Байгалийн бүх баялгууд шавхагдаад дуусчихвал дэлхий дээр юу болох вэ?

Хүчилтөрөгч, ус, нефть зэрэг байгалийн баялаг бидний амьдралын чухал хэсгийг бүрдүүлдэг. Гэвч эдгээр нөөцийн ихэнх нь нөхөн сэргэх боломжгүй ба хэрэв шавхагдаж үгүй болбол гамшиг нүүрлэх нь гарцаагүй. Тэгвэл дэлхий дээрх байгалийн баялаг шавхагдаж үгүй болоход ямар гамшиг нүүрлэхийг тооцоолж үзэцгээе. 

Байгалийн бүх баялгууд шавхагдаад дуусчихвал дэлхий дээр юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хязгаарлагдмал нөөц

Заримдаа дэлхий автомат жолоодлоготой сансрын хөлөг шиг санагдах үе байдаг. Супермаркетад хоол хүнс бэлэн, амь нас аврах төхөөрөмж бүхий эмнэлгүүдээр үйлчлүүлж, iPhone-ийн шинэ загвар хаалганы чинь үүдэнд бэлэн хүрээд ирнэ. Гэвч эх дэлхий бидэнд өгсөн байгалийн баялаг үгүй бол эдгээрийн нэгээхэн нь ч бий болохгүй байх байсан. Нар, салхи зэрэг нөхөн сэргээгдэх боломжтой байгалийн баялаг хэзээ ч дуусахгүй байж мэднэ. Харин эрдэс баялаг, түүхий түлш, бүр бидний амьсгалж байгаа агаар хүртэл нөхөн сэргээгдэх боломжгүй байдаг учраас үүрд үгүй болж ч мэдэх юм. 

1 Хүчилтөрөгч

Хүчилтөрөгч дэлхий дээрх хамгийн түгээмэл элементийн гуравдугаарт ордог хэмээн Scientific American сэтгүүлд бичжээ. Бидэнд харамгүй заяасан хүчилтөрөгчийн нөөцийн төвшин сая орчим жилээр багассан хэмээн Live Science сайтад бичсэн байна. Үүний гол шалтгаан нь нүүрстөрөгчийн ялгаруулалт бөгөөд үр дүнд нь бид удахгүй амьсгалах агааргүй болно гэж зарим судлаачид үзэж байгаа ч ихэнх эрдэмтэд хүчилтөрөгчийн хямралыг үзэх болоогүй гэж байна. Дэлхийн хүчилтөрөгч тавхан хором алга болоход нисэх онгоцнууд сүйрч, бетонон байшин барилга хумхын тоос болох зэрэг аймшигтай үр дүн гарна. Тэгэхээр бидний биед ямар өөрчлөлт гарах нь тодорхой биз ээ.

Хүчилтөрөгч

2 Ус

Science сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд ус дэлхийг 4.6 тэрбум жил тэтгэж иржээ. Дэлхийн гадаргуун 70%-ыг ус буюу далай тэнгис, гол мөрөн, нуур эзэлдэг. Бидний оршин буй агаар мандлаас гадна газрын гадаргуу дор ч ус оршдог. Гэвч тэдгээр усны 95% нь унданд хэрэглэх боломжгүй ус бөгөөд хүний хэрэглээтэй харьцуулж үзвэл бид цэвэр усны нөөцийн хомстолтой тулгарч байгаа юм. Хэрэв ундны усны гачигдал нүүрлэвэл дайн тулаан, өлсгөлөн, дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг сүйрэлтэй тулгарна.

