5-р сард аялахад тохиромжтой газрууд

2014-05-18, 22:02
13,416
Хаврын баярын өдөр бүр тэмдэглэх мэт борооны үнэр, ногооны өнгөөр гайхуулах тавдугаар сард амралт тань таарсан уу? Эсвэл энэ үеэр амралтаа авахаар төлөвлөөгүй, бас зардал ихтэй амралтаас зайлсхиймээр байна уу? Гэхдээ энэ нь яг одоо амралтаа аваад сайхан газар хэд хонож болохгүй гэсэн үг биш ээ. Учир нь өвлийн улирал дуусч, зун эхэлж байгаа яг энэ завсрын боловч байгалийн хувьд хамгийн сайхан сэргэлтийн үед Дэлхийн олон амралтын газрууд маш том хямдрал зарладаг гэдгийг та мэдэх үү?
5-р сард аялахад тохиромжтой газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Ихэнхи оронд энэ л үе хамгийн тааламжтай байдаг гэдгийг та мэдэх үү? Цасаа сэгсэрсэн Европ зуны амралтад зориулж далайн эргүүдээ бэлдэж байхад, Бразильд наран шарлагын газар хүмүүс бүжиглэж (тэнд бол улирал хамаарахгүй үргэлж тийм байдаг), Азийн орнуудад борооны улирал хараахан эхлээгүй байдаг. Одоо цагт баян ядуугүй зардал багатай амьдарлыг ирэлхийлж, түүнийгээ ичилгүй илэрхийлж, судалдаг болоод байна. Тиймээс та ч гэсэн нэрэлхүү зангаа хойш тавиад, аялалын цэгүүдийн талаархи энэхүү тун хэрэгтэй мэдээлэлтэй танилцаж болох юм.

Тавдугаар сард аялж болох боломжийн үнэтэй газруудын жагсаалтад Европ, Ази, Африк, Хойд болон Өмнөд Америкийн олон орны амралтын газрууд тунаж үлдсээ. Аялах чиглэлийн зардлын тооцоонд онгоцны тийзийн үнэ, виза авах шаардлагатай эсэх талаар мэдээлэл гэх зэрэг аялалын зардал болон хурдад шууд нөлөөлөх хүчийн зүйлсийн тооцоог багтаагаагүй болно. Гэвч энэ хавар амждаггүй юм аа гэхэд, таны урд зуны гурван сар шаргал нараараа даллан хүлээж байгаа тул бүхнээ эртнээс төлөвлөхөд энэхүү нийтлэл маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү мэдээллийг аялалын зардлын баримт, биллүүдийг цуглуулж, дүгнэлт хийдэг Америкийн аналитик сайт болох Price of Travel-ээс гаргасан энэ Тавдугаар сард очиж болох хамгийн хямд үнэтэй боловч хамгийн сайхан газруудын жагсаалтын дагуу бэлтгэлээ. Сайтын мэргэжилтнүүд хот тус бүрийн нэг өдрийн зардлыг тооцоолж, хот бүрт Backpacker Index 2014 – индекс гаргажээ. Энэхүү тооцоолол нь сайн байрлалтай, нэр хүнд сайтай буудлын экономик зэрэглэлийн өрөөнд нэг шөнө өнгөрүүлэх зардал, нийтийн тээврээр хоёр удаа зорчих үнэ, нэг тэмдэглэлт газар очих зардал, гурван удаа дундаж үнэтэй газар хооллох үнэ, гурван бокал пиво юмуу нэг шил дарс зэргийн үнийг багтаажээ.

1. Лиссабон, Португали
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +22 °С, хамгийн багадаа +13 °С
Нэг өдрийн зардал: 59,32 доллар.
Лиссабон нь Тавдугаар сард испаний Барселон болон Мадрид хотуудаас илүү дулаахан байдаг нь сонин юм шүү. Түүнчлэн энэ сард илүү хямд зардалтай байдаг аж. Хотын жуулчны улирал нь 6-р сард эхэлдэг учраас Тавдугаар сар бол мөнгөө хэмнэх сонирхолтой аялагчдад төгс нийцэх юм. Түүнчлэн урин цагийг угтах хавар цагийн хотын гоо үзэсгэлэнг хангалттай мэдэрч, жуулчдын хөлд дарагдаагүй байхад нь зугаалаад амжина шүү дээ.

