СААК БАРИМТ

Орос цэргүүд живж буй шумбагчаас амьд гарсан итгэмээргүй түүх

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед улаан армийн тэнгисийн цэргүүдэд тохиолдсон нэгэн гайхалтай түүхийг дор өгүүлье. Магад Зөвлөлийн шумбагчдаас өөр хэн ч үүнийг хийж зүрхлэхгүй байсан биз ээ. 

Орос цэргүүд живж буй шумбагчаас амьд гарсан итгэмээргүй түүх Хадгалах
2019-11-25, 13:21

2019 он яагаад "Эсэргүүцлийн жил" болон түүхэнд үлдэх вэ?

Эсэргүүцлийн жагсаал, бослого үймээн нь зорилтот бүлгэм эсвэл ард иргэдийн засгийн газарт дургүйцлээ илэрхийлэх, хүсэл шаардлагаа тулгах нэгэн арга билээ. Ялангуяа улиран одож буй 2019 он бол уур амьсгалын төлөөх тэмцэл, Хонконгийн бослого гэх мэт олныг хамарсан томоохон жагсаал, хөдөлгөөнүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан жил боллоо. Тэр дундаа, дэлхийн уур амьсгалын төлөөх тэмцэл нь 6 сая гаруй хүн оролцсон түүхэн дэх хамгийн том жагсаал болсон юм. Ингээд 2019 онд болж өрнөсөн, мөн яг одоо өрнөж буй томоохон бослого, үймээнүүдийг танилцуулж байна. 

2019 он яагаад "Эсэргүүцлийн жил" болон түүхэнд үлдэх вэ? Хадгалах
2019-11-25, 11:52

Зэрлэг байгалийн "хөгжилтэй" дүр зургууд

Зэрлэг байгаль дахь ан амьтдын хамгийн инээдэмтэй, хөгжилтэй зургуудыг шалгаруулдаг "Comedy Wildlife Photography 2019" гэрэл зургийн тэмцээний шүүгчид энэ оны шилдэг бүтээлүүдийг дэлгэлээ. Ингээд зэрлэг байгальд өрнөдөг хөгжилтэй явдлуудыг сонирхож, стрессээ тайлаарай. 

Зэрлэг байгалийн "хөгжилтэй" дүр зургууд Хадгалах

Бор нүдний цаана юу нуугддаг вэ?

Бор нүдтэй хүмүүс дэлхий дээр хамгийн нийтлэг байдаг бөгөөд энэ нь газарзүйн онцлогоос хамааралтай байдаг ажээ. Ази, Африкийн ихэнх хүмүүс бор нүдтэй байдаг бол Ойрхи Дорнодын улсуудад мөн нийтлэг тохиолддог байна. Харин Европт бүс нутгаас хамаарч нүдний өнгө өөр өөр байдаг ажээ. АНУ-д хүн амын 41% нь хар бор, цайвар бор, бор шаргал нүдтэй байдаг байна. Гэвч бор нүдтэй хүмүүс дэлхийн хүн амын ихэнхийг эзэлдэг гээд бүгд адилхан харагддаг гэсэн үг биш. Бүр бор нүдний эрүүл мэндийн давуу тал ч гэж байдаг байна.

Бор нүдний цаана юу нуугддаг вэ? Хадгалах

Хятадын цагдаа нар "супер ноход" бүтээж байна

Өмнөд хөршийнхөн цагдаагийн хамгийн чадварлаг хоёр нохойны ДНХ-г ашиглан клоны аргаар 6 "супер" гөлөг төрүүлснийг DailyMail мэдээлжээ. Ингэснээр хятадын цагдаагийн ноход тусгай ажиллагаа, хатуу бэлтгэл сургуулилалтын гарыг даах хурд хүч, тэсвэр тэвчээртэй болж эхлэж байгаа гэнэ.

Хятадын цагдаа нар "супер ноход" бүтээж байна Хадгалах
2019-11-23, 14:05

Орон орны иргэд хүүхдэдээ ямар нэр өгөх хориотой байдаг вэ?

Манай улсад хүүхдэдээ ямар нэр өгөх нь харьцангуй чөлөөт ойлголт байдаг. Тэгвэл зарим улс оронд хүүхдийн нэрний асуудалд хатуу ханддаг ажээ. Хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн, эсвэл тухайн улс орны соёлын онцлогоос хамаарч зарим нэрийг хүүхдэд өгөхийг хориглодог байна.

