Өвлийн улиралд очиж амрахад хамгийн тохиромжтой цанын баазууд

“Аялал жуулчлал” гэдэг үгийн дор ихэнх хүний толгойд зуны дэлгэр цаг төсөөлөгддөг. Харин өвлийн аялал жуулчлал гэдэг үгийг сонсоход юуны өмнө цана, чарга санаанд бууна. Өвлийн цагт аялна гэдэг бол зүрхний булчингаа чангалж, бие организмаа бүхэлд нь эрч хүчтэй байлгаж, гуалиг сайхан биеийнхээ уян хатан байдлыг хадгалах шилдэг арга юм. Уулын оройгоос чаргаар буухдаа эрч хүчийг мэдэрч, нуурын мөсөн дээр тэшихдээ өвлийн спортын гайхамшигтай учирч, тусгай гэрэлтүүлэг бүхий шөнийн гулгалтын замаар дов сүлжин цанаар хурдлах үедээ эр зоригийг мэдрэн, сэтгэлийн таашаал авах боломж хүн бүрт бий. Хэрвээ та байгалийн сайхныг мэдэрч, цэвэр агаараар амьсгалж, амрахыг хүсвэл дор дурдсан 10 цанын баазын аль нэгийг зориорой.

Өвлийн улиралд очиж амрахад хамгийн тохиромжтой цанын баазууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гудаури, Гүрж

Өмнөд Кавказын уулархаг бүс нутгийн хамгийн өндөр цэгт орших уг бааз бол Францад хамгийн сүүлд байгуулагдсан “шинэ залуу” амралтын газар юм. Энд хүүхдүүдэд зориулсан цана, тэшүүрийн сургуулиуд, усан парк хүртэл бий. Сноубордчдод зориулан тусгай харайлтын тавцангуудыг ч мөн барьжээ. Хүүхдүүдийг зугаацуулах төвүүд байдаг бөгөөд залуучуудын хувьд шөнөжингөө баясан цэнгэх боломжтой.

Ганц дутагдалтай тал нь, нисэх онгоцны буудлаас баазад хүрэхийн тулд түгжрэлтэй үед 4-6 цагийг замд зарцуулдаг. Хүүхдүүдээ дагуулж ирэх хэрэггүй, учир нь тэдний хувьд уур амьсгалд дасан зохицоход нэн хэцүү.

"Ski-pass" тасалбарын үнэ нь 4 өөр ангилалтай бөгөөд насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 59 еврогоор амарч болно.

Гудаури, Гүрж

2 "SkyResort", Монгол

"SkyResort" нь Монголын анхны цанын бааз хэдий ч олон улсын стандартад бүрэн нийцсэн юм. Тус баазын зураг төсөл болон гүйцэтгэлийг Францын "MAS Limited" компани хариуцсан бөгөөд хиймэл цасыг бий болгох системийг Италийн "Alpin" компани хийсэн байна.

Ажлын өдрүүдэд "SkyResort" 15 мянган төгрөг, амралтын өдрүүдэд том хүнд 40 мянга, хүүхдэд 35 мянган төгрөгөөр үйлчилдэг аж. 

"SkyResort", Монгол

3 Банско, Болгари

Дэлхийн хамгийн боловсронгуй технологитой цанын баазуудын нэг болох Банско нь Европын баазуудаас эрс ялгардаг. Бүхий л түвшний гулгагчдад зориулсан тусгай замууд байдаг хэдий ч өндөр ур чадвартай тамирчдад зориулсан, хэт огцом доошоо буудаг “хар замууд” зонхилно.

Энд цана хөлөглөхөөс гадна нохой чаргаар зугаалж болох аж. Үнийн хувьд, өргөгч замд суух "ski-pass" тасалбар нь өдрийн 33 ам.доллар. Нисэх онгоцны буудлаас бааз хүртэл автобусаар үйлчилдэг. Спортын хэрэгслийг 6 өдрийн хугацаагаар 20 еврогоор хөлслөх боломжтой.

Банско, Болгари

4 Цахказор, Армен

Арменийн Цахказорт Зөвлөлтийн үед мэргэжлийн цанын тамирчид ирж хичээллэдэг тусгай бааз байсныг орчин үед олон нийтийн цанын бааз болгон хувиргажээ. Энд мэргэжлийн хүмүүст зориулсан том замууд элбэг байдаг бөгөөд сонирхогчдод зориулсан зам шинээр нэмж байгуулжээ. 

Үнийн хувьд, өргөгч замд суух "ski-pass" тасалбар нь өдрийн 23 ам.доллар бөгөөд хүссэн өвлийн спортын хэрэгслээ 100 хүртэлх ам.доллараар хөлсөлж болно. 

Цахказор, Армен

5 Сьерра-Невада, Испани

Энэ цанын бааз нь Европ тивийн хамгийн өмнөд хэсэгт орших цанын бааз бөгөөд жуулчид өдөрт хэдэн мянгаараа ирж очдог. Баазаас  20-хон км-ийн зайд дал мод ургаж, цагаан элс байдаг боловч гайхамшигт үзэсгэлэнт уулс нь мөнхийн цасан нөмрөгтэй. Амралтын улирал 12-4 сар хүртэл үргэлжилнэ. Сноубордод зориулсан тусгай замаас гадна шөнийн гэрэлтүүлэг бүхий цанын замтай. 

