Энэ ямар учиртай вэ?

Дэлхий дээр гайхан биширч, алмайрах олон зүйлс байдаг. Гэхдээ бүх зүйл өөр өөрсдийн нууцыг агуулж байдаг төдийгүй үүнийг нь илрүүлж, учир шалтгааныг нь тайлах сонирхолтой байдаг билээ. Харин бид тэдгээр олон гайхалтай зүйлсээс хамгийн алдартай барилга, эд зүйлсийг сонгож, нууцыг нь дэлгэхээр бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл танд сайтар ажиглаж судлах юм бол бүх зүйлс өөр өөрийн гэх онцлог, өвөрмөц түүхтэй байдаг гэдгийг ойлгуулахаас гадна мэдлэгийн цар хүрээг тань тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эйффелийн цамхагийн дээд давхар

Францын Парис хотод байрлах "Эйффелийн цамхаг"-ийн загварыг Густав Эйфел (Gustave Eiffel) хэмээх эрхэм гаргасан бөгөөд тэрээр хамгийн дээд давхарт нь хүндтэй зочид хүлээж авах өргөө байгуулах талаар төлөвлөсөн юм. Энэхүү өргөө нь гал тогооны өрөө, 2 унтлагын өрөө, зочны өрөө, угаалгын өрөөтэй бөгөөд Густав Эйфел нэг удаа уг өргөөндөө нэрт зохион бүтээгч Томас Эдисон (Thomas Edison)-ийг урьж, ярилцаж байжээ.

Эйффелийн цамхагийн дээд давхар

2 Эрх чөлөөний хөшөөний тасарсан гинж

Эрх чөлөөний хөшөөг Франц улс, АНУ-д Хувьсгалын 100 жилийн ойн баярт зориулан бэлэглэж байсан гэдгийг хүн бүхэн мэдэх билээ. Энэ нь эрх чөлөө, ардчиллын билэг тэмдэг тул тус хөшөөний хөл хэсэгт тасарсан гинжийг урласан байдаг аж. Тиймдээ ч жил бүр олон сая хүн эрх чөлөөний бэлгэдэл болсон энэхүү гайхалтай бүтээлийг үзэхээр АНУ-ыг зорьдог байна.

Эрх чөлөөний хөшөөний тасарсан гинж

3 Алдарт "Мона Лиза"-ийн зураг

Зуу зуун жилийн турш гайхан бишрэгдсээр ирсэн Мона Лизаг олон зураач ахин дахин зурсан байдаг. Гэхдээ нэрт зураач Да Винчи (Da Vinci)-ийн зурсан өөр нэгэн Мона Лиза байдаг бөгөөд энэ нь хэн нэгний хуулбарлаж зурсан зураг биш гэдэгт хүмүүс итгэлтэй байдаг ажээ. Сонирхолтой нь энэхүү хоёр дахь хувилбарыг өөр өнцгөөс зурсан бөгөөд мэргэжилтнүүд үүнийг Да Винчи алдарт Мона Лизаг зурахаас арай өмнө зурсан байж болзошгүй гэж үздэг байна.

Алдарт "Мона Лиза"-ийн зураг

4 "Rushmore" уул

АНУ-ын алдарт дөрвөн ерөнхийлөгчийн толгойг дүрсэлсэн энэхүү уулыг архитектур Гатзон Борглум (Gutzon Borglum) барьсан бөгөөд хадан дунд нэгэн нууц өрөөг хийхээр төлөвлөж байжээ. Тэрээр зорилгоо биелүүлэхээр нууц өрөөг барьж байсан ч, эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барж, ажлаа дуусгаж чадалгүй хорвоог орхисон юм. Харин түүнийг бурхан болсноос 50 жилийн дараа хүмүүс нууц өрөөг олж нээн, гоё сайхныг нь гайхан биширч байсан гэдэг.

"Rushmore" уул

5 "Sphinx"-ийн үнэн төрх

Энэхүү аварга Сфинкс нь бүхэл чулуугаар хийсэн дэлхийн хамгийн том баримал бөгөөд урт нь 70 метр, өндөр нь 20 метр орчим байдаг ажээ. Аварга Сфинксийг МЭӨ-2500 оны үед барьсан хэмээн үздэг бөгөөд орчин үед уг гайхалтай бүтээл нь дэлхийн хамгийн үнэт түүхэн дурсгалт баримал гэж хэлэгддэг билээ. Харин энэхүү бүтээл нь анх өнөөдөр бидэнд харагдаж байгаа шиг ээ эмтэрч унасан хамар, эрүүгүй байгаагүй аж. Харин том гэгч нь хамартай, эрүүнээсээ унжсан урт сахалтай байсан бөгөөд он цагийн эрхээр унаж, хагарчээ.