Португалийн өмнөд эргийн дагуу үргэлжлэх жуулчны Алграве дүүрэг нь гоо үзэсгэлэнгээрээ татаад зогсохгүй улирлын чанартай үнийн хямдралаараа ч алмайруулна. Зочид буудлууд болон далайн эргийн амралтын газрын байрууд нь хүртэл энэ сард хамгийн хямд үнээрээ байдаг ажээ. Тиймээс, хэрэв танд цаг, боломж байгаа бол яг энэ л сард энэ боломжийг бүү алдаарай.

www.caak.mn

2. Неаполь, Итали.
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +23 °С, хамгийн багадаа +12 °С
Нэг өдрийн зардал: 63,70 доллар
Неаполийн Тавдугаар сар бол наранд биеэ шарах үе биш л дээ. Гэсэн ч жуулчдын оргил үе болох Долоо, Наймдугаар сараас дээрдэх зүйл энэ улиралд бий. Ер нь Неаполь нь Италийн аялал жуулчлалын томоохон хотууд дундаас хамгийн хямд зардалтай нь юм. Түүнчлэн энэхүү завсрын үед олон зочид буудлууд энд навс хямдрал зарладаг байна.

Мөн Неапольтой хамгийн ойр орших арлууд болох Капри, Искью зэрэгт айлчлахад хамгийн тохиромжтой байдаг ажээ. Үнэ нь Неаполиос ч илүү хямд бөгөөд цаг агаар нь яг Тавдугаар сард л жинхэнэ “Жамбалын орон” шиг байдаг ажээ. Олон жуулчид Италийн Өмнөд хэсэгт ихэвчлэн зун л очдог. Тиймээс жуулчидтай чихэлдэх биш, байгалийн сайхныг сонирхож, үзэх юмаа үзээд авъя гэсэн хүнд Тавдугаар сар л тохирно.

www.caak.mn

3. Грекийн Афин
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +26 °С, хамгийн багадаа +14 °С
Нэг өдрийн зардал: 62,33 доллар
Мэдээж, эртний түүхт Афин хот урьдын адил зардал багатай газар биш. Гэвч Грек улсын эдийн засгийн хямрал нь энэ үед жуулчдад ашигтайгаар нөлөөлж байна. Түүнчлэн Афин хотын Тавдугаар сар бараг бороогүй байдаг учраас хотоор өдөржин зугаалж, үзэж харахыг хүссэн бүхнээ “дуусгах” гайхалтай боломж юм.

Тавдугаар сард зочид буудлуудын үнэ нь Зуравдугаар сарыг бодвол хавьгүй хямд ажээ. Харин Афины үзэх газрууд бол жилийн аль ч үед үзүүштэй хэвээр л байдаг. Зарим хүмүүс уг хотод 3-4 хоноход л хангалттай гэж ярих юм билээ. Түүнчлэн Афинаас Эгэйн арлуудруу очиход амархан байдаг гэдгийг та мэдэхэд илүүдэхгүй бизээ.

www.caak.mn

4. Марракеш, Марокко
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +28 °С, хамгийн багадаа +14 °С
Нэг өдрийн зардал: 30,41 доллар
Долоо болон Наймдугаар сард Марракеш тэсэхэд бэрх халуун болдог. Тиймээс цаг уурын хувьд Тавдугаар сар бол хамгийн тохиромжтой байдаг. Учир нь энэ үед таатай, цаг агаар тохиодог ажээ. Дашрамд дурьдахад Мароккогийн Фес хот нь илүү сэрүүхэн, бас бүтэн жилийн турш жуулчдад илүү хямд тусдаг тул өөр хувилбар болгон мэдээд авахад илүүдэхгүй шүү.

