Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ өөртөө сөрөг муу энергийг шингээсэн, эзэндээ зовлон дууддаг гоёл чимэглэлүүд гэж байдаг байна. Ялангуяа алтан эдлэл нь хуучин эзнийхээ зовлонт амьдрал, уй гашуу бүхнийг шингээх нь бий. Тиймээс та гоёл чимэглэлийн зүйлс авахаар шийдсэн бол зайлшгүй шинийг авч байх нь чухал. Мөн гоёл чимэглэлийг аль болох барьцаанд тавихгүй байх нь өлзийтэй.

Эзэндээ зовлон дууддаг 5 төрлийн гоёл чимэглэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуучин эдлэлийн дэлгүүрээс авсан гоёл чимэглэл

Хуучин эдлэлийн дэлгүүрт явж байтал алмазан шигтгээтэй, гоёмсог бөгж зах зээлийн үнээс 10 дахин хямд худалдаалж байвал та яах байсан бэ? Ялангуяа эрдэнийн чулуутай алт мөнгөн эдлэлүүд нь хуучин эзнийхээ сөрөг энергийг шингээсэн байдаг тул, танд гай зовлон тохиолдох болно. Тиймээс үнэ багатай зүйлд татагдах хэрэггүй юм.

Хуучин эдлэлийн дэлгүүрээс авсан гоёл чимэглэл

2 Олсон гоёл чимэглэл

Ихэнх гоёл чимэглэлийг санамсаргүй байдлаар хаях бус, хэргээр золигт гарган хаясан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн гоёл чимэглэлийн зүйлд гэрийн сөрөг бүхнийг шингээж, муу муухай зүйлсийн хамт гэрээсээ холдуулж хаядагтай холбоотой. Тиймээс танд аз таарлаа хэмээн баярлалгүй, олсон эз зүйлийг авахгүй байсан нь дээр юм.

Олсон гоёл чимэглэл

3 Хулгайлагдсан гоёл чимэглэл

Олон зууны өмнөөс хэрэв хэн нэгний гоёл чимэглэл хулгайд алдагдвал, тухайн зүйлийн эзэн нь харааж, бүх муу муухай энергийг эд зүйлдээ шингээж явуулдаг хэмээн үзсээр иржээ. Тийм ч учраас хулгайлагдсан эд зүйл нь шинэ эзэндээ гай зовлон дуудаж, үргэлж асуудал дагуулдаг аж. Иймд та аль болох хуучин эдлэлийн дэлгүүрээс худалдан авалт хийхгүй байх нь чухал билээ.

Хулгайлагдсан гоёл чимэглэл

4 Таагүй дурсамж шингэсэн гоёл чимэглэл

Хэрэв хуучин эзнийх нь таагүй дурсамж шингэсэн бөгжийг хэн нэгэнд бэлэглэвэл, яг ижилхэн зүйл тухайн хүнд тохиолддог. Хамгийн ойрын жишээ бол ээж нь охиндоо өөрийн ээмэг бөгжийг өвлүүлэн үлдээх нь буруу юм. Хэрэв сайн сайхан амьдралтай, аз жаргалтай байсан бол өөр хэрэг ч гэлээ, гэр бүл салалт, зовлон зүдгүүр дунд өссөн хүүхэд ээжийнхээ гоёл чимэглэлийг зүүж болохгүй байна. Эс бөгөөс түүх давтагдана хэмээн цээрлэдэг.

Таагүй дурсамж шингэсэн гоёл чимэглэл

5 Хиймэл чулуутай гоёл чимэглэл

Яг л бодит мэт хийцтэй хэрнээ хуурамч шигтгээ, чулуутай гоёл чимэглэлийг зүүх нь тийм ч сайхан санаа биш! Учир нь тэдгээр нь мөн л эзэндээ азгүй зүйлсийг урин дууддаг аж. Иймд өнгөн үзэмжинд хууртах хэрэггүй юм.

Хиймэл чулуутай гоёл чимэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()