Зөвхөн Дубайд харж болох зүйлс

Хөгжил дэвшлийн ноён оргил болсон Дубай нь хэдхэн жилийн дотор хөрөнгө чинээ ихтэй, үзэж харах зүйлсээр дүүрэн,  сайхан хот болж өөрчлөгдсөн юм. Тэнгэр багатнасан өндөр барилгууд, алт, үнэт эдлэлээр гоёсон ард иргэд гээд л тус хотыг  чимэх зүйлс дэндүү олон гэлтэй. Ингээд та бүхнийхээ мэлмийг баясгаж, Дубайн сонин содон зүйлстэй танилцуулъя. 

Зөвхөн Дубайд харж болох зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нисдэг тэрэг

Тус хотын бүх иргэд хэмжээлшгүй их хөрөнгөтэй, баян тансаг гэвэл гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хорвоо дэлхийд сайн, муу бүхэн хамтдаа оршин байдгийн адилаар ядуу тарчиг ард түмэн ч дутахгүй олон юм. Харин Дубайн баячуудын тухайд тэдний хүүхдүүд, замын түгжрэл, машины дуу чимээнээс залхсан байдаг тул хичээл сургуульдаа явахдаа хувийн нисдэг тэргээр хүргүүлдэг байна. 

Нисдэг тэрэг

2 Цагдаагийн машин

“Манай аав, өвөө хоёр тэмээ унадаг байсан. Харин би Mercedes, миний хүү Land Rover унадаг болжээ” хэмээн Дубайн ерөнхий сайд нэгэн ярилцлагынхаа үеэр ярьсан байдаг. Энэ ч маргахын аргагүй юм. Өнөөдөр Дубайн баячууд дунд хуучин машинтай хүн бараг байдаггүй байна. Цагдаа нар нь хүртэл тэнгэрт тулсан үнэтэй, 1,000 морьны хүчтэй "Bugatti Veyron", "Aston Martin", "Lamborghini Aventador" зэрэг төмөр хүлгүүдийг унадаг ажээ. Учир нь хууль зөрчсөн, гэмт этгээдүүд бүгд л хурд хүчний гайхамшиг болсон шилдэг машинуудыг унадаг тул тэднийг барихад, мөн л сайн машин хэрэгтэй учраас тэр шүү дээ. 

Цагдаагийн машин

3 Тэжээмэл амьтад

Зэрлэг араатан, хүн хоёр нь эртнээс хоёр биедээ өстөн дайснууд байсаар ирсэн. Гэвч Дубайд энэ нь эсрэгээрээ байх юм. Хөрөнгө мөнгийг уул овоо шиг босгосон баячууд өөрийн гэрийн тэжээмэл амьтнаар ирвэс, бар, арслан зэргийг сонгож, хажуудаа суулган авч явдаг аж. Энэ нь тэдний нэр хүндийн баталгаа болж өгөх төдийгүй Дубай хотод араатан амьтанг сургаж, авч явах нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.

Тэжээмэл амьтад

4 Хамгийн үзэсгэлэнтэй зочид буудал

Дэлхийн хамгийн тансаг хэмээгддэг 7 одтой "Бурж Аль Араб" зочид буудал нь тус хотын нэрийн хуудас юм. Газрын диваажин гэгддэг үзэсгэлэнт Дубай хотын захирагч Шейх Моххамед нь эх хотдоо аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Парисын Эйфелийн цамхаг, Нью Йоркийн Эрх чөлөөний хөшөө шиг онц гойд таних тэмдэг хэрэгтэй гэж үзэн тус зочид буудлыг байгуулсан юм. Энэхүү зочид буудал нь хамгийн тансаг гэх зүйлсээр чимэглэгдсэн бөгөөд нэг хоногийн 2,500 долларын үнэтэй байдаг аж. 