Марокко бол ерөнхий стандартуудаараа бусдаас хямд орон. Үнэ нь Испани болон Европын бусад орнуудаас хоёр дахин бага байдаг. Мароккод хүрэх хамгийн хямд тээврийн хэрэгсэл бол Усан онгоц юм. Тиймээс ч бараг бүгд л усан замыг сонгодог байна. Ихэвчлэн энэ тохиолдолд жуулчид гэхдээ Танжер хотоос хэтрэлгүй аялалаа дуусгадаг байна.

www.caak.mn

5. Стамбул, Турк
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +22 °С, хамгийн багадаа +12 °С
Нэг өдрийн зардал: 35,39 доллар
Амралтаа Туркэд өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой үе бол Тавдугаар сар юм. Стамбул хотод энэ үед сэрүү арилаагүй байх боловч Газрын Дундад Тэнгис орчмын хотууд /Анталия гэх мэтчилэн/ болон Эгэйн Бодрумд аль хэдийнэ дулаахан, тааламжтай уур амьсгалтай болсон байдаг байна. Зуны амрагчдын хөлд дарагдаж амжаагүй наран шарлагын газрууд болон Турк улс даяарх зочид буудлууд бүгд хямдарсан үнээр үйлчилж байх болно. Түүнчлэн Ихэнхи орны иргэдэд Туркийг зориход Виза хэрэггүй. Тиймээс ганцхан өдрийн дотор шийдэж, юмаа бэлдээд л Тавдугаар сараа Туркээр чимж болно.

Стамбул хот жуулчдад үнэ багатай зочид буудлуудын өргөн сонголтыг өргөн барьдаг. Макрель болон бусад төрлийн загасыг талхтай, банш, кебаб зэрэг Туркийг сурталчлах амтат хоолнуудыг гудамжны дурын өнцөг, зах болон зэрэглэл сайтай ресторан, дундаж кафе гээд хаанаас ч худалдан авч болно.

www.caak.mn

6. Тель-Авив, Израиль
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +25 °С, хамгийн багадаа +17 °С
Нэг өдрийн зардал: 71,70 доллар
Зун Тель-Авив нь хүмүүсийн боддог шиг тийм ч халуун биш ажээ. Гэвч Тавдугаар сард тэнд онцгой сайхан. Өдөр, шөнийн алинд ч дулаахан, тааламжтай уур амьсгалтай байдаг. Жуулчдын оргил улирал нь Зуравдугаар сар учраас та заавал Тавдугаар сард очиж амжихгүй байлаа ч гэсэн хоног хугацаанаас хамааран захиалга өгөхөд үнэ нь хямдарсан зочид буудлууд, бусад үйлчилгээнээс сонголтоо хийх боломжтой гэдгийг хэлье.

Зардалаа хэмнэх хүсэлтэй жуулчдад Тель-Авив тийм ч тохиромжтой биш байж болно. Тэр тусмаа үдшээр хоёр “халбага” шар айраг уунгаа амралтнаасаа таашаал авдаг хүмүүст. Учир нь үнэтэй тусчих гээд байдаг талтай. Гэхдээ Израиль руу бие даасан аялал биш групп аялал хийхэд хавьгүй хямд тусдаг юм байна. Тиймээс эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээр Израилаар аялахыг хүсч байвал та ганцаараа юмуу гэр бүлээрээ гэхээсээ илүү групп хэлбэрээр аялах арга бодоорой гэж зөвлөе.

www.caak.mn

7. Амман, Иордан
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +28 °С, хамгийн багадаа +14 °С
Нэг өдрийн зардал: 35,39 доллар
Тавдугаар сард Амманд бараг бороо ордоггүй учраас жуулчдыг ихээр татдаг. Аз болж, олон улсын стандарттай харьцуулахад энд зардал багатай ажээ. Ихэнхи хүмүүс Петрийн хот болон Вади-Рамын хөндийг очиж үзэхийн тулд Амманыг зорьдог. Гэвч Амман хот ч гэсэн анхаарал татах зүйл ихтэй.

