Бусдаас хүлээгээд хэрэггүй 7 зүйл

Аливаа зүйл бидний төсөөлж, бодож байснаар болохгүй үед хүний урам маш их хугардаг. Хэн нэгнээс хэт их зүйл хүлээж, өөрийн хүссэнээр байлгах гэж хичээх нь эцэстээ таныг стресст оруулж, аз жаргалыг тань үгүй хийсээр байх болно. Тиймээс дараах зүйлсийг бусдаас хүлээж, найдаж, горьдож суух хэрэггүй гэж зөвлөе. 

Бусдаас хүлээгээд хэрэггүй 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүс бүх зүйл дээр чамтай санал нийлнэ гэж найдах хэрэггүй

Та өөрийнхөөрөө, аз жаргалтай амьдрах ёстой. Бусад хүмүүс таны бодол санааг төөрөгдүүлэхийг бүү зөвшөөр. Хэн нэгэн таны хүссэнээр амьдардаггүй шиг та ч энэ ертөнцөд хэн нэгний санаанд нийцүүлж амьдрах ёсгүй. Та зөвхөн өөрийнхөө шийдвэрт бат зогсож чадвал бусдын бодол танд огтхон ч хамаагүй болно. 

Хүмүүс бүх зүйл дээр чамтай санал нийлнэ гэж найдах хэрэггүй

2 Өөрийгөө хүндлэхгүй бол бусад хүн таныг хүндлэхгүй

Хүчийг зөвхөн биеийн хүчээр тодорхойлдоггүй. Хүч гэдэг бол өөртөө итгэх итгэл, үнэнч байдал, зорьсон зүйлээ хэрэгжүүлж аливаад хүсэл эрмэлзэлтэй байх явдал. Та өөрийгөө үнэлж, хайрлаж, өөртөө анхаарахгүй бол бусад хүмүүс хэзээ ч таныг хүндлэхгүй. Өөрийгөө хүндэлж хайрлах нь хүнийг аз жаргалтай болгодог. Харин хүн аз жаргалтай байснаар түүнийгээ бусдад түгээж, сайн найз, сайн эхнэр, сайн нөхөр, сайн охин, хүү болдог.

Өөрийгөө хүндлэхгүй бол бусад хүн таныг хүндлэхгүй

3 Хэн нэгэнд таалагдах гэж бүү хичээ

Зарим хүмүүсийн хажууд та өөрийгөө ямар ч хэрэгцээгүй, үнэ цэнгүй нэгэн гэж мэдэрдэг ч өөр нэгний дэргэд та хамгийн үнэтэй, чухал нэгэн болохоо мэднэ. Тиймээс өөрийн үнэ цэнээ марталгүй зөвхөн таныг үнэлдэг хүмүүстэй байгаарай. Хүн бүр танд сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа мэт санагдах ч тэдэн дунд дор хаяж таныг шүүмжилж, үл тоох нэг хүн байдаг. Тэднийг тоолгүй зөвхөн өөрийнхөөрөө байгаарай.

Хэн нэгэнд таалагдах гэж бүү хичээ

4 Хэн нэгнийг өөрийнхөө хүслээр байлгах гэсний хэрэггүй

Бусдыг байгаагаар нь хүндэлж, тэднийг өөрчилж, дарамт учруулах хэрэггүй. Бид бусдыг сайн таньж, тэдний ямар хүн, юу боддог гэдгийг мэдэхгүй. Тэдний дотоод мөн чанарыг танихыг хүсвэл өөрсдийнхөөр нь байлгаж, байгаагаар нь хүлээж ав. Хүнийг таних тусам тэдний мөн чанарыг мэдэж, дотор нь нуугдах зүйлсийг харж чадна.

Хэн нэгнийг өөрийнхөө хүслээр байлгах гэсний хэрэггүй

5 Хүмүүс таны бодлыг унших ёстой гэж бодож болохгүй

Хэн ч өөр хүний оюун санааг уншиж чадахгүй. Та тэдэнд юу бодож байгаагаа хэлэхээс нааш тэд тааж мэдэхгүй. Жишээлбэл хэрэв та хэтэрхий ичимхий байвал танд таалагдаж байгаа хэн нэгэн хөөрхөн охин эсвэл залуу тантай ярихгүй. Та мэдрэмжээ нуугаад байвал тэд юу гэж эхэлж ярих билээ? Зүгээр л хоолойгоо засаад юу бодож байгаагаа хэлж байгаарай.

Хүмүүс таны бодлыг унших ёстой гэж бодож болохгүй

6 Хүнийг гэнэт өөрчлөгдөнө гэж бүү найд

Нийтлэг буруу ойлголт бол "Хэрэв би түүнийг маш сайн анхаарч, халамж тавиад байвал сүүлдээ тэр миний урмыг хугалахаа болж, өөрчлөгдөх болно" гэх бодол юм. Хэрэв та хэн нэгнийг үнэхээр өөрчилмөөр байгаа бол байгаа бүх хувилбараа ашиглаж, түүний тухай бүгдийг өөрт нь хэлж, ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр тэр таны юу хэлэх гээд байгааг ойлгож, жаахан ч болов өөрчлөгдөж эхэлнэ. Та нэг дор шуудхан л бүгдийг өөрчилж чадахгүй. Аажим аажмаар өөрчлөгдөхийг нь хүлээ.

Хүнийг гэнэт өөрчлөгдөнө гэж бүү найд

7 Бүх зүйл аяндаа сайхан болно гэж бодох хэрэггүй

Бид бүгд бэрхшээлээс зайлсхийх биш даван туулах чадвартай байдаг. Бид бүгд л мөрөөдөл, хэрэгцээ, хүсэл эрмэлзэлтэй байдаг учир асуудлыг шийдэж, даван туулах ёстой. Хүмүүс үргэлж бидний хүссэн шиг байдаггүй. Таны аз жаргал зөвхөн таны бодол, сонголт, аливаа зүйлийг яаж харж байна гэдгээс шалтгаална гэдгийг санаарай.

Бүх зүйл аяндаа сайхан болно гэж бодох хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()