Хамгийн үзэсгэлэнтэй зочид буудал

5 Дэлхийн хамгийн том их дэлгүүр

Дубайн их дэлгүүр нь дэлхийн хамгийн том худалдаа үйлчилгээний төвд тооцогддог. Тэнд 1200 гаруй худалдааны хэсгүүд, алдартай брэндийн хувцас, эдлэл гэхчлэн хүний хэрэгцээ цөм бүрэн билээ. Үүнээс гадна  тансаг аквариум, усны амьтад, мөсөн гулгуур, өвөрмөц хоол хүнс, онцгой содон үзүүлбэрүүдээр жуулчдын нүдийг хужирладаг байна. Жилд  л гэхэд тус дэлгүүрээр 80 гаруй сая хүн зочилдог хэмээх судалгаа байдаг ажээ. 

Дэлхийн хамгийн том их дэлгүүр

6 "Lahbab" элсэн цөл

Дэлхийд алдартай тус элсэн цөлд,  ихэвчлэн өвөрмөц хоббитой хүмүүс зорих нь бий. Алтан шаргал элсэн дээр төмөр хүлэгтэйгээ салхи татуулан давхих, түүнчлэн олон сонирхолтой зүйлсийг биеэр туршдаг байна. Торгон элсэн дээр хөл нүцгэн гишгэхэд л, зүйрлэшгүй сайхан таашаалыг авна шүү дээ.

"Lahbab" элсэн цөл

7 Дэлхийн хамгийн өндөр барилга

"Бурж Халифа" цогцолбор нь Дубайн төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга бөгөөд нийт 150 давхар бүхий байгууламж ажээ. Нийт өндөр нь 829 метр бөгөөд анх энэхүү байгууламжийг 2004 онд барьж эхлэсэн бөгөөд 2010 онд ашиглалтанд орж байв. Энэ нь зүгээр ч нэг барилга бус дотроо бүхэл бүтэн хотыг санагдуулам ногоон байгууламж, гудамж, парктай юм. “Бурж Халиф” нь нийт 20 тэрбум долларын хөрөнгөөр бүтсэн байдаг аж. 

Дэлхийн хамгийн өндөр барилга

8 Хамгийн том цэцгийн хүлэмж

"Dubai Miracle Garden" нь дэлхийн хамгийн том цэцгийн хүлэмж юм. Хаашаа ч харсан өнгө өнгийн цэцэгс алаглаж, сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлэхээс гадна давхар тайтгарал хайрладаг аж. Тус газар нь яг л үлгэрийн орон мэт сэтгэгдлийг төрүүлэх бөгөөд ойролцоогоор 72 хавтгай дөрвөлжин км үргэлжлэх талбайд 45 мянган нэр төрлийн цэцэг, ургамлууд байдаг байна. Тэдгээр талбайг өдөрт 200 галлон усаар усладаг бөгөөд нийт 26 нэр төрлийн 15 мянган эрвээхий байдаг ажээ. 

Хамгийн том цэцгийн хүлэмж

9 Цанаар гулгах

Цанаар гулгах дуртай, цанын хорхойтой хүмүүст Дубайн тус талбай таалагдах болно. Энд яг л гадаа уулнаас гулгаж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдгээрээ онцлогтой. Түүнчлэн та хүүхэд багачуудтайгаа цасан хүн хийж, цасаар байлдаж болох юм. Тэнд градус, хүйтний хэмийг тааруулж өгсөн байх төдийгүй үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг бодолцож, хамгийн гайхалтай орчинг бүрдүүлсэн байдаг. 

Цанаар гулгах

10 Соёл, амралтын хүрээлэн

Зуны улиралд тус хотод 40 хэмийн халуунтай байдаг бөгөөд энэ нь жуулчдад огтхон ч төвөг болдоггүй юм. Учир нь тэд халууцаж, ядарсан үедээ "IMG Worlds Adventure Park"-д зочилдог аж. Энд олон төрлийн сонин содон зүйлсээр дүүрэн бөгөөд тус байгууламжийг бүхэлд нь сэрүүцүүлж, дулааны хэмийг тааруулж өгсөн байдаг. Энэ нь 2016 оны зун байгуулагдсан төдийгүй өдөрт 200,000 гаруй хүн үйлчлүүлдэг. Тэнд тоглоом, гоёмсог барилгууд, алдартай оддын хөшөө, сүнстэй байшин, кино театр гээд л хүн бүрийн дуртай үйлчилгээг багтаасан аж. Тус байгууламжийг 1 тэрбум долларын өртгөөр барьсан ба энэ нь жуулчдыг ихээр татах нэгэн өвөрмөц шийдэл болж өгсөн билээ. 