Үйлчилгээний чанар сайн бөгөөд зохион байгуулалт нь энгийн ойлгомжтой. Насанд хүрэгчдийн  "ski-pass" тасалбар нь өдрийн 44 евро.

Сьерра-Невада, Испани

6 Закопань, Польш

Эртний энэ цанын бааз нь амрахад тохь тухтайгаас гадна цэвэр агаар нь таны биед жинхэнэ эм болно. Закопаньд ирдэг болсноос хойш дөрвөн зууныг элээж байгаа боловч нэр хүнд нь урьдын адил хэвээр. Закопанийг Польшийн сноубордын нийслэл гэх нь ч бий. Зөвхөн сноубордчдад зориулан тусгай тоноглосон харайлтын тавцан  /трамплин/ бүхий олон зам энд байдаг. Трассын нийт урт нь 240 км бөгөөд бүхий л түвшний ур чадвартай цаначид энд ирэх дуртай. 

Тасалбарын үнэ өдөрт 35 евро ба залуучууд, хүүхдүүдийн хувьд хөнгөлөлт эдлэх боломжтой. Цанын замуудын хооронд явахдаа автобусаар үнэгүй үйлчлүүлж болно.

Закопань, Польш

7 Бэйдаху, БНХАУ

2007 оны Азийн өвлийн наадамд зориулж байгуулагдсан энэ газар өдгөө дэлхийд алдартай өвлийн амралтын газар болжээ. Мэдээж энд БНХАУ-ын өвлийн спортын шигшээ багийнхан бэлтгэлээ хийдэг юм. 

Энд цана, сноуборд гээд бүхий л өвлийн спортын замууд төрөл бүрээрээ байдаг учраас та хүссэн бүхнээ хийж болно. Тасалбарын үнэ өдөрт 25 ам.доллар.

Бэйдаху, БНХАУ

8 Шамони, Франц

Дэлхий дээрх хамгийн алдартай цанын баазуудын нэг болох энэ цогцолбор бусдад байр сууриа алдахыг огтхон ч хүсэхгүй байна. Олон арван мянган жуулчид энэ газар руу тэмүүлсэн хэвээр байгаа бөгөөд тэдний дотор цана болон сноубордын талаар ямар ч төсөөлөлгүй хүмүүс олон бий.

Маш олон төрлийн зугаа цэнгэлийн арга хэмжээ, зоогийн газрууд, маш өндөр түвшний үйлчилгээ нь дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг татдаг.  Энд хүрэлцэн ирсэн хүмүүс өөрсдийн ур чадвар, туршлагаас хамааран цанын замаа сонгоно. Цанын замуудын нийт урт нь 152 км болдог. Хөнгөн замуудаар гулгахад сургагч багш шаардлагагүй бол эрсдэлд дуртай эр зоригтнуудын хувьд хамгийн хүнд, аюултай, хэт огцом урууддаг “хар замууд” бий.

Цанаар гулгах улирал ерөнхийдөө 12 дугаар сараас 3 дугаар сар хүртэл,  зарим тохиолдолд 5 дугаар сар хүртэл үргэлжилнэ. "Ski-pass " тасалбарын үнэ өдөрт 52 евро.

Шамони, Франц

9 Кортина д'Ампеццо, Итали

Дөнгөж гулгаж сурч байгаа хүмүүс болон бага зэргийн туршлага хуримтлуулсан цаначид энэ баазад ирэх дуртай. Альпын нурууны буйдхан хэсэгт,  Бойте голын  хөндийд орших энэхүү амралтын газар цанаар гулгахад төдийгүй чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэхэд нэн тохиромжтой. Автобусаар баазад очно. “Ногоон” болон “цэнхэр” замууд олон байдаг ба трассын нийт урт нь 140 км.

Насанд хүрэгчдийн тасалбар өдөрт 30 евро бөгөөд насны онцлог болон ямар "ski-pass" сонгосноос шалтгаалан уг үнэ 4 еврогоор хямдардаг.  

Кортина д'Ампеццо, Итали

10 Банско, Болгар

Өвлийн улирал удаан буюу 12-4 сар хүртэл үргэлжилдэг энэ газарт өвлийн амралтын сайхныг мэдэрдэг хүмүүс улам олноороо ирцгээж байна. Болгарын хамгийн орчин үеийн цанын баазын замын урт нь 70 км бөгөөд байгалийн үзэсгэлэнт төрх байдал, үйлчилгээний чанар нь өндөр үнэтэй амралтын газруудаас залхсан хэн бүхэнд гойд таалагдана.

Насанд хүрсэн хүний  "ski-pass" тасалбарын үнэ нь 58 лев буюу 30 орчим евро. Тун боломжийн үнээр нутгийнхны хийдэг брэнд хоолыг амтархан идэж болох ба эмчилгээний зорилгоор усан санд сэлж болно.

Банско, Болгар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()