Аялал жуулчлалын оргил улирал нь Зуравдугаар сар учраас Тавудаар сард зочид буудлууд нь илүү хямд үнээр олдох боломжтой.

www.caak.mn

8. Каир, Египет
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +33 °С, хамгийн багадаа +17 °С
Нэг өдрийн зардал: 27,49 доллар
Египетийн аль ч цэгт айлчлахад Тавдугаар сар боломжийн байдаг. Тэр тусмаа Каир хот. Цаг агаарын өдрийн хэм харьцангуй өндөр боловч агаар нь хуурай учраас оройн цагаар тааламжтай сэрүүн болдог. Жуулчид ч гэсэн цөөтэй байдаг байна.

Үндсэн үзүүлэлтүүдээрээ энэ хот харьцангуй хямд бөгөөд улирлын төгсгөл буюу Дөрөвдүгээр сарын сүүлээр гурав болон түүнээс дээш одтой зочид буудлууд нь ч гэсэн хямдрал зарладаг байна.

www.caak.mn

9. Шинэ Орлеан, АНУ
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +29 °С, хамгийн багадаа +19 °С
Нэг өдрийн зардал: 58,90 доллар
Зуны улиралд чийглэг, бөгчим уур амьсгалтай Шинэ Орлеанд Тавдугаар сард очвол хамгийн таатай үе юм. Өдрийн цагаар халуун байдаг боловч орой нь сэрүүхэн ажээ. Тиймээс шөнийн хотоор зугаалахад хамгийн тохиромжтой.

Тавдугаар сард Шинэ Орлеаны зочид буудлууд илүү үнэтэй байдаг. Гэхдээ АНУ-ын бусад томоохон хотуудтай харьцуулахад энд буудал болон сайн ресторануудын үнэ нь харьцангуй хямд байдаг ажээ.

www.caak.mn

10. Мехико, Мексика
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +27 °С, хамгийн багадаа +12 °С
Нэг өдрийн зардал: 32,66 доллар
Далайн төвшнөөс өндөрлөг газар оршдог учраас Мексик хот нь хүмүүсийн боддог шиг тийм ч халуун биш юм. Хамгийн халуун нь Дөрөв болон Тавдугаар сарууд боловч энэ үеэр ч гэсэн тэсэхэд бэрх халуу шатдаггүй байна. Харин борооны улирал нь Зуравдугаар сард эхэлдэг байна.

Зочид буудлын үнэ нь харьцангуй хямд учраас гол зардал нь онгоцны тасалбар худалдан авахад л гарна. Хотын төвдөө чанар, үйлчилгээ сайтай зочид буудал, зоогийн газрууд олонтой учраас Испани хэл гадарладаг нэгэнд бол хялбархан ажээ.

www.caak.mn

11. Амбергрис-Кайе, Белиз
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +28 °С, хамгийн багадаа +26 °С
Нэг өдрийн зардал: 49,79 доллар
Белизэд борооны улирал Тавдугаар сарын сүүлээр эхэлдэг. Гэвч долоо хоног орчим үргэлжлэх богино хэдэн шиврээнээс болж аялал уйтгартай болох нь юу л бол. Тэрчлэн энэ үед агаарын температур нь хамгийн тааламжтай байдаг бөгөөд үе үе үүлэн чөлөөгөөр нар цухуйж, далайн ус хамгийн дөлгөөхөн байдаг ажээ. Яг энэ үеэр оюутнуудын амралт дуусч байх учраас зоогийн газруудад дугаарлалгүй, бас яаралгүй үйлчлүүлж болохоос гадна шумбалтын улирал үргэлжилж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.

Арал дээрхи бяхан хот Сан-Педро хэтэрхий үнэтэй санагдвал ойролцоох Кэйе-Колкер болон юмуу Белизийн хамгийн үэзсгэлэнтэй наран шарлагын газрууд байдаг Пласенсия хойг дээр үдэлж болно.