Соёл, амралтын хүрээлэн

11 Эртний модон завь

Эртний модон завь нь Дубайд их алдартай. Энэ нь нэг ёсондоо гол, усан дээгүүр явах такси бөгөөд хүмүүс ч их үйлчлүүлдэг байна. Модон завь нь эрт дээр үеэс Дубайд ашиглагдаж ирсэн төдийгүй өнөө хэр нь хүмүүсийн хэрэглээ хэвээр байсаар байгаа нь гайхалтай. 

Эртний модон завь

12 Хамгийн гайхалтай "Starbucks"

Дэлхийн бүх улс орнуудад салбараа нээсэн, хүчирхэг брэнд болох "Starbucks"-ийн хамгийн тансаг салбар нь Дубай хотод байрладаг юм. Энэ нь тансаг, дээд зэрэглэлийн байгууламж, тухлаг орчин, нүд гялбам хийц зэргээрээ гайхагддаг. Зүгээр нэг кофе шопын салбарыг бүхэл бүтэн байгууламж болгож өөрчилсөн нь хүн бүрийг алмайруулдаг юм. 

Хамгийн гайхалтай "Starbucks"

13 Хиймэл арал

Арабын Нэгдсэн Эмират улсын бас нэгэн гайхалтай, өвөрмөц байгууламж болох хиймэл арлыг 2008 онд төсөл болгон хэрэгжүүлэх талаар Шейх Мохаммед санаачилсан байдаг. Энэхүү бүтээн байгуулалт нь Эмират улсын газар нутгийн хэмжээг 500 км.кв-аар тэлсэн байдаг бөгөөд хиймэл арлыг барихад Арабын арлуудын элс хангалтгүй байсан гэдэг. Хэдийгээр Арабд элснээс их зүйл байхгүй ч, зөөлөн, ширхэг жижигтэй тул барилгын ажилд стандартад нийцдэггүй учиртай. Тиймээс Персийн булангаас нийтдээ 210 сая м³ хайрга чулуу, элсийг зөөн авчирсан байна. Ийнхүү тус хиймэл арал нь дэлхий нийтийг алмайруулж, хүн бүрийн очиж үзэхийг хүссэн газар болсон билээ.

Хиймэл арал

14 Хөгжмийн аясаар бүжиглэх усан оргилуур

Тус усан оргилуур нь Дубай хотын бас нэгэн өвөрмөц бүтээн байгуулалт юм. Үүнд 1.5 сая гэрлийн урсгал, 6,500 гэрэл, 22,000 галлон ус зэргийг ашиглаж, 150 метрийн өндөрт цацруулдаг байна. Мөн үүгээр үл барам хөгжмийн аясаар усны цацраг найган бүжиглэж, нүд баясгаж, сэтгэл гижигдэнэ. 

Хөгжмийн аясаар бүжиглэх усан оргилуур

15 Алтан аяган бялуу

1000 долларын үнэ бүхий алтан бялууг өдөр тутамдаа идэх хүн ховор болов уу? Гэтэл Дубай хотод тус бялууг захиалж хийлгэн идэх хүмүүс олон төдийгүй тэдний ердөө л өдрийн хоолны дессэрт нь болдог юм. Энэ нь 23 кратын алтны орцтой төдийгүй амт чанарын тухайд юутай ч зүйрлэшгүй аж. 

Алтан аяган бялуу

Танд тус хотын тухай өөр мэддэг, сонирхолтой зүйлс байвал бидэнтэй хуваалцаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()