Говьд босгосон "Ангараг дээрх бааз"

Ирээдүйд Ангараг гариг дээр баригдах баазны загвар Хятадын Хөх нуур муж дахь Говийн их цөлийн Цайдамын хөндий хэмээх газар анх удаа албан ёсоор байгуулагдсан байна. Энэхүү бааз нь одоогийн байдлаар судалгааны төв гэхээс илүү жуулчдад зориулсан үзүүлэнгийн байдалтай байгаа ч ингэж холыг сэтгэж байгаа нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Говьд босгосон "Ангараг дээрх бааз"
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Ангарагийн бааз-1" нэртэй энэхүү төв нь хөлбөмбөгийн талбайн 1/5-ыг эзлэхүйц хэмжээтэй. 2020 он гэхэд Улаан нүдэн гарагийг зорих амбицтай улсууд болох АНУ, Орос, Энэтхэгээс түрүүлж Хятадууд ийнхүү хөдөлж буйг Ройтерс агентлаг онцолжээ.

Хятадын ШУА-ийн Сансар судлалын төвийн удирдлагуудын хэлж буйгаар энэхүү баазыг Хөх нуур мужид байгуулсан нь нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх давхар зорилготой аж. 

Мөн сансар, одон орон, газар зүй, геологи, цаг уур, шинэ эрчим хүч зэрэг салбарын судлал, практикийг уялдуулсан боловсролын баазтай болж байна гэж тэд хэлжээ.

Бүс нутгийн байгалийн онцлогоос хамаарч уг баазад зочилсон хүмүүст яг л Ангараг гараг дээр очсон сэтгэгдэл төрдөг гэнэ.

Ойрын ирээдүйд уг баазыг сансрыг нисгэгчийг бэлтгэх жинхэнэ төв болгон өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()