Хүүхдийн амь аварсан ухаалаг нохойн сэтгэл хөдөлгөм түүх

Филиппин улсын нэгэн иргэн хөдөө талын хүнгүй хэсгээр явж байхад нь нохой түүнийг зорин иржээ. Улмаар энэ амьтан түүнийг хаа нэг тийш дагуулж явахын тулд ямар нэг зүйл хэлэхийг хүссэн мэт зогсолтгүй хуцаж байсан гэнэ. Ингээд нохой түүнийг хогийн цэг рүү чиглүүлэн авч явахад санаанд оромгүй дүр зураг угтсан байна...

Хүүхдийн амь аварсан ухаалаг нохойн сэтгэл хөдөлгөм түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү цочирдом, сэтгэл хөдлөм түүхийг Филиппиний иргэн Жунрелл Фуэнтес Ревилла (Junrell Fuentes Revilla) цахим орчинд хуваалцсан байлаа. Тэрээр мотоцикл унаж, Себа уулын ойролцоо явж байгаад хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй нэг нохойтой таарсан аж. Нохой чанга хуцаж, түүнд ямар нэгэн зүйл харуулах гэсэн бололтой, явж байсан чигийг нь өөрчлөн зулгааж байсан гэнэ. Ингээд Жунрелл ямар нэгэн зүйл болсон гэдгийг гадарлаж, нохойг даган явжээ. 

Нохой түүнийг хогийн цэг рүү хөтлөн авчирсан байна. Төд удалгүй тэрээр төрөөд удаагүй нярайг жижиг хайрцагт хийж орхисон байгааг олж харжээ. Хог мэт хаягдаж хоцорсон хөөрхий хүү ухаалаг нохойн ачаар ийнхүү амь аврагдав. 

Жунрелл хүүхдийг хамгийн ойрын цагдаагийн хэлтэст аюулгүй хүргэжээ. 

Энэ түүх Филиппиний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш хурдан тархаж, баатар нохой олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Ихэнх хүмүүс уг нохойг эзэнгүй гэж ойлгож, Hope For Strays хэмээх амьтан аврах газарт хандсан боловч нохой үнэн хэрэгтээ эзэнтэй байсан аж. 

Түүний нэрийг Блэки гэдэг бөгөөд Олинги гэр бүлийн гишүүн гэнэ. Байгууллагын ажилтнууд үндэсний жинхэнэ баатар болсон нохойтой танилцахаар энэ айлын гэрээр зочлоход Олинги гэр бүл Блэкигээс гадна дөрвөн нохойтой байжээ. 

"Манай гэр бүл хэчнээн ядуу тарчиг ч гэлээ бүх нохдоо үргэлжлүүлэн тэжээж, асарч халамжилсаар байх болно." гэж гэрийн эзэн нь эзэнгүй амьтан аврах байгууллагын ажилтан болох Жиад хуваалцсан байна. 

Үндэсний баатар болсон зоригт нохой болон түүний найзуудад дээрх байгууллага бяцхан бэлэг хүргүүлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()