www.caak.mn

12. Рио-де –Жанейро, Бразиль
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +28 °С, хамгийн багадаа +19 °С
Нэг өдрийн зардал: 54,04 доллар
Рио-де Жанейро хот халуун орны бүслүүрт багтдаг учраас жил тойрон дулаахан байдаг. Арванхоёрдугаар сараас Дөрөвдүгээр сарыг дуустал борооны улирал нь үргэлжилдэг учраас Тавдугаар сарыг танд “зориулсан” гэж ойлгоход болно. Нутгийн иргэд нь жилийн ихэнхи өдрийг наран шарлагын газартаа өнгөрүүлдэг. Түүнд Тавдугаар сар ч багтана. Тиймээс та энэ үед цаглашгүй далайн сүр хүч, гоо үзэсгэлэнг урин дулаахан уур амьсгалд бишрээд зогсохгүй сайхан биетэйгээрээ гайхагддаг Бразиль хүмүүсээр нүдээ хужирлаж болно.

Бразилийн риогийн ханш сүүлийн жилүүдэд бусад ямар ч валюттай адилгүйгээр чангарч, өссөн. Тэгэхлээр одоо Бразильд амрах нь тийм ч хямд сонголт биш болжээ. Гэвч ихэнхи жуулчдын хувьд боломжийн үнэтэй хэвээр байна.

www.caak.mn

13. Картахен, Колумб
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +31 °С, хамгийн багадаа +26 °С
Нэг өдрийн зардал: 37,06 доллар
Карибын тэнгис эрэг дээр орших энэхүү үзэсгэлэнтэй бяцхан, боомтын хот жилийн аль ч улиралд нэгэн хэвийндүү уур амьсгалтай бөгөөд өдөр, шөнөгүй дулаахан байдаг. Тавдугаар сарын сүүлээр л бороо орж эхэлдэг боловч зөөлнөөр шивэрч, тааламжтай хэмнэлээр ордог байна. Тиймээс таны аялалыг бороо сүйтгэнэ гэж санаа зовох хэрэггүй.

Аялал жуулчлалын амттай бяцхан зууш гэгдэх Картахен хотын зочид буудлууд Зуравдугаар сард завсрын улиралын хямдрал зарладаг учраас эрэл хайгуулаа сайн хийж чадвал танд хямдаар аялах боломж нээлттэй. Колумбыг жуулчид илүүтэйгээр сонирхох болсон төдийгүй бүх хэсгүүд нь аюулгүйгээр үнэлэгдсэн учраас ойрын хэдэн жилд үнэ нь улам л өсөх магадлалтай байгаа юм.

www.caak.mn

14. Лим, Перу
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +22 °С, хамгийн багадаа +17 °С
Нэг өдрийн зардал: 31,30 доллар
Тавдугаар сар Перуд өвөл болдог. Гэвч эргийн дагуух Лим хотод жилийн аль ч улиралд тааламжтай уур амьсгалтай байдаг ажээ. Энэ сард бараг бороо ордоггүй байна. Жуулчдын дийлэнх нь далайтай ойрхон Мирафлюс дүүрэгт буудаллах сонирхолтой байдаг. Энэ дүүрэг бол хаашаа ч явсан хамгийн ойрхон байрлалтай байдаг ажээ.

Колончлолын үеийн сонирхолтой түүх, өвөрмөц архитектуртай Лим хот бага зардалтайгаараа олон жуулчдын баярлуулдаг. Харин эндээс Мачу-Пикчуруу аялахаар төлөвлөж байгаа бол шөнөдөө ууланд сэрүүхэн бөгөөд бороо цутгаж эхлэх улирал ойртож байгааг сануулахад илүүдэхгүй бизээ.

www.caak.mn

15. Бээжин, Хятад
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +26 °С, хамгийн багадаа +14 °С
Нэг өдрийн зардал: 28,97 доллар
Жуулчдын оргил улирал /Долоо, Наймдугаар сар/-аар Бээжин бөгчим, чийг нь дэндсэн газар шиг санагддаг. Харин Тавдугаар сар нь Бээжинд бүхэл өдрийн турш тааламжтай цаг ууртай байхаас гадна бараг бороо ордоггүй байна. Бээжингийн зуны “алдартай” тааламжит бус утаат манан эхлэхэд хэдэн сар дутуу байгаа тул бас учиртай. Зуны энэ таагүй байдлыг нь агаарын тааламжгүй нөхцөлд мэдрэмтгий хүмүүс тооцоолж төлөвлөх нь чухал.