Орон орны иргэд хүүхдэдээ ямар нэр өгөх хориотой байдаг вэ? Хадгалах

Румын улсаас Монгол хүртэл мотоциклоор аялсан гэр бүлийн фото тэмдэглэл

Румын гэрэл зурагчин Михай Барбу аялал, мотоцикл хоёргүйгээр амьдралаа төсөөлж ч чаддаггүй нэгэн аж. Түүнчлэн түүний сонголт ч тун өвөрмөц гэнэ. Хийдэг аялалууд нь хагас жил ч үргэлжлэх тохиолдол байдаг бөгөөд тэгэхдээ зөвхөн "Урал" гурван дугуйт мотоциклыг л хөлөглөдөг байна. Өнгөрсөн жил Михай Румынаас Монгол руу аялаад буцахад 4 сар зарцуулжээ. Тэрээр эхнэр 6 настай хүүгийн хамт мотоциклоор аялсан бөгөөд тэд 26 мянган км зам туулжээ. 

Румын улсаас Монгол хүртэл мотоциклоор аялсан гэр бүлийн фото тэмдэглэл Хадгалах

Зэвсэглэлийн хүчээрээ "дэлхийд тэргүүлдэг" эр

"Луу" хэмээх хочтой Мел Бернштейн (Mel Bernstein) нь Колорадо мужид амьдардаг бөгөөд тэрээр муухан армиас дутахааргүй зэвсэглэлтэй нэгэн аж. Түүний хувийн цуглуулгад дэлхийн улсуудад ашиглагддаг үе үеийн бүх л төрлийн зэр зэвсэг байх ба одоо 3000 гаруй болжээ. Тэрээр Эл Пасо хотод музей нээж үнэт цуглуулгаа байршуулсан бөгөөд тус музейн жилийн орлого хагас сая доллараас давдаг гэнэ. 

Зэвсэглэлийн хүчээрээ "дэлхийд тэргүүлдэг" эр Хадгалах

Монголын арми дэлхийн анхны террорист бүлэглэлийг дарсан түүх

Чингис хааны ач Хүлэгү хаанд Арабын соёл иргэншил, санхүүгийн төв болсон нийслэл Бaгдад хотыг дайлах хүндхэн бөгөөд нэр хүндтэй даалгавар оногдсон юм. Гэвч үүний тулд замдаа тулгарах хэд хэдэн босогчдыг дарах ёстой байлаа. Хамгийн хэцүү даваа нь Барууны орнуудад Ассасинууд хэмээн танигдсан Исламын тэрс үзэлт, Шийтийн шашинт Низарит-Исмайлын бүлгийг устгах ёстой байв.

Монголын арми дэлхийн анхны террорист бүлэглэлийг дарсан түүх Хадгалах

Онцгой ур чадвар шаарддаггүй ч цалин нь жилийн 100,000 доллараас буудаггүй 9 мэргэжил

Жилийн 100.000 долларын цалинтай ажил хийнэ гэдэг бол хүн бүрийн л мөрөөдөл байх. Харин энэ мөрөөдөл биелэхэд тийм ч амар биш ээ, АНУ-д л гэхэд өрхийн дундаж орлого 52.000 доллар байна. Хачирхалтай нь, жилийн 100.000 долларын цалинтай ажил цөөнгүй байдаг бөгөөд тэдгээр нь нэг их ур чадвар шаарддаггүй гэнэ. Тэдгээрийг хамтдаа сонирхъё. 

Онцгой ур чадвар шаарддаггүй ч цалин нь жилийн 100,000 доллараас буудаггүй 9 мэргэжил Хадгалах

Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ

Суултуурын ус татах үед ялгадсанд байдаг их хэмжээний нян бактер агаарт цацагдаж, ариун цэврийн өрөөгөөр тархдаг. Тэгвэл угаалгын өрөөгөөр тархсан уг нян бактериуд тэнд байрлах гар хатаагч төхөөрөмж рүү сорогдож ордог байна. Судлаачид хүндээр бие зассаны дараа ус татаад 30  секунд орчим хүлээж, гар хатаагчийг шалгаж үзтэл суултуурын ус татах үед агаарт цацагдсан бактериуд гар хатаагчинд очиж наалдсан байжээ. 

Гар хатаагч нь аюултай нян бактерийг хамгийн ихээр тараадаг болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ Хадгалах

"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал

Якутын шуудангийн албаны дарга Сангар Афанасий Полятинский хүрэхэд хүндрэлтэй, алслмагдмал тосгоны иргэдэд 97 кг захиаг хүргэж өгөхийн тулд 350км замыг явган туулжээ. Сангар нь Лена мөрний эрэг дээр байдаг бөгөөд таван сарын эхэнд мөс хайлж, эргэн тойрон усанд автдаг учир тээврийн хэрэгслээр хүрэх боломжгүй байдаг. Тосгон хоорондын тээвэр энэ үед зогсдог учир захидлыг ямар нэг аргаар заавал хүргэх хэрэгтэй болно. Хамгийн хол тосгон нь Сайылик бөгөөд энэ тосгон руу хүрэхэд 350км замыг туулна. Захидлыг хүргэж өгөхгүй хүлээж болох ч зарим төрлийн илгээмжийг ард иргэд маш ихээр хүлээж байдаг учир хойшлуулах боломжгүй байжээ.

"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал Хадгалах