Жимсэн дээр байдаг наалт ямар учиртай вэ?

Шүүслэг, амтлаг жимсгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй билээ. Аз жаргал бэлэглэх амт чанар сайтай жимснүүд дээр утга учир бүхий наалт байдгыг та урьд өмнө нь анзаарч байв уу? Бид үүнд төдийлэн ач холбогдол өгдөггүй боловч энэ нь маш чухал зүйлсийг бидэнд хэлж байдаг аж. Ингээд хамтдаа тухайн наалт ямар учиртай болохыг олж мэдэцгээе. 

Жимсэн дээр байдаг наалт ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дөрвөн оронтой тоо (3 эсвэл 4-р эхлэх)

Таны худалдан авах гэж байгаа жимсэн дээр дөрвөн оронтой тоо бүхий наалт байвал энэхүү жимс нь орчин үеийн агрономын арга техникийн тусламжтайгаар бүтсэн гэсэн үг юм. Нэг ёсондоо бордоо, пестицид бодисын үр дүнд үүссэн жимс гэх утгыг илэрхийлдэг билээ. 

Дөрвөн оронтой тоо (3 эсвэл 4-р эхлэх)

2 Таван оронтой тоо (8-р эхлэх)

Импортын жимс дээр төрөл бүрийн тоо байх бөгөөд тэр тоо нь таван цифртэй төдийгүй 8-аар эхэлсэн бол "GMO" буюу генийн өөрчлөлтэй бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Ихэвчлэн гадил, тарвас зэрэг жимсүүд генийн өөрчлөлттэй байдаг. 

Таван оронтой тоо (8-р эхлэх)

3 Таван оронтой тоо (9-р эхлэх)

Харин тухайн жимсэн дээрх тэмдэг таван цифртэй, тэр нь 9-өөр эхэлсэн байвал органик буюу тарьж ургуулсан гэсэн үг юм. Тиймээс аль болох органик хүнс сонгож байхыг зөвлөе. 

Таван оронтой тоо (9-р эхлэх)

4 Ямар нэгэн кодгүй

Ямар ч кодгүй жимс нь ихэвчлэн аюултай байдаг. Импортоор орж ирсэн жимснүүд бүгд тэмдэг, кодтой байх ёстой бөгөөд кодгүй тохиолдолд худалдаж авахгүй байсан нь дээр аж. Энэ нь ямар аргаар хийгдсэн нь тодорхойгүй тулд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. 

Ямар нэгэн кодгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()