Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Та хэзээ нэгэн цагт Тайландын Пхукетийг зорихоор бол тэндэхийн Пхукет Таун (Phuket Town) дахь шөнийн захаар заавал зочлоорой. Хэрэв шөнийн захад айлчлахаар шийдсэн бол ходоодоо сайн сойж, өлсгөлөн очихыг зөвлөж байна. Учир нь та тэнд буй нүд эрээлжлэм олон амттан, хоолноос заавал амсаж үзмээр санагдана.
Бусад бүх төрлийн амьтдаас ялгаатай нь, хүн бид хязгааргүй цар хүрээ бүхий оюун ухааныг эзэмшсэн билээ. Тиймээс ч идэх хоолоо хүртэл үнэр ялдам, үзэмж төгс, амт таашаалтай, биед сайнаар нөлөөлөх зэрэг олон чанарыг нь харгалзан сонгодог. Мэдээж санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн хувьд л дээрхи сонголтыг чөлөөтэй хийх боломжтой байдаг байх. Гэвч төсөөлж чадсан зүйл хэзээ нэгэн цагт биелэлээ олдог гэдэг дээ. Тиймээс арааны шүлс асгармаар амттай хоолнуудын фото зургуудыг танд хүргэхээр бэлтгэлээ. Өдөр бүр ийм хоолнуудаас дуртайгаа сонгон иддэг болохыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Мөн аль нэгийг нь гэртээ хийж идэж ч болох юм.
Өглөөний цай бол хүний биед зайлшгүй шаардлагатай зүйл билээ. Бид яагаад ззавал өглөөний цай уух ёстой гэж? Энэ асуултанд хэд хэдэн хариулт бий. Хэрвээ та өглөөний цайгаа уугаад гарвал эрч хүчтэй байх болно. Мөн ажиллах чадварыг нэмэгдэж, оюун ухаан, анхаарал төвлөрүүлэлтэд сайнаар нөлөөлнө. За ингээд эцэст эрүүл сайхан бие галбиртай байхыг хүсэж байвал мэдээж өглөөний цайгаа уух хэрэгтэй. Одоо та өглөөний цайгаа уух уу, яах уу хэмээн эргэлзэж байна уу? Эргэлзэх хэрэггүйгээр заавал өглөөний цайгаа уугаарай. Ингээд та бүхэндээ зарим нэг улс үндэстний өглөөний цайг сонирхуулъя. Амттай харагдаж байгаа биз.
Швейцарийн гэрэл зурагчин Стефан Шахер (Stephan Schacher) нь Америкаар хөндлөн гулд аялахдаа сэтгэлд нь хамгийн тод ул мөр үлдээсэн зүйл болох хямдхан хоолтой ресторан болон тэндэхийн зөөгч нарын дүр зургийг хальсанд буулгаж, сонирхолтой цуглуулга хийжээ. Хямд хоолтой газрууд болон өөрт үйлчилсэн зөөгчдийн гэрэл зургийн цуглуулга яагаад түүний сэтгэлд ийм тод ул мөр үлдээж, бүхэл бүтэн аялалын цуглуулга гаргахад хүргэснийг нь мэдэхгүй юм. Ямартай ч Америк дахь зүгээр л орж, хоол идэхэд зориулагдсан газруудын зөөгч нар болон хоолнуудтай нь танилцахад сонирхолтой юм.
Ажил гэдгийг мартаад, амраад л баймаар, ирэх хэдэн жилдээ багтамгүй олон дурсамжийг бүтээгээд л баймаар зуны өдрүүд ирлээ. Хамт олон, гэр бүлээрээ энэ л улиралд бид салхинд гарч, зугаалдаг билээ. Тэгвэл олон хүнийг хамарсан зугаалга, найрын үеэр мах шарахад тань тус болохуйц хэдэн сонирхолтой зургийг оруулж байна. Монголчууд бид ямар махгүй найрлана гэх биш. Маш олуулаа явж байхад хэрэг болохуйц хэд хэдэн зургуудаас өөрт таалагдсанаа сонгож, хэрэгжүүлж болох юм. Хамгийн гол нь найрлаж дуусаад, хогоо авч явахаа мартав аа.