Бээжингээр аялахад бүх үйлчилгээ нь цогц бөгөөд гайхмаар хямд үнэтэй байдгаараа давуу талтай. Гэвч ганцаараа бие даан аялах хүсэлтэй хүмүүст ч гэсэн боломжийн үнэтэй аялалын багцууд элбэг олдоцтой.

www.caak.mn

16. Шанхай, Хятад.
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +24 °С, хамгийн багадаа +16 °С
Нэг өдрийн зардал: 35,36 доллар
Бээжингээс урагш байрлалтай учраас зуны дунд саруудад Шанхай их халуун. Тиймээс Тавдугаар сар бол уур амьсгалын хувьд хамгийн тааламжтай нь юм. Тэр тусмаа Зуравдугаар сард л бороо цутгаж эхэлдэг байна. Гэхдээ Тавдугаар сар бол Шанхайн зочид буудлуудын захиалгын оргил үе юм шүү.

Шанхайруу хямд аялал төлөвлөхөд Бээжин шиг хялбар биш байдаг. Зарим дүүргүүдэд нь хямд буудал олдоц муутай. Тиймээс бага зардлаар Шанхай дахь амралтаа өнгөрүүлэхийг хүсвэл та маш сайн хөтөч юмуу сайн мэдээлэлтэй онлайн сан олж авах хэрэгтэй.

www.caak.mn

17. Кута, Бали арал, Индонези
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +30 °С, хамгийн багадаа +26 °С
Нэг өдрийн зардал: 27,14 доллар
Бали бараг л экваторын бүст оршдог учраас бүтэн жилийн турш нэгэн хэвийн агаарын хэмтэй байдгаас гадна өдөр шөнөдөө дулаан, сэрүүний ялгаа нэг их гарахгүй. Тэнгэр Арваннэгдүгээр сард ахин уйлагнаж эхэлдэг, харин хамгийн сайхан улирлынх нь эхлэл учраас тавдугаар сард уур амьсгал нь маш тааламжтай байна. Борооны улирал дууссан боловч арлын хөрс жуулчдын хөлөөр дүүрч эхлээгүй байдаг байна.

Судалгаа сайн хийдэг жуулчид интернетээс Бали арал дээр хоног төөрүүлэх хямд төсөр, тааламжтай газруудыг өлхөөн олчихдог. Зөв төлөвлөх юм бол Бали арал нь жинхэнэ диваажингийн амралтыг амлаж чадна. Байгалийн гоо үзэсгэлэн, өвөрмөц өв соёл, сонирхолтой маршрутууд гээд та уйдаж ч амжихгүй дээ. Гэхдээ арлын зарим замууд сүүлийн үед төлбөртэй болсныг сануулах хэрэгтэй байх.

www.caak.mn

18. Покхара, Непал
Тавдугаар сарын цаг агаар: Хамгийн ихдээ +26 °С, хамгийн багадаа +17 °С
Нэг өдрийн зардал: 14,31 доллар
Непалын уулын аялал жуулчлалын улирал нь жилийн дөрвөн сард ноогддогийн нэг нь Тавдугаар сар юм /үлдсэн нь Дөрөв, Арав, Арваннэгдүгээр сарууд болно/. Тавдугаар сарын сүүлчээр л борооны улирал эхэлдэг боловч бороотой үеийн ч аялалын ерөнхий нөхцөл нь тав тухтай. Маш өндөрлөг газарт очлоо ч гэсэн. Тэнгэр нь харин торох үүлгүй цэлмэг байх нь элбэг.

Энэ үед жуулчид Покхараар дүүрдэг боловч маш олон тооны зочид буудлууд шинээр баригдаж байгаа тул олдоц сайтай байдаг. Тэр тусмаа эртнээс захиалвал бүр өргөн сонголттой ажээ. Хүнс болон унд ус нь жил тойрон хямд үнээр борлуулагддаг учраас олон уулчид урт замынхаа хүнсийг Покхараас бэлддэг гэнэ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()