"Sphinx"-ийн үнэн төрх

6 Пизагийн цамхаг

Налуу баригдсан алдарт цамхаг олон нууцыг агуулж байдаг. Энэ нь хүн бүрийн анхаарлыг татаж, дэлхий нийтэд алдартай болсон билээ. Харин уг гайхбалтай бүтээлийг бүхэл бүтэн 200 жилийн турш барьсан гэдгийг та мэдэх үү? 55 метрийн өндөртэй уг барилгын ажлыг 1173 онд эхлүүлж 2 зуун дамнаж, 1372 онд арай гэж дуусгаж байжээ. 

Пизагийн цамхаг

7 Рембрандтын “Danae”

Нэрт зураач Рембрандт (Rembrandt), Саскиа ван Юленбюрг (Saskia van Uylenburgh) гэх бүсгүйтэй гэрлээд 2 жил болсныхоо дараа “Danae”-ийг зурж эхэлжээ. Зураач олон бүтээлдээ эхнэрээ зурсан байдаг ч, энэ зурган дээрхи эмэгтэй эхнэртэй нь тийм ч адилхан болоогүйгээр барахгүй сүүлийн үеийн бүтээлүүдийнх нь хэв шинжийг агуулсан байжээ. Гэвч зургийг рентген туяагаар харсныхаа дараа судлаачид учрыг нь олсон юм. Рембрандт эхнэрээ нас барсны дараа өөр эмэгтэйтэй болсон бөгөөд энэ үедээ “Danae” зургаа өөрчилж зурсан аж. Бүр тодруулбал “Danae” зурган дээрх эмэгтэй, зураачийн эхнэр болон сүүлд учирсан амрагтай хоёулантай нь төстэй болж таарчээ.

Рембрандтын “Danae”

8 "Big Ben"

“Big Ben” гэдэг нэр Английн Парламентийн ордонг бүхэлд нь бус дотор нь байдаг аварга том хонхыг хэлдэг юм. Үнэндээ барилгыг 2012 оны 9-р сар хүртэл “Английн парламентын ордны хонхот цамхаг” гэж нэрлэж байсан бөгөөд одоо “Элизабетийн цамхаг” гэдэг нэртэй болсон аж. Харин ямар хүний дурсгалыг хүндэтгэж хонхыг нь “Big Ben” гэж нэрлэснийг хэн ч мэддэггүй. Зарим нь хонхны суурийг цутгасан газар байсан том биетэй эрийн хочоор нэрлэсэн гэж ярьдаг ч, зарим нь хүнд жингийн боксын аварга Бенжамин Каунтын (Benjamin Count) нэрээр нэрлэсэн гэж ярьдаг ажээ.

"Big Ben"

9 “Golden Gate Bridge”-ийн өнгө

“Golden Gate Bridge”-ийн зураг дэлхий даяар хэрэн тархсан билээ. Анх барих зөвшөөрөл авахын тулд нэлээд удаан хүлээх хэрэгтэй болсон бөгөөд АНУ-ын Усан цэргийн флот манан дотор ч харагдуулж байхын тулд гүүрийг хараар будаж, утаснуудыг нь улбар шар болгохыг хүссэн боловч архитектур Өрвинг Морроу (Irving Morrow) одоогийнх нь өнгөөр будахыг ятгаж чаджээ. Гүүр ямар ч цаг агаартай байсан тодхон харагддаг төдийгүй бас үзэмж төгөлдөр болсон билээ.

“Golden Gate Bridge”-ийн өнгө

10 “Хашхираан” зураг

Эдварт Мюнх (Edvard Munch)-ийн домогт зургийн анхны нэрийг “Байгалийн хашхираан” гэдэг байжээ. Зураач өдрийн тэмдэглэлдээ “Гэнэт тэнгэр час улаан болов. Би ядран зогсож, хайс налаад бараантан хөхрөх тэнгэрийн хаяа болон хотыг бүхэлд нь галын дөл мэт цусан улаан бүчин авахыг харлаа” хэмээн бичжээ. 2003 онд одон орон судлаачид 1883 онд болсон "Кракатоа" галт уулын дэлбэрэлтээс болж алдарт зураачийн бүтээл төрсөн гэсэн онол дэвшүүлсэн юм. Учир нь галт уул дэлбэрэхэд үнс нь агаарт тархаж, хэдэн жилийн турш нар жаргах дүр зураг галтай адил харагддаг байжээ.

“Хашхираан” зураг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()