэн ялан дийлсэн дэлхийн цорын ганц хүний түүх

Тимоти Браун 1995 онд ДОХ хэмээх аймшигт өвчин туссан болохоо мэджээ. Тухайн үед эмч нарын тооцоолсноор түүнд цөөхөн хэдэн жилийн л нас байсан гэдэг. Мөн тэрбээр ДОХ-той тэмцэж байхдаа 2006 онд лейкемия гэх хүнд өвчин тусаж, эдгэршгүй өвчтөнүүдийн тоонд багтах болсон юм. Гэхдээ Тимоти нас бараагүй ба дэлхий даяар алдартай болж, 20 жилийн турш ДОХ-ын халдваргүй амьдарч байгаа билээ.

ДОХ-ыг бүрэн ялан дийлсэн дэлхийн цорын ганц хүний түүх Хадгалах