Энэ ямар учиртай вэ?

Бид ахуйн болон хувийн хэрэглээндээ олон зүйлсийг хэрэглэж, амьдралаа хөнгөвчилж байдаг. Гэвч зарим зүйлсийг хэрхэн, яаж хэрэглэх эсэхийг мэдэхгүйгээс болоод эргэлзэж, тээнэгэлзэхэд хүрдэг билээ. Тэгвэл бид та бүхнийхээ мэдлэгт хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг хүргэе гэж бодлоо. Танд болон таны амьдралд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Малгайн дээрх бөмбөлөг

Малгайн дээрх бөмбөлөг нь ямар учиртай болохыг та мэдэх үү? Хүн бүрийн өмсдөг малгайн дээрх бөмбөлөгийг анх 18-р зуунд Францын далайчидад зориулан бүтээсэн байдаг. Энэ нь тухайн үед далайчдыг толгойгоо кабины хаалганд цохиж бэртээх аюулаас сэргийлж, дохио өгөх тэмдэг болж байжээ. 

Малгайн дээрх бөмбөлөг

2 Модон чихэрний ишэн дэх нүх

Модон чихэрний ишэнд байдаг нүх нь чихэр ишнээс салж унахаас сэргийлэх зориулалттай юм. Нүх рүү чихэрний хэсэг орсноор илүү бат бөх болж, унах аюул үгүй болох аж. 

Модон чихэрний ишэн дэх нүх

3 Өмдний шулуун индүүдлэг

Бид ямар учиртайг нь ч мэдэхгүй шулуун индүүлэгтэй өмд өмсдөг. Анх 19-р зуунд Европд голоор нь индүүдэж, хэлбэр гаргасан өмдийг өмсөх болжээ. Энэ нь эрэгтэй хүмүүс өмдөө амархан өвдөг суулгаж, үрчлээтүүлдэг тул тэднийг цэвэрхэн харагдуулах үүднээс голоор нь шулуун индүүдэх болсон аж. Харин тэдний энэхүү аргыг бусад улс орнууд ч мөн дагаж өмдөө адил болгож, өмссөнөөр өнөөдрийн шулуун индүүдлэгтэй брюкан өмднүүд бий болсон юм. 

Өмдний шулуун индүүдлэг

4 Шүдний ооны хойд хэсэгт байрлах өнгөнүүд

Хүмүүс шүдний ооны хойд хэсэгт байрлах өнгөнүүдийг орц найрлагатай нь холбож ойлгодог боловч энэ нь худал юм. Энэ нь ердөө л үйлдвэрлэх явцад тухайн шүдний ооны савлагааг хаагуур нь таслахыг хянадаг таних тэмдэг буюу "EYE MARK"  аж. Харин эдгээр өнгө нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа компаниас хамаарч өөр өөр өнгөтэй байдаг бөгөөд орц найрлагатай огтхон ч хамааралгүй юм. 

Шүдний ооны хойд хэсэгт байрлах өнгөнүүд

5 Дотуур өмдний дотор байрлах халаас

Дотуур өмдний дотор хэсэгт байрлах халаас нь аливаа зүйлсийг агуулах зориулалтгүй аж.  Энэ нь ердөө л арьсанд харшил өгч, гэмтээхээс сэргийлэх үүднээс давхар оёсон байдаг. Харин энэ нь халаас мэт хүмүүст ойлгогдсон юм. 

Дотуур өмдний дотор байрлах халаас

6 Цүнхэн дээр алмаз хэлбэрт чимэглэл

Цүнхэн дээр байдаг алмаз хэлбэрийн чимэглэл нь маш их ач холбогдолтой. Энд олс, пүүз, ууттай эд юмс гэхчлэн хүссэн зүйлсээ уяж, холбож болох ажээ. Та тухайн хэсэгт уяа, үдээс зэргийг ашиглаж, хэрэгтэй зүйлсээ уяарай. 

Цүнхэн дээр алмаз хэлбэрт чимэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()