Ус

3 Мод

Еэлийн Их Сургуулийн эрдэмтдийн 2015 онд явуулсан тооцоогоор дэлхий дээр 3 их наяд гаруй мод байдаг байна. Дэлхийн гадаргуун 30%-ыг ой мод эзэлдэг ба Дэлхийн Банкны тооцооллоор бид ой модны хомстолд орж байгаа гэдэг нь гарцаагүй бодит байдал болоод байгаа юм. 1990-2016 онуудад ойгүйжилт явагдаж, бүх нөөцийн 800.000 гаруй км квадрат ой мод устаж үгүй болсон ба соёлт нийгэм үүссэнээс хойш 46% нь устсан байна. Модгүй бол манай дэлхий сүйрнэ. Мод хүчилтөрөгч ялгаруулж, хөрсийг хамгаалж, усны эргэлтийг зохицуулж, хоол хүнсний тогтолцоог дэмжихээс гадна бидэнд тохиромжтой барилгын материалын эх үүсвэр болдог.

Мод

4 Хөрс

Хөрсний чанар жил ирэх тутам хурдацтай муудаж байгаа бөгөөд 60 жилийн дараа бид энэхүү байгалийн баялгийн хомстолд орж болзошгүй хэмээн НҮБ-аас мэдээлжээ. Дэлхийн дулаарал, цөлжилт, химийн гаралтай тариалалт зэрэг нь хөрсөнд аюул учруулж байгаагаас гадна бид хөрсийг нөхөн төлжих хугацаанаас нь илүү хурдацтай ашиглаж байгаа юм. Бидний хэрэглэдэг хоол хүнсний 95%-ыг ургуулахад эрүүл хөрс шаардлагатай. Тиймээс үржил шимтэй тариалангийн талбай үгүй болбол дэлхий дээрх бүх иргэншсэн нийгэм устаж үгүй болно.

Хөрс

5 Ургамал

Моддын адилаар ургамал нь хүчилтөрөгч ялгаруулдаг учраас ургамал үгүй болбол хүн, амьтад өлсгөлөнд нэрвэгдэж, амьсгал боогдоно. Агаар мандал дахь хүчилтөрөгч шавхагдаж дуустлаа хэсэг хугацаанд байх учир агааргүй болохоос өмнө бид бүгд өлсөж үхэх аюулд орно. Тэгвэл чухам яагаад ургамал устаж үгүй болно гэж? Мэдээж энэ бүхэн хөрс, усны нөөцтэй холбоотой. Азаар Норвеги дахь Свалбард Дэлхийн Үр Тарианы Нөөцийн Газраас ургамал устаж үгүй болохоос сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж байгаа аж. 

Ургамал

6 Түүхий түлш

Нүүрс, газрын тос, байгалийн хий гэх мэт түүхий түлш нь хэдэн сая жилийн турш оршин байгаа бөгөөд өмхөрч, задарсан ургамал, амьтдын үлдэгдлээс үүсдэг байна. Дулаан, эрчим хүч, түлш болон ахуйн цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт өдөр тутмын хэрэгслийн үйлдвэрлэл эдгээр түлшнээс хамаардаг. Америк улс гэхэд л эрчим хүчнийхээ 81%-ыг түүхий түлшнээс гарган авдаг байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бид энэхүү сэргээгдэх боломжгүй эрчим хүчний хэрэглээг багасгах шаардлага тулгарч байгаа юм. Хэрвээ бид эрчим хүчний өөр эх сурвалж олохгүй бол 2060 он гэхэд түүхий түлшний нөөцгүй болно хэмээн эрдэмтэд тооцоолжээ.

Түүхий түлш

7 Ховор металл

Цайр, зэс гэх мэт 62 төрлийн металл, мөн индий, галий зэрэг тодорхой бус элемэнтүүдийг бид олборлож, дэд бүтэц, барилгажуулалт болон бусад олон төрлийн үйлдвэрлэлд ашигладаг. Эдгээр метал нь нөхөн сэргээгдэх боломжгүй учраас нэгэнт шавхагдаж дуусвал дахин олборлох боломжгүй болно. Ингэснээр ухаалаг утас, компьютер, рентген төхөөрөмж, автомашин, орчин үеийн байшин барилга зэрэг бидний амьдралын нэн чухал хэрэгцээ болсон зүйлсгүйгээр амьдрах шаардлагатай болох юм.

