СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зөвхөн Дубайд харж болох зүйлс

Хөгжил дэвшлийн ноён оргил болсон Дубай нь хэдхэн жилийн дотор хөрөнгө чинээ ихтэй, үзэж харах зүйлсээр дүүрэн,  сайхан хот болж өөрчлөгдсөн юм. Тэнгэр багатнасан өндөр барилгууд, алт, үнэт эдлэлээр гоёсон ард иргэд гээд л тус хотыг  чимэх зүйлс дэндүү олон гэлтэй. Ингээд та бүхнийхээ мэлмийг баясгаж, Дубайн сонин содон зүйлстэй танилцуулъя. 

Зөвхөн Дубайд харж болох зүйлс Хадгалах

Хүн рүү андуурч явуулсан зураг бяцхан хүүгийн амийг аварчээ

Санамсаргүй үйл явдал гайхамшгийг бүтээж болдог аж. Нэгэн бүсгүй өөрийн хувийн зургаа танихгүй хүн рүү андуурч явуулсан нь бяцхан хүүгийн амийг аварч, гэр бүлийнх нь амьдралыг орвонгоор нь эргүүлсэн үйл явдал тохиолджээ.

Хүн рүү андуурч явуулсан зураг бяцхан хүүгийн амийг аварчээ Хадгалах

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ?

Дэлхий даяар сая сая үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж буй Олимпын наадам ирэх сарын 8-нд дуусах билээ. Энэ үеэр олон улсын шилдгийн шилдгээр сонгогдон шигшигдэж Токио хотыг зорин ирсэн тамирчид өөрсдийнхөө авьяас чадварыг батлан харуулахаас гадна улс, орныхоо нэрийг дэлхий нийтэд гаргаж, аварга болох зорилго тээн ирсэн нь гарцаагүй. Бид эдгээр тамирчдын чадварыг тэмцээний шийдвэрлэх мөчид л олж хардаг учир энгийн үед хэчнээн их тэсвэр тэвчээр шаардсан, заримдаа бүр төсөөлөхийн аргагүй хачирхалтай амьдрал туулдгийг нь мэддэггүй. Та бүхэн эндээс тамирчдын хүч хөдөлмөрийг бишрэм зургуудыг хүлээн авч үзээрэй!

Олимпын тамирчдын "дэвжээний гаднах" амьдрал ямар байдаг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

Ерөнхийлөгч гэхээр танд нэг л баян тансаг, дээд зэрэглэлийн хүн бууж байгаа биз. Тэгвэл энэ зурган дээр байгаа хүн бол Латин Америкийн нэлээд хөгжингүй орнуудын нэг болох Уругвай улсын ерөнхийлөгч Хосе Альберто Мухика Кордано (Jose Alberto Mujica Cordano) юм.
Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч Хадгалах
2013-11-17, 01:04

20 жилийн өмнө ор сураггүй болсон хосуудын нууцыг усанд шумбагч эр хэрхэн илрүүлсэн бэ?

Гол мөрөн, нуур цөөрмүүд өөртөө учир нь тайлагдаагүй гэмт хэргийн нууцийг урт удаан хугацааны туршид хадгалж байсан тохиолдол цөөнгүй. Тэгвэл саяхан АНУ-ын Атланта хотын иргэн, усанд шумбагч Жереми Бо Сайдс 21 жилийн өмнө үдэшлэгт явахаар гэрээсээ гараад ор сураггүй алга болсон залуу хосуудын илрээгүй хэргийн ул мөрийг олж, нууцлаг хэрэг илрүүлэх өөрийн хүслээ гүйцэлдүүлжээ.

20 жилийн өмнө ор сураггүй болсон хосуудын нууцыг усанд шумбагч эр хэрхэн илрүүлсэн бэ? Хадгалах
2021-12-28, 14:53

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Бидний өдөр бүр итгэж, зөв хэмээн бодож, хийж явдаг зүйлс худал хуурмаг, таны бодож байснаас огт өөр байвал яах вэ? Дэлхий нийтээр итгэж явдаг тэдгээр зүйлс бодит байдал дээр үнэнээс өөр байх нь бишгүй. Зарим нь олны ам дамжин ирсэн худал цуу яриа байх жишээтэй. Ингээд бидний өнөөг хэр нь итгэсээр ирсэн, худал зүйлсийг танилцуулъя.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс Хадгалах

Дубайн хөгжлийн нууц юу байв?

Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл хот Абу Дабигийн дараа орох, Арабын хоёр дахь том хот бол яахын аргагүй олны хөл холхисон Дубай билээ. Анх 1950-аад оны эхээр Дубай зүгээр л нэг хатсан цөл байв. Тухайн үед хот төлөвлөлт, хөгжил цэцэглэл гэсэн ямар ч ойлголт Дубайд байсангүй. Гэвч өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын хамгийн том төв, баячуудын тансаглалын оргил хот болохын нууц юу байв? 

Дубайн хөгжлийн нууц юу байв? Хадгалах
2016-03-17, 19:19

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ өөртөө сөрөг муу энергийг шингээсэн, эзэндээ зовлон дууддаг гоёл чимэглэлүүд гэж байдаг байна. Ялангуяа алтан эдлэл нь хуучин эзнийхээ зовлонт амьдрал, уй гашуу бүхнийг шингээх нь бий. Тиймээс та гоёл чимэглэлийн зүйлс авахаар шийдсэн бол зайлшгүй шинийг авч байх нь чухал. Мөн гоёл чимэглэлийг аль болох барьцаанд тавихгүй байх нь өлзийтэй.

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл Хадгалах

Энэ ямар учиртай вэ?

Дэлхий дээр гайхан биширч, алмайрах олон зүйлс байдаг. Гэхдээ бүх зүйл өөр өөрсдийн нууцыг агуулж байдаг төдийгүй үүнийг нь илрүүлж, учир шалтгааныг нь тайлах сонирхолтой байдаг билээ. Харин бид тэдгээр олон гайхалтай зүйлсээс хамгийн алдартай барилга, эд зүйлсийг сонгож, нууцыг нь дэлгэхээр бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл танд сайтар ажиглаж судлах юм бол бүх зүйлс өөр өөрийн гэх онцлог, өвөрмөц түүхтэй байдаг гэдгийг ойлгуулахаас гадна мэдлэгийн цар хүрээг тань тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ? Хадгалах

Йемений цөлд байдаг "Тамын худаг" руу судлаачид орж үзжээ

Оман болон Йемений судлаачдаас бүрдсэн "Oman Cave Exploration Team" (OCET) баг Йемений зүүн хэсэгт орших Аль Махрагийн цөлд байдаг Бархутын худаг хэмээх шохойн чулуун агуй руу оржээ. Энэ нь тус агуйн дотор хүний хөл хүрч байгаа анхны тохиолдол болсон байна. Исламын шашинд энэхүү агуйг нөгөө ертөнцтэй холбоотой бөгөөд тус шашинд үл итгэгчдийн сүнс энд хорогддог гэх домог бий. 

Йемений цөлд байдаг "Тамын худаг" руу судлаачид орж үзжээ Хадгалах

Өмнөд Солонгосчуудын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Бүгд Найрамдах Солонгос Улс нь нийт 99.392 км/кв газар нутагтай, 50 гаруй сая хүн амтай, Дорнод Азийн улс орон юм. Хөгжил дэвшил, эдийн засгийн үзүүлэлтээрээ Ази тивд нэлээн дээгүүрт ордог билээ. Ингээд сүүлийн хагас зуун жилийн дотор хурдацтай хөгжсөн уг улсын тухай тэр бүр мэддэггүй, сонирхол татам баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та таалан болгооно уу.

Өмнөд Солонгосчуудын тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Энэ ямар учиртай вэ?

Бид ахуйн болон хувийн хэрэглээндээ олон зүйлсийг хэрэглэж, амьдралаа хөнгөвчилж байдаг. Гэвч зарим зүйлсийг хэрхэн, яаж хэрэглэх эсэхийг мэдэхгүйгээс болоод эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрдэг билээ. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг хүргэе гэж бодлоо. Танд болон таны амьдралд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ? Хадгалах