Ховор металл

8 Амьтад болон загас

Амьтад болон загасыг бид байгалийн нөөц гэх ихэвчлэн хардаггүй ч тэд байгалийн гаралтайгаас гадна бидний амьдралын чухал нөөц баялаг болдог. Хэрвээ амьтад хоол хүнсгүй болвол бид ч бас ан амьтадгүй болно гэсэн үг. Үүнээс гадна далай тэнгис загасгүй болж байгаа нь нэгэн томоохон асуудал болж байна. 2012 онд Дэлхийн Зэрлэг Амьтдын Сангаас загасны тоо толгой цөөрч байгааг анхааруулсан ба олон судалгаа үүнийг баталж байгаа юм. 2050 он гэхэд далай загасгүй болно хэмээн тооцоолж байгаа бөгөөд далай тэнгисийн амьдрал үгүй болвол дэлхийн экосистем алдагдах аюултай

Амьтад болон загас

9 Гели

Дэлхийн хамгийн баялаг байгалийн нөөцийн хоёрдугаарт гели бичигддэг байна. Байгалийн гаралтай, нөхөн сэргээгдэх боломжгүй гели хэмээх хий эмнэлгийн сканер, бага хэмийн шингэн, тархины эсийн судалгаанд ашигладаг супер соронз болон цэргийн тоног төхөөрөмжид ашиглагддаг ажээ. Ердөө 150 жилийн өмнө гелийг бид нээн илрүүлсэн ч шавхагдах үе шатандаа явж байгаа хэмээн эрдэмтэд үзэж байна. Гелийн нөөц дуусвал бидний эрүүл мэндэд асар том хохирол учрах юм.

Гели

10 Давс

Бидний олборлож, амьдрал ахуйдаа хамгийн түгээмэл хэрэглэдэг нөөц баялаг бол яах аргагүй давс юм. давс буюу натрийн хлорид нь нөхөн сэргээгдэх боломжгүй байгалийн баялаг бөгөөд хоол хүнсэнд хэрэглэхээс гадна үйлдвэрлэлийн хлор, натри гидроксидыг хуванцар, нийлэг эд, сумны хамгаалалттай шил зэргийн үйлдвэрлэлд ашигладаг байна. Давс одоогоор шавхагдах аюулд багтаагүй байгаа ч хэрвээ шавхагдаж үгүй болбол гэр ахуйн ихэнх хэрэгслийг орлуулах өөр зүйл олох хэрэгтэй болно.

Давс

11 Фосфор

Ховор эрдэс баялагт тооцогдох фосфорыг Хятад, Морокко, Америк зэрэг дэлхийн хэдхэн газарт олборлодог. Хөдөө аж ахуйн салбарт фосфорыг бордоог эрүүл байлгахад ашигладаг учраас хэрэв фосфор үгүй болвол дэлхий хоол хүнсний гачигдалд орох юм. Энэхүү байгалийн баялгийн илүү олон нөөц газар олж илрүүлэхгүй бол фосфорын гачигдалд орно хэмээн Дэлхийн Фосфорын Судалгааны Байгууллагаас анхааруулжээ. Фосфор нь мөн далай тэнгисийн экосистемийн эрүүл байдлыг хангахаас гадна усан доорх ургамлуудын ургалтыг зохицуулдаг.

Фосфор

12 Салхи, нарны эрчим хүч

Нар тэнгэрт мандаж байгаа цагт хэзээ ч нөөц нь дуусахгүй учраас нарны энерги, салхины хүч нөхөн сэргээгдэх байгалийн нөөц баялагт тооцогддог. Зөвхөн нарны хавтан, салхин тээрэм зэрэг эрчим хүч гарган авахад ашигладаг материал байхгүй болсон цагт бид эдгээр эрчим хүчийг ашиглах боломжгүй болох юм. Хэзээ нэг өдөр нар алга болчихвол дэлхийн таталцал үгүй болж, дэлхийн тойрог зам алдагдан, амьдрал бүхэлдээ арчигдана.

Салхи, нарны эрчим хүч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()